Монгол, Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан манай хоёр зураачийн үзэсгэлэнг Швейцарьт гаргахаар болсон.
Сонгогдсон уран бүтээлчид нь Монголын урчуудын эвлэлийн гишүүн, СУИС-ийн зөвлөх багш Лхагвын Бумандорж, Цүлтэмийн Нармандах нар. Хөдөлмөрийн баатар, ардын зураач Н.Цүлтэм гуайн удмаас Монголын урлагт нэрээ дархалж яваа олон сайхан уран бүтээлч гэр бүл салаалан гарсны нэг нь тэд. Л.Бумандорж, Ц.Нармандах нар Герман, Хятад, Италийн Венец, Солонгосын Сөүл, Америкийн Калифорни, Лас Вегас зэрэг олон газарт хамтдаа үзэсгэлэнгээ гаргажээ.
Сэтгэлийнхээ зөнгөөр зурсан бүтээлүүдийг минь нэг мэдэхэд хүмүүс худалдаад авчихдаг л юм. Монгол зургийн багшийнхаа ажлыг ч би тийм л сэтгэлээр хийдэг.
Харин одоо алдарт Цюрихийн хажууханд орших ФраунФельд хотноо энэ сарын 6-нд нээлтээ хийх үзэсгэлэндээ амжиж очихоор тэд маргааш эх орноосоо мордоно. “Швейцарьт бүтэн сар амьдрах учраас бэлдэж базаах зүйл ихтэй, гэр орон маань ундуй сундуй л байна” гэсэн тул бид СУИСийн дөрөвдүгээр давхрын нэгэн өрөөнд ярилцлаа.
-Швейцарьт та хоёрын үзэсгэлэнг нэлээд урт хугацаагаар гаргана гэж сонссон. Уран бүтээлч хүмүүс учраас тэнд очоод юу хийх, хэнтэй уулзах, ямар газраар нь орох гэхчилэн нарийн төлөвлөгөө гаргасан байх даа?
Л.Б: -Бидний үзэсгэлэнг гаргах Фраунфельд хот нь Цюррихээс холг үйхэн оршдог гэсэн. Тиймээс бид аравдугаар сарын 4 хүртэл Швейцарьт байхдаа Цюррихт амьдарна. Аравдугаар сард манай сургуулийн магистрын ангийн хичээл эхлэх учраас бид ирж ажлаа хийхгүй бол болохг үй. Харин үзэсгэлэнг маань арванхо ёрдугаар сар хүртэл өөр хотуудаар үргэлжлүүлэн гаргана. Тэр ажлыг Швейцарь дахь манай Элчин сайдын яамныхан голдуу хариуцах юм.
Ц.Н: -Одоо Фраунфельд хотод дэлгэх үзэсгэлэнгийн нээлтэд ч манай Элчин сайд оролцоно гэсэн.
Л.Б: -Нэг сонирхолтой зүйл нь гэвэл тэр жижигхэн улсад 320 гаруй музей, үзэсгэлэнгийн танхим, галерей байдаг юм байна. Энэ нэг сарын хугацаанд бүгдээр нь орж амжихг үй байлаа ч хэрэгтэй гэсэн газруудаа заавал үзнэ дээ. Мөн Швейцарийн уран бүтээлчидтэй уулзаж танилцах, хувь хүмүүсийн урлангууд, урлагийн сургуулиудаар орж туршлага судлах гээд төлөвлөгөө их байна. Ц.Нармандахын швейцарь шавьтай уулзана.
Ц.Н: -Шавь маань хэзээ ирэхийг асуугаад сүйд байгаа. Баасан, бямба, ням гаригт хүмүүс ерөнхийдөө амардаг учраас тэр үеэр хоёр талын төл өөлөгчид оролцсон янз бүрийн арга хэмжээ их болох юм билээ. Тэр үед л бид үзэсгэлэн дээрээ заавал байх ёстой болохоос бусад үед гадуур чөлөөтэй гарч болно гэсэн.
-Үзэсгэлэнд нийтдээ хэдэн зурагтайгаар оролцох гэж байна вэ?
Л.Б: -Эхэндээ бид 30, 30 зургаар оролцъё гэж бодож байсан ч Швейцарийн талаас үзэсгэлэн арванхо ёрдугаар сар хүртэл үргэлжлэх учраас илүү олон зураг байвал сайн гэсэн. Тиймээс нийтдээ 120 гаруй бүтээлээр оролцохоор болсон. Тэр дунд зөвхөн уран зураг бус, уран бичлэг, модон барын зураг гэхчилэн хэд хэдэн төрөл бий.
