Азийн 17 дахь удаагийн наадам 2014 БНС-ын Инчён хотноо болж яг одоо хаалтын ажиллагаагаа хийж байна. Хаалтын ажиллагааг цэнгэлдэхэд нь 60 мянга шахам хүн үзэж байгаа бол 9000 гаруй тамирчин цэнгэлдэхэд жагсан орж ирлээ.
"Тивийн олимп” хэмээгдэн дөрвөн жилд нэг удаа болдог нэр хүндтэй энэхүү наадамд нийт 45 улс орны 13 мянган тамирчин түүний дотор манай улсаас спортын 23 төрөлд 250 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьлоо.
Азийн наадмын хугацаанд манай тамирчид 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медалийн эзэд болон медалийн чанараараа 45 улс орноос 16-д жагслаа. Хамгийн их хүн амтай энэ тивийн хамгийн цөөн хүн амтай улс орны нэг болох Монгол Улсын маань тамирчдын үзүүлсэн амжилт чамлалтгүйгээр барахгүй бахархмаар.
Есдүгээр сарын 19-өөс аравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилсэн Азийн наадмын мэдээ мэдээллийг АЗИЙН НААДАМ 2014 цэснээ багцлан бид та бүхэнд хүргэлээ. Мөн наадмыг газар дээрээс нь сурвалжлуулахаар Үндэсний портал GoGo.mn сайт өөрийн сэтгүүлч У.Бадамцэцэгийг томилсон билээ. Ингээд дээрх хугацаанд АЗИЙН НААДАМ 2014 цэсэнд нийт 200 шахам мэдээ мэдээлэл, ярилцлага хүргэжээ. Үүний зэрэгцээ медаль авсан тамирчдынхаа хөлс нь хатаагүй үеийн анхны сэтгэгдлүүдийг буулгасан видео болон тухайн агшны фото зургуудыг Үндэсний портал GoGo.mn сайт та бүхэнд шуурхай хүргэж ажиллалаа.
Ийнхүү ажиллахад ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР Наран группийн Азийн наадмын албан ёсны цаг тоологч TISSOT брэнд:
“Таван богд” ХХК ажиллалаа. Монголынхоо спортын мэдээллийг манай сайтын хэрэглэгчдэд шуурхай хүргэхэд гүн туслалцаа үзүүлсэн та бүхэнд талархлаа илэрхийлье.
“Инчён-2014” пара спортын тамирчдын Ази тивийн XI наадам 14 хоногийн дараа эхэлнэ. Энэхүү наадамд манай улсаас спортын есөн төрлөөр 66 тамирчин, 22 дасгалжуулагч, хэвлэл мэдээлэл, штабын ажилтан нийт 118 хүний бүрэлдэхүүнтэй явахаар бэлтгэжээ.
Азийн наадмын хаалтын ажиллагаа өнөөдөр болох гэж байна.