gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёр улсын харилцааны түүхийн эхний хуудсыг сөхвөл...

Дэлхийд
2016-10-12
0
Twitter logo

Монгол Улс 1949 оны аравдугаар сарын 16-нд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон байдаг. Улмаар хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо Элчин сайдын яамаа харилцан нээсэн юм. Монгол, Хятад хоёр улс найрамдалт харилцаа тогтооход нөлөөлсөн олон хүчин зүйл бий. Үүнээс хоёр сонирхолтой баримтыг дэлгэвэл эхнийх нь БНМАУ-д томилогдсон анхны Элчин сайд, харин удаах нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байсан Хятад ажилчдын клубын түүх юм.

БНХАУ-ААС БНМАУ-Д ТОМИЛОГДСОН АНХНЫ ЭЛЧИН САЙД ЗЯН ЗЭ ШИ:

Зян Зэ Ши буюу Заяат гэгч энэ хүн 1946 онд Хятад ажилчны клубын ерөнхий зохицуулагч даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан юм. Удирдан зохион байгуулах өндөр чадамжтай хүн байлаа. Энэ эрхэм хүндэт хүнтэй манайх 12 см-ийн банзан ханаар хамарлан айл хөршийн амин холбоогоор амьдарч байлаа. Би түүнийг авга гуай гэж авгайлан маш дотно харьцаж байсан. Миний эцэгтэй нас чацуу үе тэнгийн анд энэ эрхэм хүн их хэлмэгдлийн хэцүү хүнд жилүүдэд эсэргүүний гэгдсэн манайханд сэтгэл санаа болон бүх талын гүн дэмжлэг туслалцаа үзүүлж байсан ачтан билээ. Түвшинцэнгэлийн дурсамж ярианаас...

ЗАЯАТ БУЮУ ВАН ШИ ГЭГЧ ЭРХЭМ ЧУХАМ ХЭН БАЙВ?

Ван Ши гэдэг нь түүний нууц нэр. Хожим нь тэрээр БНХАУ-аас БНМАУ-д суух анхны Элчин сайдаар томилогдон Заяат гэдэг нэрээр эргэж ирсэн юм. Түүх түүхээрээ үлдэх нь цорын ганц үнэн байх ёстой. Тиймээс энэ хүний үйл ажиллагаа чин эрмэлзлийн тухай байгаагаар нь өгүүлэхийг хүссэн юм. Энэ хүний тухай гол материал манай улсын холбогдох байгууллагын архивт нэгэнт хадгалагдсаны зарим хэсгээс дутууг дэлгэрүүлэн яръя.

Миний мэдэхээр Зян Зэ Ши буюу Заяат манай оронд тухайлбал Улаанбаатар хотод 1942-1947 онуудад суурьшиж Хятад иргэдийн соёлын төв буюу бидний нэрлэдгээр Ши Ян Зи-гийн дарга, Улаанбаатар хот дахь хятад иргэд, ажилчдын хэргийг хамаарсан албан тушаал бүхий Хятадын коммунист намын төлөөний хүн байжээ. Архивын баримтаас үзэхэд Заяат 1900 онд Өвөрмонголын Сү Чэ мужийн Түмэт хошуунд төрсөн. 1925 онд Хятадын коммунист намд элссэн. 1933 онд Москвад дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуулийг төгссөн хүн байсан юм.

Иргэний дайны үед цэрэг ардын хамт фронтод байлдаж явжээ. 1949 онд Хятадад ардын хувьсгал ялж Ардын бүгд найрамдах засаг тогтоход Заяат тэр жилдээ БНХАУ-аас ЗХУ-д суух анхны онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдон дараа жил нь БНМАУ-д суух Элчин сайдаар томилогдсон байна. Заяат онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар манайд томилогдсоны дараахан Хаалган хотоос машинаар гарч Замын-Үүдээр дамжин Улаанбаатарт ирснийг нь сайн санаж байна. Тэгээд 1950 оны долдугаар сарын 6-нд Улсын бага хурлын дарга Г.Бумцэндэд итгэмжлэх жуух бичиг барьж долдугаар сарын 11-нд ерөнхий сайд Маршил Чойбалсанд бараалхжээ.

