Монголчууд бид төр ёсны мянганаар тоологдох түүх уламжлалтай улс. Энэ уламжлалыг мэдүүлж, их хаадынхаа намтар цадигийг эрэмбэлэн “Монгол Хаад” 13 боть түүхэн шастирыг уншигч олондоо толилуулсан “Төрт Ёс, Хаадын Сан” саяхан Монгол хаадын хөрөг дүрүүдийг сэргээн бүтээжээ. Их хаадын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой энэ байгууллагын тэргүүн зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлстэй ярилцсанаа толилуулж байна.
-Танай Сангаас санаачлан Алтан ургийн хаадын хөрөг дүрийг бүтээжээ. Түүх сонирхдог мөртлөө гүнзгий мэдэхгүй мэргэжлийн биш хүний хувьд гэнэн ч гэмээр асуултууд их төрөх юм. Жишээ нь өнөөдөр бид үзээд зүс царай нь бараг таньдаг хүн шиг болчихсон Чингис хааны хөрөг байна. Энэ ер нь хааны яг бодит дүр мөн үү?
-Ер нь бодит дүр гэж итгэж бодвол бодит дүр л болно. Эргэлзээд тээнэгэлзээд байвал юу ч үлдэж хоцрохгүй шүү дээ. Монголчууд зөн бэлгэтэй ард түмэн. Бурхан ч сэтгэлээс гарна, буг ч сэтгэлээс гарна гэж үздэг. Үлгэр домогт ч ингэж л дүрсэлж, үнэн байдалд ч ингэж л итгэж ирсэн. Жирийн чулуу дарь эх болсон тухай үлгэр домог хүртэл байдаг биз дээ.
Хүү нь олон жил болоод эргэж ирэхдээ ээжийнхээ захисныг гэнэт санаад газраас нэгэн том чулуу авч хадганд боогоод эхдээ аваачиж өгдөг. Хадган дотор нь чулуу байгаа гэдгийг ээждээ мэдүүлэхгүйн тулд “За ээж минь, хадгий нь задалж л болдоггүй юм шүү. Задлавал бурханы чанар нь үгүй болно” гэж хүү хэлдэг. Олон жилийн дараа хөөрхий эх нас нөгчих болж хүүгээсээ эцсийн гуйлтаа гуйдаг. “За хүү минь, ээж нь олон жил хадганд боолттой энэ бурхандаа мөргөлөө. Үхэхийнхээ өмнө барааг нь нэг харъя” гэхэд хүү аргагүй болж чичирхийлсэн гараар хадгийг задлахад чулуу биш, харин дарь эх бурхан алтан шар өнгөөр гялбалзан гарч ирэв гэсэн үлгэр бий.
Энэ хэдий үлгэр боловч тэр эх чулууг ногоон дарь эх болтол шүтэж чадсан нь цаанаа их утга учиртай. Амьдрал дээр ч ялгаагүй аливаа юманд үнэн санаанаас сүслэн итгэж чадвал тэр зүйлийнх нь сүнслэг чанар сэргэж, бидэнд хариу энергийг өгдөг. “Нууц”-ын Ронда Бернээс эхлээд Барууны өдий төдий судлаачдын хэлсэн бүхэн зөв, Монголчуудын хэлсэн болгон буруу байж таарахгүй биз дээ.
-Тэр ч тийм шүү. Монголчууд ер нь Монгол хүнээ яагаад сонсдоггүй юм бол оо? Энд ямар шалтгаан байна?
-Сонсдоггүй ч юу байхав дээ. Сонсгохыг хүсдэггүй, Монголыг Монголоор нь байлгахын эсрэг явдаг, маш хүчтэй, зохион байгуулалттай хэсэг бүлэг байдаг юм аа. Ганц би ч биш, манай эрдэмтэн судлаачид, сэхээтнүүд, хүүхэд залуус үүнийг их ойрхон мэдэрдэг, өөр хоорондоо ярьдаг. Гэхдээ тэд Монголыг Монголоор нь байлгахын эсрэг яваад байгаагаа өөрсдөө мэддэггүй ч байж болох юм.
Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, маш олон дагалдагчидтай нэр хүнд бүхий нэг том фракц гэхээр хэсэг нөхөд материаллаг прагматик хандлага гэдэг нэрийн доор Монгол ухаан гэж байдаггүй, тэнгэрлиг сэтгэлгээ гэж байдаггүй, зөн билэг гэж байдаггүй, энерги мэдээллийн орон зай гэж байдаггүй гэж их эвтэйхнээр сурталчилсаар удлаа. Тэд мөнх тэнгэр гэвэл шоолно, өвөг дээдсийн сүнс сүлд гэвэл шоолно, түүхэн мэдрэмж гэвэл шоолно. Залуус маань ийм хүмүүс байдаг юм байна гээд л санаандаа авчихад аливаа зүйлд шүүлтүүртэй ханддаг болно. Алиа марзан үгийн цаана философи үгүйсгэгдэх тохиолдол байдаг.
Аливаа юманд үнэн санаанаас сүслэн итгэж чадвал тэр зүйлийнх нь сүнслэг чанар сэргэж, бидэнд хариу энергийг өгдөг.
-За тэгвэл тийм хүмүүст шоолуулахгүйн тулд сэтгэл санааны явдлаас өөр ямар бодит баримт мэдээллийг хааны хөргийн тухай хэлж болох вэ?
-Чингис хааны хөрөг дүрийн тухай яриа, судалгаа их эртнээс улбаатай. Монголын дундад зууны үеийн чулуун хөрөг, хүн чулууг судалж, дундад зууны үеийн Монгол хүний дүр төрхийг гаргаж ирсэн судлаачид бий. Энэ талаар манай нэрт түүхч асан Ч.Далай, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч, манай Сангийн хүндэт ерөнхийлөгч Л.Түдэв, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор Д.Баяр гээд олон хүмүүс судалсан.
Дорнод Монголын тал нутаг дахь хүн чулуунууд, их хаадын үед Монголд ирж байсан гадаадын жуулчдын тэмдэглэл, 14-р зуунд Перс-д хэвлэгдсэн Рашид-ад-Дины “Судрын Чуулган” бүтээлийн миниатюр буюу номын зураг зэрэг нь өөр хоорондоо тохирдог.
Чингис хааны дүр төрхийн тухайд гэвэл Тайваньд байгаа Чингисийн хөргийг эш хөрөг гэж үзэж болно. Ер нь Тайваньд Монголын 8 хаан, 16 хатны хөрөг байдаг. Тэдгээрийг түүхэн цаг үед манай их хаад зарлиг тушаалаа буулгаж зуруулсан болохоор дүр төрх нь бодит байдалд хамгийн ойр гэж үзэх бүрэн үндэстэй. Нөгөө талаар гэвэл Чингис хааны тухай, ялангуяа бага насных нь тухай түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн баримт сэлт нэлээд бий.
Тухайлбал “Монголын Нууц Товчоо”-нд Дэй Сэцэн Тэмүжинг хараад “нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай хөвүүн” гэсэн бол “Юань Улсын түүх”-нд “Чингис тайцзу хааны төрсөн байдал дүр ер бус” гэсэн байдаг. Өмнөд Сүн Улсын элч Жоу Хун “Монгол татарын тухай бүрэн тэмдэглэл”-дээ “Тэмүжиний бие хүдэр, магнай талбиун, сахал урт, аугаа сүрлэг” гэхчлэн тэмдэглэсэн байдаг.
Мөн надаас 150 жилийн өмнө Монгол болоод дорно дахины судлалаараа алдартай Казаний Их Сургуульд суралцаж, хожмоо Оросын нэрт эрдэмтэн болсон, Монгол судлаач Илья Николаевич Березин “Чингис хаан” бүтээлдээ Тэмүжинийг бор нүдтэй, хар хүрэн үстэй, улаан ягаан царайтай, сэргэлэн болоод бусдыг үл тоох харцаар шинжмүй гэсэн Таргудайн ажиглалтыг бичсэн байдаг. Миний бие Казаний Их Сургуульд суралцан төгссөн учраас нэгэн сургуулийн төгсөгчид хэмээн энэ эрдэмтэнтэй өөрийгөө хамаатуулсан хэрэг.
-Нээрээ Казаний Их Сургууль гэж их нэртэй сургууль байх шүү. Монгол судлалын талаар бусад сургуулиудаасаа илүү байх шиг санагддаг юм.
