АНУ-ын Цагаан ордон руу дахин нэг хүн хууль бусаар нэвтрэх оролдлого хийжээ.
Хүний өндөртэй чацуу төмөр үзүүртэй хашаагаар яаж давж Цагаан ордны байранд нэвтэрсэн нь одоогоор тодорхойгүй гэж АНУ-ын Тагнуулын албанаас мэдээллээ.
Өнгөрсөн есдүгээр сард Омар Гонзалес гэгч мөн Цагаан ордон руу нэвтэрсний дараа харуул хамгаалалтыг илүү чангатгаж, цагдаа эргүүлийн тоог нэмсэн юм.
АНУ-ын хууль сахиулах байгууллагынхан Цагаан ордонд хууль бусаар нэвтэрсэн этгээдийн талаар шалгаж байгаа аж.
Эргэн сануулахад өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Техас мужийн оршин суугч 42 настай Омар Гонзалес гэгч Цагаан ордон руу нэвтэрч гол хаалга хүртэл явсан бөгөөд хамгаалалтын албаныхан нэн даруй баривчилсан билээ. Түүнийг баривчлах үед биед нь есөн сантиметрийн урттай хутга байсан аж. Мөн нэгжлэгийн явцад түүний машинаас том хэмжээний нэг хутга, хоёр жижиг хутга мөн галт зэвсэг олдсон. Түүнчлэн Цагаан ордны газрын зураг байсан гэнэ.
Гонзалес 1997-2003 он хүртэл цэргийн албанд хүчин зүтгэж байсан бөгөөд хэсэг хугацаанд завсарласны эцэс 2005- 2012 оны дуустал албаа үргэлжлүүлэн хаасан гэнэ. Түүнчлэн Гонзалес Иракийн дайнд мэргэн буудагчаар ажиллаж байхдаа сэтгэлзүйн хувьд өөрчлөлтөд орсон байж болзошгүй гэх мэдээллийг өгөөд байна. Түүнийг Цагаан ордонд аюултай зэр зэвсэгтэй орсон хэмээн буруутгаж, аравдугаар сар хүртэл хорих шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: ИТАР-ТАСС