Ц.Н: -Биднийг зөвхөн уран бүтээлч гэдэг талаас бус, хоёулаа олон жил багшилж байгаа гэдгийг нь харуулахын тулд хоёр шавийн маань тав таван бүтээлийг энэ үзэсгэлэнд оролцуулж байгаа. Манай Бумаагийн модон бараар бүтээл туурвидаг Рэгзэн гэдэг шавийн зургуудаас тавыг сонгосон. Мөн миний монгол зургаар дагнадаг шавь нараас нэгийнх нь таван бүтээлийг үзэсгэлэнд оролцуулахаар болсон.
Л.Б: Энэ бол залуу үеийнхнээ Швейцарт таниулах, тэдэнтэй холбож өгөх гэсэн бидний санаа байсан. Үүнийг минь тэд ч их сайхан хүлээн авч дэмжсэн.
-Та хоёрын ирж, очих болон тэнд амьдрах зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?
Л.Б: -Зардал мөнгө гэхчилэн бүх асуудлыг Швейцарийн тал бүрэн хариуцаж байгаа. Монгол дахь Консулын газар нь бидний ирж, очих нислэгийн зардлыг дааж байна. “Шангрила”- д байдаг цагны дэлг үүрийн швейцарь эзэн гэхэд л зургуудыг маань тээвэрлэх зардлыг хариуцсан. Тэр хүн дэлхийн олон оронд салбар компанитай, түүгээрээ дамжуулан иймэрхүү соёл урлагийн арга хэмжээг дэмждэг юм билээ. Үзэсгэлэнгийн танхим болон амьдрах зардал зэргийг Фраунфельд хотын захиргаа мэргэжлийн түвшинд, их нарийн зохион байгуулж байгаа. Швейцарьчууд үзэсгэлэнд маань “Монголчууд ирлээ” гэж их сүрхий утга агуулгатай нэр бодож олсон байсан.
Ц.Н: -Монголын соёл, боловсролын салбарынхантай ойрхон ажилладаг Анета Фарни... гээд эмэгтэй байдаг юм. Тэр эмэгтэй л бидний өмнөөс ихэнх зүйлийг зохицуулж байх шив дээ. Манай монголчуудын хэрэглэдэг жаазыг хүртэл голоод бүх зурганд минь шинээр жааз захиалан хийлгэж байгаа гэнэ. Зургуудын маань дотуур, гадуур бүх жаазыг солихоос эхлээд Европт үзэсгэлэн гаргахад ямар түвшинд бэлдэх ёстой, тэр хэмжээнд хүргэхээр ажиллаж байгаа нь эндээс мэдрэгдэнэ.
-Гадаадад болдог янз бүрийн үзэсгэлэнд оролцоод, бас өөрсдийн үзэсгэлэнгээ гаргахыг уран бүтээлч болгон хүсдэг ч хүслээ биелүүлдэг нь ховор. Гэтэл та хоёр гэр бүлээрээ ингээд яваад байдаг. Хөрөнгө мөнг өнөөс эхлээд арыг тань дааж үлдэх амаргүй даваа бий шүү дээ. Энэ бүхнээ зохицуулдаг нууц нь юунд байна вэ?
Л.Б: -Анх 1996 онд Сөүлд хамтарсан үзэсгэлэнгээ гаргаснаас хойш олон улс, хотуудаар явлаа. Энэ хугацаанд зардлаа өөрсдөө гаргасан тохиолдол бидэнд бараг байхг үй дээ. Дандаа л уригдаж явсан учраас тухайн газрын дэмжлэгээр хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мэдээж энд тэндхийн үзэсгэлэнд тус тусдаа ч оролцож байсан л даа. Бид хоёр 1970-аад онд Дүрслэх урлагийн дунд сургуульд хамт сураад, дараа нь Германд, хожим Дүрслэхийн дээдэд хамт багшилсан хүмүүс. Насан туршдаа л хамт байх ийм сайхан хувь тавилан бидэнд заяаж дээ гэж баярладаг. Биднийг үзэсгэлэнгийн ажлаар гадаадад байх зуур ар амьдралыг минь зохицуулдаг хоёр сайхан хүү байна.
Ц.Н: -Хоёулаа зураач болохоор давуу тал байдаг л байх. Гэхдээ Бумааг урьсан юм чинь би ч бас явна гэсэн үг биш шүү дээ. Бидний аз болоход манай гэр бүлийнхэн хэн нэгний захиалгаар зураг нэг их зурж байгаагүй. Мөнгөнд улайрч, зургаа зурахдаа “Үүнийг л зарж мөнгө болгох юм шүү” гэдэггүй. Сэтгэлийнхээ зөнгөөр зурсан бүтээлүүдийг минь нэг мэдэхэд хүмүүс худалдаад авчихдаг л юм. Монгол зургийн багшийнхаа ажлыг ч би тийм л сэтгэлээр хийдэг.