-Өө тэгэлгүй яахав. Манай сургууль чинь хуучин ЗХУ-ын үед Москвагийн Их Сургууль, Ленинградын Их Сургуультай л эн зэрэгцэж байлаа шүү дээ. Одоо ч нэр хүндтэй хэвээрээ. Олон алдартай эрдэмтэд төрөн гарсны нэг нь Кафаров юм. Тэр их хүн “Монголын Нууц Товчоо”-г анх удаа Орос хэлнээ буулгаж, Европ дахинд таниулсан.
Чингисийн хөргийн тухай яриагаа үргэлжлүүлэхэд, 1950-иад онд Хятадын Түүхийн Музейгээс гарсан өөр нэг хөрөг бий. Тэр хөргийг мэргэжлийн хүмүүс үзэж судлаад бүтээсэн материал, зурсан арга барил, будаг шунх сэлтийг нь шинжээд Тайваньд байгаа бидний мэдэх эш хөргөөс эрт бүтээгдсэн болохыг баталсан. Хэрвээ бидний мэдэх эш хөргөөс эртнийх юм бол Тайваний музейд байдаг хөргийг тэр хөргөөс хуулбарлаж зурсан гэсэн үг болно. Гэхдээ цөөн жилийн зайтай хуулж зурсан болов уу.
-Аан, тэгэхээр эртний хоёр хөрөг байдаг байхнээ. Чингисийн хөргийг ямар хүн зурсан юм бол? Түүхэнд тодорхой байдаг уу?
-Тийм ээ, эртний хоёр хөрөг бий. “Монголын Нууц Товчоо”-нд Ван хан санаа буруулахад Бадай, Хишилиг Чингис хаанд ирж хэлдэг, хожим нь мянганы ноён болдог гэж нэг түүх гардаг. Тэдний үр хойчис болох Хорихосун, зарим эх сурвалжид Хархасун ч гэдэг, тэр хүн бүтээсэн гэдэг дээр эрдэмтэд санаа нийлдэг. Их Юань Улсын 15-р онд гэхээр хөөгөөд үзвэл 1280-90-ээд оны дунд үе болно. Тэр үед Хубилай хааны зарлигаар их хааны хөрөг бүтээгдсэн гэж түүх сударт бий. Тэгэхээр энэ хөргийг Монгол хүн бүтээсэн гэж үзэх бүрэн үндэстэй.
-Монгол хааны хөргийг хэн нэгэн гадны зураач биш, Монгол хүн бүтээсэн гэхээр сайхан санагдаж байна шүү. Одоо Сангийнхаа сэргээн бүтээсэн хаадын хөргийн талаар ярина уу.
-Тэгэлгүй яахав. Нэг бол Хорихосун өөрөө бүтээсэн, нэг бол Хорихосуны шууд заавар зөвлөгөөгөөр бүтээгдсэн гэж ойлгож болно, Хубилай хааны зарлигаар. Тэгэхээр бид хааныхаа дүр төрхийг энэ хоёр эш хөргөөр баримжаалж бүтээвэл үнэнд нийцнэ. Нарийн харвал энэ хөргүүдийн хооронд нэлээд ялгаа бий. Гэхдээ яах вэ, алины нь ч сүсэглээд, сэтгэлдээ баринтаглаад явахад буруудахгүй.
“Төрт Ёс, Хаадын Сан”-гийн Эрдмийн Зөвлөл, уран бүтээлчид хамтраад хаадынхаа хөргийг сэргээн бүтээсний дотор Чингис хааны хөрөг онцгой байр эзэлнэ. Энэ бол хөрөг урлалын сонгодог дэг сургуулиар бүтээгдсэн, эртний хоёр эш хөргийн нийтлэг хэв шинжийг агуулснаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл Монголчууд маань хуучны хавтгай, зураасан зургийн аргаар бүтээгдсэн хөргөөс гадна бодит судалгаатай, үндэсний эрдэмтэн мэргэд, уран бүтээлчдийн оролцоотой бүтсэн Чингис хааны хөрөгтэй боллоо гэсэн үг.
-Хэдэн жилийн өмнө зурагдсан 37 хааны хөрөг байдаг шүү дээ. Тэр хөргүүдээс юугаараа ялгаатай вэ? Ер нь “Төрт Ёс, Хаадын Сан” Монголын хаадын хөргийг бүтээхдээ ямар зарчим барьсан бэ?
