Ч.Мөнгөндалайг баруун хязгаарын төдийгүй Монгол орон даяар андахгүй болжээ.
Учир нь Монгол орныхоо гайхамшгийг өөрийн биеэр харах, дугуйн спортыг сурталчлах, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэхийг уриалах хүсэлдээ хөтлөгдсөн Ч.Мөнгөндалай 3500 км замыг аль хэдийнэ туулжээ.
Түүнийг очсон газар бүрт нь найрсагаар хүлээн авч хооллож, ундалж, биеийнх нь байдлыг үзүүлж, чин сэтгэлээрээ хандаж хүлээн авч байгаа гэнэ. Одоогоор Ч.Мөнгөндалай Увс аймгийн Улаангом хотод буудалласан бөгөөд нийт 3500 км замыг туулаад гурван сарын хугацаанд замынхаа талаас илүү хувийг туулж дуусгасан амжилттай байна.
Биеийн байдал хэвийн, аяллаа цааш үргэлжлүүлэх боломжтой бөгөөд маргааш Хөвсгөл аймаг руу хөдлөх гэнэ. Ч.Мөнгөндалайн замд тааралдсан хүн бүр л өөрсдийн сэтгэлээр хандив өгч байгаа аж: Хэдий сонсголын бэрхшээлтэй ч Монгол орныг дугуйгаар туулахыг зорьж буй түүнд уншигч та түүнд мөн чин сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл Төрийн банкны 104400224360 гэсэн дансанд хандаарай.