-Дүрслэх урлагийн дунд сургуульд байхдаа та Нараа эгчийг олон дундаас арай өөр нүдээр харж эхэлсэн үү?
Л.Б: -Нэг сургуульд сурдаг учраас ерөнхийдөө бид нэгнээ гадарладаг байсан. Гадаадад сургуульд явуулах элсэлтийн шалгалтын үеэр л анхны холбоос үүссэн юмдаг. Тэгээд яах вэ, “дугуй дугуйгаараа таардаг” гэгчээр нэгнээ олсон доо (инээв). Биднийг холбосон гол зүйл бол мэдээж урлаг, тэр дундаа зургийн ертөнц. Зургийн төлөө гэсэн хүсэл, сонирхол, зорилго, энэ мэргэжил маань бидэнд олон сайхан зүйл өгсөн гэж боддог.
Ц.Н: -Манай сургууль Хөгжим бүжгийн харьяанд олон жил байсан шүү дээ. Харин аав минь хөөцөлдс өөр 1971 онд Дүрслэх урлагийн дунд сургууль гэж биеэ даасан тусгай статустай болгосон юм. Тэгснээр зургийн төрлүүдийг салгаж, олон мэргэжлээр бэлтгэж эхэлсэн түүхтэй. 1971 онд анхны монгол зургийн анги нээгдэхэд би тэнд орж суралцаж байлаа. Манай хүн чинь биднээс дээд курс, дээрээс нь уран зургийнх гэдгээрээ их л том байдаг байсан. Монгол зураг гэхээр манайхан шашин бурхнаас өөр зүйл илэрхийлдэгг үй хоцрогдсон, хуучинсаг юмнууд гэж үздэг байлаа шүү дээ. Одоо ч энэ хандлага нэг их өөрчлөгдөөгүй.
Л.Б: Гэхдээ тухайн үед бидний “Хавтгай зургийн шоовдрууд” гэж шоолдог байсан монгол зураг одоо олон улсад хүчээ авч байна. Өнөөд өр гаднынхан манай уран зургийнхнаас илүүтэй монгол зургийг их сонирхож, Нармандах багшийн шавь нарыг хүртэл олон улсын үзэсгэлэнд урьж оролцуулдаг болсон.
-Тэгээд л Герман руу хамт сургуульд явж, нэгэндээ дэм болъё гээд ятгаж дөнгөсөн хэрэг үү?
Л.Б: -Намайг энд хэлний бэлтгэлд байхад Германы аль ч хотод зургийн чиглэлээр суралцах боломжтой гэсэн л дээ. Гэхдээ би Нараагийн байгаа Лейпцигийн зургийн сургуулийг сонгосон. Энэ маань надаас нэг жилийн өмнө төгссөн юм. Дүрслэх урлагийн сургуульд байхдаа ирээдүйн эхнэрээ доод курсийн бацаан гээд “тоож хараагүй” сэхүүн бардам хүү хожим Лейпцигийн зургийн сургуульд яг өнөөх байр суурин дээрээ өөрөө очтолоо “жижгэрсэн” нь хайрын хүч байлаа. Тэднийг оюутан байхад ууган хүү нь мэндэлж, аавынхаа төгсөлтийн баяр дээр очсон жаалыг хараад багш нар нь “Л.Бумандоржийн хоёр дахь дипломын ажил нь энэ” хэмээн өхөөрдөж байсан гэдэг. Сургуулийн орчинд болоод ч тэр үү, ханиа “Нармандах багш” хэмээн хүндэтгэн дуудах Л.Бумандорж зураач, “Манай Бумаа” гэж хачин элгэмсүү өнгөөр ярих, хааяа зөөлөн зөөлөн “цаашлуулах” гэргий.
Нэг гэрт олон жил хамт амьдраад ирэхээр нэгэндээ уусах хандлага ажиглагддаг уран бүтээлчид байдаг. Гэхдээ бид тэгдэггүй.
Ц.Нармандах зураач “Анхны бэлгийг нь юу байсныг хэлчих үү” хэмээн ханиасаа асуухад өнөөх нь нэг жуумалзсанаа “тэг тэг” гэж зөвшөөрөл олгов. Л.Бумандорж гуайн түүнд бэлэглэсэн дондогмаагаар хожим хүү нь тоглож байгаад эдэлгээг нь гүйцээжээ. Тэгсэн хэрнээ тэр нөхөр том болсон хойноо ээжийгээ “Та тэгээд нэг муу дондогмаагаар панаалдуулчихсан юм уу” гэж шоолдог гэсэн.
-Германд төгсөж ирээд хоёулаа шууд Дүрслэх урлагийн сургуульд багшилсан уу?