-Тийм ээ, хэдэн жилийн өмнө 37 хааны хөргийг зураач Сэргэлэн багагүй судалгаа хийж бүтээсэн байдаг. Бид уулзаж, хөргийн талаар санал солилцсон. Манай түүх судлалын ноён оргил болсон Ч.Далай, Н.Ишжамц нарын заавар зөвлөгөөг баримталж, Тайваньд байгаа 8 хааны хөрөг, зураач Мандирын зураг сэлтээс санаа авч, өөрөө ч ном судар нэлээд сөхөж байж хийсэн юм билээ.
Монголчуудынхаа санаа сэтгэлд тогтсон дүр төрхүүдийг үлдээж өгснөөрөө зураач Сэргэлэнгийн хөргүүд чухал ач холбогдолтой бүтээл болсон. Хаадын жишиг дүр үүсгэх эхний алхамыг хийсэн. Нэгэнт Монголчуудын маань сэтгэл санаанд хоногшиж үлдсэн, нөгөө талаар дэлхийн хэмжээний эрдэмт буурлууд маань зааж зөвлөсөн болохоор зарим хаадын хөрөг дүрүүдийг ашиглах нь зөв гэж Эрдмийн Зөвлөл шийдсэн юм. Энэ нь ч зөв байсныг манай хөрөг бүтээгдсэний дараах үйл явц харууллаа.
Жирийн уншигчаас эхлээд оюутан судлаач, эрдэмтэн мэргэд хүртэл бэлгэтэй сайхан үгийг хэлж, өндөр үнэлсэн дээ. Хаадын хөрөг бүтээх төсөл маань “Алтан ургийн 36, Алтан ургийн бус 1, нийт 37 хааны хөрөг бүтээх төсөл” нэртэйгээр эрдэмтэн судлаачид, зураач, уран бүтээлчдийг хамран олон сар үргэлжилсэн. Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач С.Ганболд, Ц.Болд, Ц.Отгонбаяр, Ч.Алимаа нар хаадын хөргүүдийг авьяас билгээ шавхан байж сэргээн бүтээсэн дээ.
Монгол хүний физик антропологийн өгөгдөл, Алтан ургийнханы хэв шинж, дүр нь үлдэж хоцорсон хаадын төрх гээд баримтлах судлах зүйл мундахгүй их байсан ч бид энэ ажлыг хийж чадлаа.
Бид хаадынхаа хөргийг сэргээн бүтээхдээ хэд хэдэн зарчим баримталсан. Юун түрүүнд Монгол хаадынхаа хөргийг Монгол зураач сэргээн бүтээх нь хамгийн зөв гэсэн чигийг барьсан. Монгол хүн Монгол хаадынхаа дүр төрхийг сэргээн бүтээхдээ мах цусанд шингэсэн төрөлх зөн совин, үндэсний өгөгдөл гээд олон зүйлээр давуу нь ойлгомжтой. Бид Хятадын юм уу, эсвэл Африкийн аль нэг газрын хаад ноёдын дүрийг төгс сайхан гаргаж чадахгүй шүү дээ. Үүнтэй л адил.
Бидний барьсан дараах зарчим бол түүх сурвалж, эш хөрөг, бусад судалгааны мэдээллүүдийг хамгийн өргөн сувгаар ашиглаж, эрдэмтэд уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дээд зэргээр хангах явдал байлаа. Монгол хүний физик антропологийн өгөгдөл, Алтан ургийнханы хэв шинж, дүр нь үлдэж хоцорсон хаадын төрх гээд баримтлах судлах зүйл мундахгүй их байсан ч бид энэ ажлыг хийж чадлаа. Энэ бол манай эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдийн Монгол түүхийнхээ өмнө бүтээсэн том гавьяа гэж зоригтой хэлнэ.
Их хаадынхаа голомтыг сахиж суугаа энэ бидний Монголчуудын төдийгүй Чингисийн эзэнт гүрний улбаагаар дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатнуудын эрхэмлэн дээдлэх хөлгөн судар болсон “Монгол Хаад” 13 боть түүхэн шастирын маань алтан шижир будаг нь хатаагүй шахам байхад манай Сан “Алтан ургийн 36, Алтан ургийн бус 1, нийт 37 хааны хөрөг бүтээх” дараачийн төслөө амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.
