Библи монгол хэлнээ анх орчуулагдсаны 710, анхны бүрэн орчуулга, хэвлэлийн 170 жилийн ой энэ жил тохиож байна” хэмээн “Ариун Бичээс Нийгэмлэг”-ээс мэдээллээ.
Түүхэнд тэмдэглэгдсэн эх сурвалжаас үзэхэд Библийн монгол орчуулгын хамгийн анхны хувилбар нь Италийн Монтекорвино хотоос гаралтай Жиованнигийн (англиар John; 1247-1328 он) орчуулга аж. Жиованни Католикийн Францис бүлгэмийн илгээлтийн эзэн байсан бөгөөд 1294 онд Монголын эзэнт гүрний нийслэл Ханбалиг буюу одоогийн Бээжинд иржээ. Төмөр хаан түүнийг найрсгаар хүлээн авч, хотдоо католик сүм барихыг зөвшөөрчээ. Ингээд цамхаг, хонх бүхий католик сүмийн байшин барьж, хөвгүүдэд латин хэл зааж, Библийн уншлага хэсгүүдийг бичиж өгч, магтуу заасан түүхтэй.
“Жиованни 1305 онд бичсэн нэгэн захидалдаа "Би татаар (буюу монгол) хэл, тэдний хэрэглэдэг бичиг үсгийг хангалттай мэддэг болсон бөгөөд тэр хэл бичиг рүү Шинэ гэрээг бүхэлд нь, мөн Дуулал номыг орчуулж, гоёмсог үсгээр бичүүллээ" гэсэн байдаг. Энэхүү захианы архивын хуулбар өнөөдөр Ватиканы номын санд хадгалагдаж байна.
Дундад зууны үед Монголыг Татаар гэж нэрлэх явдал элбэг байсан бөгөөд энд гарч байгаа татаар хэл гэдэг нь монгол хэл бөгөөд тухайн үед Хятадыг захирч байсан монголчуудын хэл мөн гэж эрдэмтэд үздэг. Энэ бол Библийг монгол хэлнээ орчуулсныг батлах хамгийн анхны баримт юм” хэмээн “Ариун Бичээс Нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Б.Баярмагнай сонирхуулав.
Библийг монгол хэлнээ орчуулсан дараагийн хүн нь Исаак Я.Шмит (1779-1847) юм. Тэрээр Оросын Сарепта хот дахь халимагуудын дунд амьдарч, тэдний хэл соёл, түүх, шашныг нь чамгүй судалж, олон гар бичмэл цуглуулж, Монгол-Герман-Орос толь бичиг зохиож, Гэсэр хааны түүх, буддист үлгэр домгууд, Үлгэрийн далай зэрэг номуудыг орчуулж, Монгол судлалыг үндэслэгчдийн нэг болсон билээ. Шмит 1809 оноос эхлэн Библийг халимаг аялга руу орчуулж, Библийн Матайн Сайн мэдээний номыг 1812 онд Москвад орчуулж, 1815 онд Санкт-Петербургт хэвлүүлж байжээ.
Халимаг аялгаас буриад-монгол аялга руу хөрвүүлэх ажилд Буриадаас Номт, Бадам хэмээх хоёр зайсанг 1817 онд илгээсэн байна. Шмит Сайн мэдээний бусад гурван ном болон Үйлс номыг халимаг руу орчуулж, эдгээрийг Бадам үндсэндээ буриад-монгол аялга руу хөрвүүлж, 1821 онд хэвлүүлжээ. 1827 онд халимаг болон буриад-монгол аялгаар бүтэн Шинэ гэрээ Санкт-Петербургт хэвлэгдсэн түүхтэй.
Өнөөдрийн 170 жилийн ойг нь тэмдэглэж байгаа Библийн орчуулга бол Английн илгээлтийн эздийн Буриадад суурьшин амьдарч байхдаа орчуулсан Библи юм. Үндсэндээ Эдвард Сталлибрасс, Вилиам Свон нарын хийсэн энэхүү орчуулгыг эх еврей, араам, грек хэлнээс нь орчуулж Библийн Хуучин гэрээ хэсгийг 1840 онд Буриадад хэвлэж дуусган, Шинэ гэрээг 1846 онд Лондонд хэвлэсэн. Тус орчуулга хэл бичгийн өндөр түвшинд хийгдсэн бөгөөд монгол хэл, утга зохиол, орчуулга, хэвлэлийн түүхийн чухал үйл явдал юм. Энэ орчуулга дараа дараагийн засвар орчуулгын үндэс болж ирсэн гэж тус нийгэмлэгийн орчуулагч В.Дүгэрмаа ярилаа.
Түүхийн он жилийг дамжин ирсэн Библийн судрын орчуулгын 710, анхны бүрэн орчуулга хэвлэгдсэний 170 жилийн ойн хүрээнд “Ариун Бичээс Нийгэмлэг”-ээс аравдугаар сарын 27-нд эрдэм шинжилгээний бага хурал, маргаашнаас эхлэн ирэх сарын 6-ныг хүртэл “Библи монгол хэлнээ” үзэсгэлэн Уран зургийн галерейд зохион байгуулахаар төлөвлөжээ.