Есдүгээр сарын 1-нд Хичээлийн шинэ жил эхэлнэ. Харин маргаашнаас нь олон улсын эрдэмтэд манай улсад чуулахаар болжээ.
Тодруулбал, Шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгийн эрдэмтэд эрдэм шинжилгээний хоёр ч хурлыг эх орондоо ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна.
Эхний хурал нь “Монгол Европын ХIII зууны түүхэн учрал”. Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан энэ хурал есдүгээр сарын 2-нд эхэлнэ.
Эрдэм шинжилгээний хуралд Герман, ОХУ, Киргиз, Казахстан, Монгольш эрдэмтэд оролцоно.
Үргэлжлүүлэн ирэх сарын 5, 6-нд “Евроазийн нүүдлийн аж ахуй, түүх, соёл, хүрээлэн орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Япон улсын Тохокү их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төв, ОХУ-ью ШУА-ийн Сибирийн салбарын Хүмүүнлэгийн ухаан ба Умардын үндэсний цөөнхийн судлалын хүрээлэн, БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургууль хамтран зохион байгуулж байгаа эл хурлын үеэр ХШ-ХХ зууны монголчуудын түүх, соёл, нийгэм эдийн засаг, болон бүс нутгийн байгаль цаг уур, ургам-лын аймаг, түүний онцлог шинж гэсэн өргөн хүрээтэй сэдвээр илтгэл тавих аж.
Ж.Солонго