Чойбалсан Элчин сайд Заяатыг хуучин танилын ёсоор хүлээн авч уулзан хоёр орны харилцааны шинэ тэгш эрх, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа, ард түмний найрамдлыг бэхжүүлэх зэрэг урьд өмнө яригдаагүй байсан олон шинэ асуудлыг хөндөж ярилцсан асуудлуудаараа санал нийлж байгаагаа илэрхийлцгээсэн юм. Элчин сайдаар ажиллаж байхдаа Хятад иргэдийг нийгмийн тустай хөдөлмөрт идэвхтэй оролцуулах чиглэлийг баримталж хувийн үйлдвэр худалдаа эрхлэгчээс мөлжлөг явуулахгүй байх, хоршоололд нэгдэхийг шаардаж байсан тухай баримт, гэрч нэлээд байдаг.

Аж үйлдвэрийн комбинат, төмрийн завод, эрчим хүчний үйлдвэр, барилга, тээврийн салбар зэрэг газарт ажиллаж идэвх зүтгэл гаргасан Хятад ажилчдыг манай улс одон медалиудаар шагнаж байлаа. Монгол орны бүтээн байгуулалтын үйл хэрэгт идэвхтэй оролцсон учир Элчин сайд Заяатыг төрийн дээд шагналаар шагнаж байсан тухай баримт одоо хадгалагдаж байна.

Заяат Монгол Улсын хөгжил цэцэглэлт, соёлын харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан нэгэн юм. Тухайлбал, БНМАУ-ын тусгаар тогтнолын баталгааг дэлхий дахинд зарлах албан ёсны хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Эргэж ирснийхээ дараа тэр тухайн үйл явдлыг Хятад иргэд ажилчдад таниулахад манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон гадаад явдлын ажилтан Ж.Норовсамбуугаас олон хүн сонин асуулт тавьж, Монголын тусгаар тогтнолыг Чанкэшийн Засгийн газар зөвшөөрсөнд Заяат тэргүүтэй төлөөлөгчдөд цугларсан иргэд талархал илэрхийлж баяр хүргэж байсан юм.

Нөгөө талаар биднээс үл хамаарах нэг чухал ажлыг Заяат өөрийн намын дээд байгууллагын даалгавраар биелүүлж байсан юм билээ. Тэр нь намын мөрийн хөтөлбөрийг Хятад иргэдэд сурталчлах тэднийг намын үйл ажиллагаанд оролцуулах ажил байжээ.

Би энэ бяцхан нийтлэлд 1942-1947 онд Улаанбаатар хотод суурьшин ажиллаж дараа нь онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Хятадын коммунист намын гишүүн Монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг чин сэтгэлээсээ талархан хүндэтгэгч Монгол, Хятадын ард түмний найрамдал эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө тууштай тэмцэгч улс төрийн зүтгэлтэн асан Заяат чухам ямар хүн байсныг баримтад түшиглэн өгүүллээ. Заяат 1960-аад онд Хятадад өрнөсөн соёлын хувьсгалын үеэр улаан хамгаалагчдад хэлмэгдэн доромжлуулж ял шийтгэл хүлээсэн ч нас барсных нь дараа түүний шарилыг Хятадын хувьсгалын нэрт зүтгэлтнүүдийг оршуулдаг газарт байрлуулсан гэдэг.

УЛААНБААТАРЫН ХЯТАД АЖИЛЧДЫН КЛУБЫН ТУХАЙ:

Хятад Ши-Янзи буюу албан ёсны нэрээр Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн харъяа “Хятад ажилчдын клуб” нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт өнөөгийн Бакула Ренбүчигийн шашны дунд сургуулийн суурин дээр байшингаар хүрээлэгдсэн томоохон хоёр хашаанд байрлаж байсан байна.

