Францын баруун умардад орших Нормандийн Турувр- о-Перш хэмээх бяцхан сууринд гадаргууг нь нарны зай хураагуурын панелиар бүрсэн автозам туршиж эхэллээ. Wattway хэмээн нэрлэсэн уг замын нийт урт нь нэг километр. Нарны панель бүхий талбайн нийт хэмжээ 2800 хавтгай дөрвөлжин метр.
Замын төслийг Байгаль орчны яам санхүүжүүлж, “Colas” компани хэрэгжүүлжээ
Нарны панелийг дээгүүр нь тээврийн хэрэгсэл өнгөрөхөд тэсвэртэй, дугуйтай барьцалдах чадвар сайтай тусгай материалаар бүрсэн байна. Уг замаар өдөртөө 2000 орчим автомашин зорчино.
Үйлдвэрлэгчийнх нь тооцоогоор нарны зай хураагууртай зам өдөртөө 280 МегаВатт/цаг эрчим хүч үүсгэх хүчин чадалтай. Үүсгэсэн эрчим хүчийг нь 3400 орчим оршин суугчтай тус хотын гудамжны гэрэлтүүлэгт ашиглах боломжтой талаар Францын Байгаль орчны сайд тайлбарлав. Эрчим хүч үүсгэдэг замаар гаргаж буй цахилгааны өөрийн өртөг нь дээвэр дээр байрлуулдаг нарын панелийнхаас 13 дахин үнэтэй тусаж байгааг шүүмжлэгчид анхааруулж байна.
Уг замын төслийг Францын Байгаль орчны яам санхүүжүүлж, инженерийн “Colas” компани хэрэгжүүлжээ. Таван сая еврогийн зардал гаргаж бүтээсэн энэхүү өвөрмөрц технологи бүхий замыг хоёр жилийн хугацаатай туршиж шалгана. Францын өмнөд хэсэгтэй харьцуулахад Нормандид жилийн ихэнх нь бүрхэг, нартай цэлмэг өдөр цөөн.
Үүсгэсэн эрчим хүчийг хотын гудамжны гэрэлтүүлэгт ашиглах боломжтой
Тус бүсэд дунджаар жилийн 44 өдөр нь цэлмэг, нартай өнгөрдөг байна. Туршилт амжилттай болох аваас “Colas” компани зардлыг нь бууруулах замаар ирэх дөрвөн жилд нэмж 1000 километр нарны зай хураагууртай автозам байгуулахаар төлөвлөжээ. Тус компани 2020 он гэхэд ийм зам байгуулах өртөг ердийн нарны фермийнхтэй ижил түвшинд буурна хэмээн үзэж байна.
Францын эрх баригчид “Colas”- ийн төлөвлөгөөг дэмжих аваас 1000 километр “Нарны зам” нь таван сая буюу тус улсын хүн амын найм орчим хувийг эрчим хүчээр хангаж дөнгөх юм. “Colas” компани автозамын зориулалттай нарны панел уур амьсгал, орчны өөрчлөлтөд хэр тэсвэртэйг шалгах зорилгоор энэ онд Канад, АНУ, Япон болон Европ, Африкийн нийт 100 орчим газарт туршихаар төлөвлөж байна.
Г.Очирбат