Судалгаа шинжилгээ, авьяас чадвар, билгийн мэлмий, нөр их хөдөлмөр шаардсан энэ том төсөлд оролцсон бүх эрдэмтэн судлаач, уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлье. “Төрт Ёс, Хаадын Сан”-гийн Эрдмийн Зөвлөл 40-50-иад идэвхтэй гишүүнтэй, гэрээгээр ажилладаг түүнээс дутахгүй олон уран бүтээлчидтэй гэж тооцвол ямар их ажил өрнөсөн нь тодорхой харагдах байх аа. Энэ ажлыг маань Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгийн удирдлагын хэмжээнд өндөр үнэлсэнд бид талархаж байна.
-Улс үндэстнээрээ эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэх гэж байгаа энэ үед хөрөг гарч байгаа нь чухам цагаа олжээ...
-Аливаа юм өөрийн цаг хугацаатай. Цаг нь болж, нөхцөл нь бүрэлдэхэд бүтэхгүй зүйл гэж байхгүй. Хөрөг бүтсэн нь түүхэн талаасаа ач холбогдолтой. Нөгөө талаас нь аваад үзвэл Монголчуудын хөрөг бүтээх уламжлалыг баяжуулж байгаа юм. Бас хаад язгууртнууд бол Монгол үндэсний соёлыг тээгчид учраас хувцас эдлэл, үс гэзгээс өгсүүлээд их мэдээллийг агуулж байгаа.
Ер нь хаадын хөргийг бүтээнэ гэдэг бол тэр чигээрээ бэлгэдэл. Үс гэзгий нь аваад үзэхэд л Монголчууд аль эрт Хүннүгийн үеэс л үс засах өндөр соёлтой байсан нь харагддаг. Ёс уламжлал, ахуй орчин, амьдралын хэв маяг нь ч тийм л соёлыг шаардаж байж. Морь унаж, адуу малтай ноцолдож, бярыг үзэн барилдаж явсан хүмүүс үс гэзгээ цэгцтэй, эвтэй авч явах шаардлага амьдралаас урган гарна. Үс гэзгээ боож сүлжиж, огцом түргэн хөдөлгөөнд саад болохооргүйгээр засахаас гадна харахад ч царай төрхөнд үзэмж, сүр хүч нэмэх нөхцлийг харгалздаг байсан нь ойлгомжтой.
Адуу малын олом жирэмийг гурав салаалж гөрж сүлждэг шиг гэзэг үсээ ч тэгэж л засч янзалдаг байсан. Энэ уламжлал Чингисийн үед, Чингисээс хойшхи үед ч байсан нь тодорхой юм. Түүнээс биш гадаадын зарим кинон дээр гардаг шиг сэгсийлдсэн юмнууд гүйлдээд байдаггүй байжээ. Түүхээ буруу дүрслэх нь өвөг дээдсээ доромжилж, Монгол ёс уламжлалыг гажуудуулсан хэрэг болно. Харин оршуулгын үед үсээ задгайлдаг ёсон байсан гэдэг.
Хаадын хөргүүдийг сайн анзаарах юм бол ихэнх нь шивэлгэр буюу шивэргэл ч гэдэг, тийм гэзэгтэй байжээ. Шивэлгэр гэзэгний тухай “Монголын Нууц Товчоо”-нд ч гардаг даа “Хоёр шивэлгэрээ ар дээрээ оорч...” гээд л. Оорох гэдэг нь орхих, сул тавих гэсэн үг шүү дээ. Шивэлгэр гэзгийг хаад ноёд төдийгүй үс нь урт ургасан, цэргийн насныхан ч тавьдаг байжээ. Үсээ олон салаалж гөрөөд, хоёр хуваан, заримдаа бүр дөрвөн хэсэг болгон чихнийхээ араар унжуулдаг. Харин дух руугаа унжуулсан туг үсийг гөхөл гэдэг. Гөхөл гэдэг бол халзан толгойд урагш унжуулж үлдээсэн хэсэг үс гэхээсээ илүү урт үсний голоос хэсэглэн тайрч янзлан магнай руугаа тавьсан тэгш зассан үс юм л даа. Энэ мэтээс эхлээд үс засах соёлыг ч хаадын хөрөг харуулна.
Одоо гүйлгээнд байгаа Чингис хааны хөрөг дээр ээмэг ч мэт, гархи ч мэт нэг юм чихний нь орчим харагдаад байдаг. Гөрж орхисон шивэлгэр юм шүү дээ, уг нь. Түүх соёлоо мэдэхгүй хүмүүс гадаадын зураачийн аманд багтсан нь тэр. Үндэсний мөнгөн дэвсгэрт дээрээ буруу дүрслэлтэй байх нь өлзий буян, бэлгэ шинжээрээ ямар байхыг хэлэхэд бэрх.
