-Тэрийг хар даа, Өвлийн өвөө байна.
-Үгүй ээ, тэр чинь Сарангоогийн аав шүү дээ.
Бэлтгэл бүлгийн хүүхдүүд ийн ярилцана. Тэд бага, дунд бүлгийн дүү нарыгаа бодвол илүү хэрсүү болжээ. Бага бүлэгт байхдаа Өвлийн өвөөгөөс айж, зугтаж бүр уйлж байсан тэд хэдийнэ том ах, эгч нар болжээ.
Сүхбаатар дүүргийн Тунгалаг эрхлэгчтэй 149-р цэцэрлэгийн багачууд өчигдөр шинэ жилийнхээ баярыг дуу хууртай, хөгжил хөөртэй тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус цэцэрлэг дөрвөн бүлгийн 200 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог. Тэдний дундаас тун удахгүй сургуулийн босго алхах гэж буй бэлтгэл бүлгийн “ах эгч” нарын баярыг сонирхов. Ш.Оюунаа, Ч.Одхүү багштай бэлтгэл бүлэг цэцэрлэгийн хамгийн сүүлийн шинэ жилээ тэмдэглэж буй юм. Аав, ээжийнхээ гараас гараагүй өдийхөн “амьтад” багшийнхаа удирдлаган дор дөрвөн жилийг өнгөрөөжээ.
Болжмор, болжмор хэмээн амандаа бувтнадаг байсан тэд ээжийн тухай шүлэг, Монголоо магтсан дуу, чөлөөт бүжиг бүжиглэж, хөгжим ч бас тоглоод амжив. Хоёр цаг орчим үргэлжилсэн өглөөлөг бяцхан хүүхдүүдийн төдийгүй эцэг эхчүүдийн хамгийн сайхан баяр болж өндөрлөлөө.