Уг цогцолборт клубээс гадна Монгол дахь Хятадын харъяа цагаач иргэдийн дээд зөвлөл Хятад хэл дээр хэвлүүлэн гардаг, “Ажилчдын зам” сонины редакц, хэвлэх үйлдвэр хожим нь Хятад хэл дээр хэвлэгдэн гардаг “МОНЦАМЭ”-гийн харъяа “Монголын Мэдээ” сонины редакц болон Хятад, Монгол хэлний дугуйлан, “13 дугаар бага сургууль” зэрэг албан газрууд ажилладаг байжээ. Тус клуб нь Хятад ши жүжиг, /Хятад хэлээр/ мөн Хятад, Монгол хэлээр драмын жүжиг, циркийн номертэй концертын хэсэг, Хятад ардын хөгжмийн чуулга, Монгол ардын хөгжмийн чуулга, үлээвэр хөгжмийн чуулга гэсэн хэсгээс бүрдэж байжээ.

Мөн Хятад ажилчдын клубын тайзнаа Орос ардын үлгэр “Өнхрүүш” хүүхдийн хөгжимт драмын жүжгийг монгол хэлээр анх удаа найруулан тавьж байсан юм.

Тухайн үед “Өнхрүүш” жүжигт Өнхрүүшийн дүрд тоглож байсан зургаан настай бяцхан хүү Түвшинцэнгэл одоо амьд сэрүүн бөгөөд түүнтэй амьдралынх нь дурсамжийг сөхөн ярилцаж, түүхийн балархай жимийг тодруулах завшаан тохиосон юм.

“ХЯТАД АЖИЛЧДЫН КЛУБ” МӨН ТУС КЛУБЫН АНХНЫ НАЙРУУЛАГЧ ДАРГА ЛЮ-РУ-И-ГИЙН ТУХАЙ ХҮҮ ТҮВШИНЦЭНГЭЛИЙН ДУРСАМЖ:

“Тухайн үед клубын найруулагч даргын ажлыг хашиж байсан миний эцгийн намтар энгийн болоод товчхон. 1900 онд Хятадад төрсөн тэрбээр 27 насандаа Монголд ирсэн 1939-1944 онд урлаг, соёлд хүчээ сорьж, Хятад ажилчны клубт найруулагч, даргаар ажиллаж байлаа. Эцгийн минь хөдөлмөрийг Төр засаг өндрөөр үнэлж “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” /хоёр удаа/, “Бид ялав”, “Ардын хувьсгалын 25 жилийн ойн медаль” цол тэмдгээр шагнаж байлаа.

1944 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн харъяа Хятад хэлээр хэвлэгдэн гардаг “Ажилчны зам” сонинд ажиллаж, сонины эрхлэгч редакторын ажлыг хашин, хожим нь МОНЦАМЭ-гийн харъяа Хятад хэлээр хэвлэгддэг “Монголын мэдээ” сонинд мөн редактороор ажиллаж, энэ байгууллагаас 70 насандаа гавьяаныхаа амралтад гарсан билээ. Энэ хугацаанд аав минь Монголд амьдарч байгаа Хятадын харъяат бүх иргэдийн анхдугаар их хурлаас сонгогдон тус хурлын орлогч даргаар хоёр жил ажиллаж байсан.

Миний эцэг 1944-1970 онд Монголын нам төрийн өндөрлөгүүдтэй нүүр тулан учирч явсан ховорхон азтай хүн билээ. Үсэг өрөгчөөс эхлэн сонины эрхлэгч, дарга редактор хүртэл ажиллаж жирийн нэгэн сэтгүүлчийн нөр их хөдөлмөрөөрөө Монгол, Хятадын эв найрамдлын түүхийн далай зузаан номын нэгээхэн хэсэг болж, янтааныхаа ёроолыг цоортол бичиж туурвисан бийрийн нэгэн дусал нь байсан юм” гэж эдүгээ 82 нас хүрч буй Түвшинцэнгэл гуай хуучилсан юм.