-Нээрээ тийм шүү. Ээмэг гэхэд чихнээсээ тусдаа харагдаад байдаг... Чингисээс бусад, дүр нь тодорхой арваад хаанаас бусад хаадын хөрөг дүрийг хэрхэн бүтээсэн юм бол?
-Алтан ургийнханы хэв шинж, ном сударт өгүүлсэн баримт, бусад түүхэн дурсгалууд чинь тэр чигээрээ мэдээлэл шүү дээ. Алтан ургийн арваад хааны дүр төрхөөс тэдний үр хойчсын дүр төрхийг сэргээн бүтээсэн гэж ойлгож болно. Нөгөө талаар дэлхий даяар прототип буюу жишиг дүр үүсгэх хандлага түгээмэл байдаг.
Эртний Грек, Ромын алдартай баатар жанжид, Германы 800-гаад оны Людовикууд, тэр бүү хэл Исүс Христийн дүр хүртэл өөрөө жишиг дүр шүү дээ. Манайд гэхэд л эртний бүү хэл бүр саяхны баатар жанжид ч жишиг дүртэй болчихсон явж л байна. Дүр нь тодорхой бие хүн хүртэл жишиг дүртэй болчихсон байх тохиолдол бий. Бид Цогт тайжыг Цагааны Цэгмид гуайгаар төсөөлдөг. Фото зураг, бичлэг нь хадгалагдсан мөртлөө Сүхбаатар жанжны дүрийг Дашнамжил гуайгаар л төсөөлдөг шүү дээ. Тэгэхээр жишиг дүр үүсгэх нь нэг талаас түүхээ дээдлэх дэлхий нийтийн соёлт хандлага, нөгөө талаар гэвэл ард түмний зүрх сэтгэлд ойр тусч, дүр төрх нь оюун ухаанд хадгалагдан үлддэг амьд уламжлал юм.
Үлгэр домогт нэр ус нь яваад байдаг, үйл амьдралынх нь тухай яригдаад бичигдээд байдаг. Яг ямар нүүр царайтай, харагдах үзэгдэх байдал нь ямаршуухан хүн бэ гэхлээр мэдэх юм байхгүй өрөөсгөл болох учраас соёлт хүн төрөлхтөн алдартнуудаа мөнхлөн үлдээх ийм л аргыг сонгосон хэрэг. Ер нь ч өөрөөр байх боломжгүй л дээ.
-Хаадын дүр төрх тодорхойгүй байх нь ямар сул талтай байж болох вэ?
-Сул тал гэхээсээ илүү хаадын дүр төрх тодорхойгүй байх нь хэнд ашигтай вэ? гэсэн асуулт өөрөө их сонин асуулт юм. Эхний ээлжинд, нэгэн цагт Монголчууд бидний хоолыг хийж, хөлийг угааж явсан улс орнуудад ашигтай. Өнөөдөр нэгэнт хөгжлийн өндөрлөгт хүрчихсэн улс үндэстнүүд энэ цөөхөн Монголчууд 7-8 зуун жилийн өмнө бидний амьдрах газрыг ирт сэлмийнхээ үзүүрээр зааж өгдөг байсан гэж ярих нь тэдэнд ичгэвтэр биз ээ. Гэвч түүх бол түүх Түүхийг өөрчилж болохгүй. Тэр тусмаа харлуулж бол бүр болохгүй.
Ингэх нь биднийг та нар бол хэн ч биш гэсэнтэй адил болно. Бид, эртний их түүх соёлтой Монголчууд үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Орос, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс үндэстнүүд, Монголчуудад эзлэгдэж явсан зүүн Европын орнуудаас эхлээд цөөнгүй улс орны нэр бүхий судлаачид Монголчуудын явуулсан бодлогыг харлуулах гэж нэг хэсэг оролдоод бүтэхгүй болохоор одоо алхамаа хийж байна. Тэр нь ямар алхам бэ гэвэл, 13-р зуунаас Монголчууд хүчирхэгжсэн, дэлхий дахиныг эрхшээсэн. Лут үндэстэн байсан. Гэхдээ тэд бол өнөөгийн Монголчууд биш.
