МАН-ын бүлгээс Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээс өмнө байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад илгээв.
Ажлын хэсэгт зөвхөн цөөнхийн бүлгийн гишүүд багтах учиртай гэнэ. Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой ч хоёр жил дараалан Засгийн газар энэхүү хуулийг дагаж мөрдөөгүй гэж үзсэний улмаас дээрх хүсэлтийг гаргасан аж.
Түүнчлэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөг зарцуулаад буй бөгөөд холбогдох мэдээлэл олон нийтэд хаалттай хэвээр байгаа тул хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг шаардаж байгаа юм байна.