Ц.Н: -Би 1986 оноос хойш буюу 28 жил эндээ багшилж байна. Монгол зургийн ангиа хариуцаж ав гэсэн үүрэг даалгаврыг нь өдий хүртэл биелүүлж явна. Одооноос харин шавь нар маань ар араасаа гарч ирж байгаад баярладаг. Хамгийн гол нь монгол зураг гадаадад маш их үнэ цэнэтэй болж эхэлж байгаа. Хоёр нүдээ “ширгэтэл” нэг зүгт анхаарлаа төвлөрүүлэн байж зурсан монгол зураг нь тэр үед ямар ч үнэ цэнэгүй байсан учраас энэ мэргэжлээ орхиод явсан анхны шавь нар маань одоо 40 гарсан хойноо эргээд ирж байх жишээтэй.
Л.Б: -Намайг Германаас ирэхэд Холбооны яамны харьяа Маркийн товчоонд хуваарилсан байсан. Тэр үед манайх маркаа Унгарт хэвл үүлдэг байснаа болиод Германд хэвлүүлэхээр болсон юм. Тэгээд герман хэлтэй зураач хэрэгтэй болсон үед нь би сургуулиа төгсөж ирж таарсан хэрэг л дээ. Одоо ч миний зургийг нь зурсан маркууд дэлхий даяар түгээгдсээр байгаа. Маркийн товчоонд 1990 он хүртэл ажиллаад, Дүрслэх урлагийн сургуульдаа ирж, өнөөг хүртэл багшилж байна.
-Та хоёрыг нэг нэгнээ аль нэг өнг өөр зүйрлээч гэвэл ямар өнгийг өмчилж өгөх вэ?
Ц.Н: -Ямар ч өнгөөр зүйрлэх аргаг үй шүү дээ. Яагаад гэвэл би бүх өнгөнд дуртай. Зохицлоо олж чадвал ямар ч өнгө гоё шүү дээ. Хүүхэд шиг гэнэн цайлганыг нь бодохоор цагаан ч гэмээр юм шиг, асаж бадарсан сэтгэл хөдлөлийг нь улаан өнгөөр ч дүрслэх үү гэхчилэн их олон зүйлийн нийлэмж болохоор хэцүү л дээ.
Л.Б: -Миний хувьд ч ялгаагүй. Уйтгар гунигийг нь хар өнгөөр дүрслэх юм уу. Шоудаж байгаа үеийг нь эрээнээр илэрхийлэх үү. Би хар өнг өнд хайртай. Цагаан өнгөнд бас хайртай. Саарал хүртэл гоё шүү дээ.
-Уран бүтээлээс болж зад маргалдах үе байна биз?
Ц.Н: -Бүтээлийн тал дээр тийм маргаан байдаггүй. Хааяа “Чиний наадах чинь жаахан илүүдчихсэн юм уу” гэж зөвлөлдөх юм бол байна. Зургийн арга барил маань ч тэс өөр учраас тэгтлээ зөрчилдөж маргалдаад байх шаардлага байхгүй.
Л.Б: -Бид чинь шал өөр хоёр ертөнц шүү дээ. Нэг гэрт олон жил хамт амьдраад ирэхээр нэгэндээ уусах хандлага ажиглагддаг уран бүтээлчид байдаг. Гэхдээ бид тэгдэггүй. Харин нэг урланд хамт суугаад зураг зурах болвол бийр, багс, баллуураа булаалдахаас эхлээд асуудал үүсдэг.
Ц.Н: -Ялангуяа эмэгтэй хүн болохоор би бүх зүйлээ эмх цэгцтэй байлгахыг хүсдэг. Гэтэл манай хүний зурах арга барил өөр учраас будаг энэ тэрээ хааш яйш цацлаад хаячихдаг нь нерв барах үе байна (инээв). Нэг дор зургаа зурахаар болвол хоёр тийшээ хараад суухаас өөр аргагүй.
Насаараа бол тэтгэвэрт гарах цаг хэдийнэ болсон ч уран бүтээлч хүний сэтгэлгээ нь 18-тай хэвээрээ байгаа гэдгээрээ энэ уран бүтээлчид бахархсан. Тэд аравдугаар сард Швейцариас ирээд Хятадын Жилинь мужид үзэсгэлэнгээ гаргах бол дараа нь ӨМӨЗО-ы Хөх хот, Солонгос, Америкийн ард иргэдэд бүтээлээ толилуулах урилга авч, гэрээгээ хэдийнэ хийжээ. Тиймээс арваннаймтууд шиг дүрэлзсэн эрч хүчээр зургаа зурах л хэрэгтэй гэлээ.
Л.Ганчимэг