Эрт үеийн тэр хүчирхэг Монголчууд өнөөдрийн Монголчуудын өвөг дээдэс бол бүр ч биш гэсэн үзлийг идэвхтэй дэлгэрүүлж байна. Шалтгааныг нь их энгийнээр тайлбарлана. Юу гэвэл хэдхэн зуун жилийн өмнө биднийг эзэлж, дэлхийг сөхрүүлж явсан хүчирхэг үндэстэн ийм амархан сульдаж, дорой буурай болох учиргүй. Тэгээд ч өнөөгийн Монголчуудын дунд энэ түүхийг мэддэг хүн цөөн, Чингис хааны хөргийг хоймортоо залах нь байтугай дүрийг нь мэддэг хүн ч өнөөдрийн Монголд байхгүй. Тийм болохоор Чингис хааны үр хойчис бол өнөөгийн Монголчууд биш гэхчлэн ярьдаг.
Чингис хааныг маань ч дэлхийн олон орон булаацалдаж байна. Хятад, хасаг, түрэгүүдээс эхлээд хавирах ч үгүй улс үндэстнүүд Чингис бол манайх л гэнэ. Үүний хариуд бид түүхээ мэддэг, хэнээс ч дутуугүй хаадаа нэрлэдэг, хөрөг дүрийг нь хоймортоо сүслэн тахьдаг байвал хэн биднийг Чингисийн Монгол биш гэх билээ.
-Чингис хааныг маань орос шиг, хятад шиг болгоод зурчихсан зургууд энд тэнд их тааралдах юм билээ. Хэн хүссэн нь ингэж зураад байх зөв үү?
-Харин тийм. Орос шиг шар царайтай, хөнхөр нүдтэй, эсвэл хятад шиг зэнзгэр хээнцэр зургийн доор Чингис хаан гэчихсэн байх нь таардаг. Бид түүх судраа мэдэхгүй бол тэднийг Чингис хаан гээд л явах нь байна шүү дээ. Бид саяхныг болтол үнэгэн малгайтай нэгэн зургийг Чингис хаан гээд л шүтээд явдаг байлаа. Гэтэл тэр нь Мин Улсын нэгэн жанжны хөрөг болох нь тогтоогдсон. Ингэж харийн хүнийг шүтэх нь өөрөө өөрсдийгөө доромжилж байгаа хэрэг. Чингис хаан гээд хятад хүнийг шүтээд явбал бидний хийморь сүлд доройтолгүй яах вэ. Одоо ч зарим хүмүүс тийм зургийг ханандаа өлгөөд, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд буруу дүрслэлтэй зураг зарагдсаар байна.
Зүс царайны илэрхийлэл илүү реалист, тодорхой дүрслэгдсэн “Төрт Ёс, Хаадын Сан”-гийн жишиг хөргүүд хүн ардын маань оюун санаанд хадгалагдан үлдэх тал дээр илүү болсон. Ний нуугүй хэлэхэд Чингисийн эш хөргийг хичнээн нухацтай харсан ч зүс царай нь нэг л гарч өгөхгүй, ойлгомжгүй санагдаад байдаг гэж олны дунд яригддаг нь оргүй ч юм бас биш. Хавтгай зураасан зургийн аргаар бүтээгдсэн хөргөөс хүний дүр төрхийг харж ойлгоно гэдэг амаргүй. Харин түүх судар сөхсөн эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс хамтраад ажиллачихаар сэргээн бүтээсэн эш хөрөг илүү тодорхой ойлгомжтой болчихож байгаа юм.
Эш хөрөг дээрээ Чингис хаан тэргүүндээ цагаан арьсан гадартай, хар булган дотортой өвлийн малгайг дарж, биедээ гүехэн хулавтар шар ноосон нэхмэл дээл өмссөн байдаг. Царайны өнгө нь бор ягаандуу, буурал орсон урт сахалтай, гөхөл үс магнай руу нь бултайж хоёр тийш салсан бөгөөд гөрмөл шивэлгэр гэзэг нь хоёр чихнийх нь араар гогцоорон харагдаж байдаг. Жишиг хөрөг дээр ч энэ бүх дүрслэл нарийн тодорхой гарсан байгаа.
Бидний өвөг дээдэс дэлхийн эзэн байсан. Өөр улс үндэстэн тэр нэгэн цагт дэлхийн эзэн байж болох л байсан шүү дээ. Яагаад заавал Монголчууд гэж. Тэгэх язгууртай учраас л тэгсэн хэрэг. Дэлхийд цойлсон үндэстэн цөөхөн.
-Улс үндэстнээрээ Чингис хаанаа, бусад хаадаа мэддэг хүндэлдэг байвал Монголчууд нэг зүйл дээр ч гэсэн нэгдэх юм даа.
-Тэгэлгүй яах вэ. Одоо юу ч ярьсан Монголчууд санал зөрөлдөх болж шүү дээ. Тэгвэл их хаадынхаа тухай ярихад санал зөрөхгүй байлгүй. Хэдэн зууны өмнөх хүчирхэг Монголчууд бол бидний өвөг дээдэс мөн гэж бидний хэн нь ч зоригтой хэлэх байлгүй. Их хаад маань үр хойчис биднийгээ оюун санааны хувьд нэгтгэж байгаа нь тэр юм. Тиймээс бид эх түүхээ хүндэтгэж, их хаадаа хоймортоо тахиж, Монгол хүн болсноороо бахархаж явбал эвийн хүч үүснэ. Эв нэгдэл гэдэг бол өөрөө юунд ч дийлдэшгүй хүч юм. Нэгдмэл бахархал юм.
Бидний өвөг дээдэс дэлхийн эзэн байсан. Өөр улс үндэстэн тэр нэгэн цагт дэлхийн эзэн байж болох л байсан шүү дээ. Яагаад заавал Монголчууд гэж. Тэгэх язгууртай учраас л тэгсэн хэрэг. Дэлхийд цойлсон үндэстэн цөөхөн. Бараг Монгол, Еврей хоёр л болов уу? Еврейчүүд болохоор үүх түүхээ сэтгэл зүрхэндээ хадгалж, нэгдэж чадсан учраас өнөөдөр дэлхийг хөдөлгөж байна.
Монголчууд бид болохоор түүх соёлоо умартаж, эв нэгдэлгүй болсон нь юуных вэ? Эхлээд түүх соёлоо сэргээе. Их хаанаа тойрон нэгдье. Хөрөг дүрийг нь хоймортоо залъя. Бидэнд нэгдмэл хүсэл сонирхол бий болох учраас эвийн хүч үүснэ. Үнэт зүйл үүснэ. Үнэт зүйлгүй хүн өөрөө үнэ цэнэгүй байдаг юм. Еврейчүүд шиг үнэт зүйлээ нандигнаж, эвсэж чадвал юун ядуурал, юун хямрал вэ? Тостой хоол идээд ходоодоо хямрааж л магадгүй. Улс үндэстнээрээ л лав эд мөнгөөр хямрахгүй юм даг.
-Хаадын хөргүүдийг төрийн болон хувийн байгууллагууд залж байна уу?
-Хөргүүд бүтээгдэж дуусаагүй байхад шахам эхний том захиалгууд ирж эхэлсэн. Эрдмийн Зөвлөл бэлгэдлийг бодож, Төрийн Ордныхоо танхимд их таван хааныхаа хөргийг хэсэг хугацаанд байрлуулсан. Бүх цэргийн хар сүлдний өргөө, Цонжин Болдог дахь Чингисийн хөшөөт цогцолбор, Номин холдинг, Монос групп зэрэг томоохон газрууд 37 хааны хөргийг ёслол төгөлдөр залаад байна. Мөн гэр орон, албан тасалгаандаа Чингисийн хөргийг залахыг хүсэгчид их олон байдаг юм байна.
“Төрт Ёс, Хаадын Сан” судалгаа, уран бүтээлийн байгууллага учраас хаадын хөрөг авч залах гэсэн хүн бүхэнд хүрч үйлчлэх боломжгүй. Тиймээс Сангийн Эрдмийн Зөвлөлтэй хамтын ажиллагааны гэрээтэй Нэгдсэн Монгол компани Чингис болон бусад хаадын хөргийг уран зургийн сайн чанарын зотон даавуун дээр буулгаж, үзэмжтэй сайхан жаазаар хүрээлээд олон түмэндээ түгээн дэлгэрүүлэх ажлыг хариуцаж байгаа. Удахгүй тохиох үндэсний бахархалын өдрөөр Монголчууд Чингис хааны хөргөөр хоймроо мялааж, агуу их сүр хүчний ивээлд багтах болтугай.
-Ерөөлөөр болог. Танд амжилт хүсье.
Төрт Ёс, Хаадын Сан ТББ