Театр судлаач Д.Цэдмаа өөрийн судалгааны материалд үндэслэн сурвалжилсан номдоо “Нийслэл хүрээнд 1920-оод оноос соёлын хэд хэдэн газар бий болжээ. 1921 онд Большевик оросын “Эар дом” нэртэй анхны клуб, 1927 онд Амгаланбаатарт “Жанжны клуб” 1928-1929 онд “Хятад ажилчны клуб”-ын үйл ажиллагаа эхэлжээ. Орон нутагт ч “Улаан булан” клубууд бий болов. Үүний дотор нийслэл хүрээнд гурван “Хятад ажилчдын клуб” ажиллаж, Сэлэнгийн Алтанбулаг, Хэнтийн Өндөрхаан зэрэг орон нутагт Хятад клуб ажиллаж байжээ.

Хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Д.Лувсаншарав анх урлагт хөл тавихдаа 1942 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ажиллаж байсан Хятад ажилчны клубт ус зөөх, хөшиг татах ажил хийж, дараа нь хөгжим заалгажээ. Эдгээр Хятад клубээс хамгийн том нь 1929 оноос үйл ажиллагаагаа явуулсан Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн 1952 онд татан буугдсан театр юм.

Театр гэсний учир нь байшин барилга, үйл ажиллагаагаараа театр байлаа. Тайзны хоёр талдаа декрацын агуулахтай хоёрдугаар давхарт нь танхимд гэрэлтүүлэгчдийн өрөөтэй урдаа хөгжимчдийн яамтай. Үзэгчдийн танхимдаа хоёр давхар тагттай, дотроо бие засах газартай тэр орчиндоо хамгийн өндөр барилга нь байлаа. Энд Хятад Ши орчин үеийн кино жүжиг, концерт цирк, илбийн үзүүлбэрүүд явагддаг байлаа” гэж бичсэн байдаг.

“Хятад ажилчдын клуб” нь тухайн үедээ соёл, урлагийн томоохон дархлааг Монголд бий болгохын зэрэгцээ, Монгол Улсад радио нэвтрүүлэг үндэсний хэмжээнд цацагдаж эхлэхэд тус клубын бэлтгэсэн концерт нэвтэрдэг байсан юм. Тухайлбал, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1947 оны есдүгээр сарын 12 -ны өдрийн 73 дугаар тогтоолоор “Радио хороо”-ны даргын албан тушаалаас Ч.Лодойдамбыг чөлөөлж, Г.Дуламдоржийг томилсон байдаг.

Радио хороог бие даасан байгууллага болгож, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх “Улсын радио нэвтрүүлгийн ба радиожуулгын хороо”-г байгуулж тус хороо нь улс төрийн нэвтрүүлгийн хоёр үндсэн хэлтэстэй, 12 хөгжимчин бүхий үндэсний хөгжмийн хэсэгтэйгээр зохион байгуулагджээ. Өглөө бүр 07:00-09:00 цаг, орой 17:00-22:00 цаг хүртэл өдөрт долоон цагийн нэвтрүүлэг явуулж байсан байна.

Өглөөний нэвтрүүлгээр уран сайхан, дуу хөгжмийн концертыг плёнк ба пянзаар орой нэвтрүүлгээр “Улсын төв театр”, “Хятад ажилчдын клуб”, “Цирк”, “Дотоод яамны ансамбль”, “Цэргийн болон үлгэр жишээ клуб” зэрэг урлагийн газрыг радио хороон дээр урин ирүүлж бэлтгэсэн концертыг шууд дамжуулдаг байжээ. Мөн тухайн үеийн “Хятад ажилчдын клуб”-ээс Монголын өнөө цагийн бахархал болсон Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав зэрэг урлагийн зүтгэлтнүүд төрөн гарсан юм. Энэ мэтчилэн дурдвал Монгол Улсын соёл, урлагийн салбарт “Хятад ажилчдын клуб”-ын оруулсан хувь нэмэр өндөр байсан юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан