Нийслэлийн боловсролын газар, аймаг дүүргийн боловсролын хэлтсийн дарга нар, нийслэлийн зарим сургуулийн захирал, сургалтын менежерүүд Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Хөвсгөл аймагт бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд тэд Эрдмийн далай цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцаж багш нарын сайн туршлагаас нь хуваалцаж байгаа юм. Тус сургууль нь бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд туршсан нь энэ хичээлийн жилд багагүй үр дүнд хүрчээ. Эрдмийн далай бага сургуульд хүүхдээ сургадаг ээж аавуудын хэлж байгаагаар хүүхдүүд сургуульдаа явах дуртай, хичээл хийх хүсэл нь нэмэгдсэн байна.
Ингэж хүүхдүүд хичээлдээ дур сонирхолтой болсон нь багш нарын заах арга өөрчлөгдөж, хүүхдийн авьяас чадвар, сонирхлыг нь харгалзан хүүхэд төвтэй сургалт явуулж эхэлсэнтэй холбоотой аж. Жишээ нь, уран зохиолын хичээл дээр үзсэн зохиолыг нь хүүхдүүдээр дүгнүүлж хэлэлцүүлэн, хүүхдүүд өөрсдөө ойлгосон зүйлээ дүрсэлж зурах, үлгэртэй ойр жишээ зохиож бяцхан ном бүтээдэг байна. Хуучин сургалт шиг зүгээр нэг удаа цээжлүүлж, эргээд асууж дүгнэх биш хүүхдийн сонирхлыг татаж, тэдний үзэл бодлыг хүндэтгэн сонсч байгаа нь хүүхдийн хичээлдээ хандах хандлагыг эрчимтэй өөрчилжээ.
Цаашлаад эцэг эхчүүдийн хүүхэддээ хандуулах анхаарал, халамж ч нэмэгдсэн байна. Хүүхэд нь өөртөө итгэлтэйгээр сурч чадаж байгааг харсан, мэдэрсэн эцэг эхчүүд зөвлөл, баг болон нэгдэж багш нартай илүү хамтарч ажиллан, хичээл сургалтанд шаардлагатай эд зүйлсийг сайн дураараа авч өгдөг болсон байна. Ингэж эцэг эх багш хүүхэд гэсэн гурвалсан холбоогоор хамтран ажилласнаар богино хугацаанд үр дүнд хүрч чадаж байгаа юм байна.