АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлын виз олгох журамдаа өөрчлөлт орууллаа. Ингэснээр олон мянган ажилчдаа гадаадаас авч ажиллуулдаг АНУ-ын технологийн компаниудын ажлын виз мэдүүлэх нөхцөл хязгаарлагдмал болж байна. АНУ-ын иргэншил ба цагаачлалын албанаас гуравдугаар сарын 31-ний өдөр танилцуулсан виз олгох шинэ журамд, гадаадын иргэдэд олгодог АНУ-д ажиллах эрх бүхий H-1B виз мэдүүлж байгаа компьютер, техникийн мэргэжилтнүүдэд тавих шаардлагыг нэмэгдүүлж, тухайн ажлын байранд тавигдаж байгаа шаардлагын талаар нэмэлт мэдээлэл өгөх талаар дурдсан байна.
Шинэ журам гарсан даруйдаа хэрэгжиж эхэлжээ. Гаднаас аутсорсинг хийдэг компаниудад энэхүү шийдвэр хамгийн их халгаатай байгаа бол “Alphabet”, “Microsoft”, “Facebook” зэрэг салбарын томоохон компаниудад харин ч ашигтай шийдвэр гарсныг “Deepdive Equity Research”-ийн шинжээчид онцолж байна. Ялангуяа, аутсорсинг хийдэг Энэтхэгийн компаниуд H-1B виз авахад хэцүү болохын хэрээр чадварлаг ажилчдыг гаднаас авах сонирхолтой томоохон технологийн компаниудад илүү их боломж нээгдэнэ гэдгийг шинжээчид онцолжээ.
H-1B виз нь америкчуудын ажил эрхлэлтэд сөргөөр нөлөөлж цалингийн түвшнийг бууруулж байна гэсэн шүүмжлэлд өртсөөр ирсэн байна. Энэхүү визийг анх дотоодоос ажиллах хүч олж чадахгүй байгаа компаниудад гадаадаас чадварлаг боловсон хүчин авч ажиллуулах боломж олгох зорилгоор 30 жилийн өмнөөс олгож эхэлсэн ажээ. Хэдий тийм боловч өнөөдөр энэ агуулга өөрчлөгдөж америкчууд ажлын байраа гадаадын хямд ажиллах хүчинд алдаад зогсохгүй, H-1B визийг дийлэнх тохиолдолд дотоодын биш гаднын компаниудад олгох болсон байна.
Н. Номин-Эрдэнэ