Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Люстрацийн буюу Засаг цэвэрлэх тухай хуулийн дагуу орон нутгийн засаг захиргааны 30 гаруй албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Тодруулбал Донецк, Днепропетровск, Запорожск, Одесса, Харьков зэрэг мужуудын бүс нутгийн засаг захиргааны дарга нар ажлаасаа халагдав.
Үүний өмнө тус улсын Хууль зүйн яам нь Люстрацийн хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөж буй 179 албан тушаалтны жагсаалтыг нийтэлсэн.
Украины парламент буюу Дээд Рада нь есдүгээр арын 16-нд Люстрацийн тухай хуулийг баталсан юм. Энэ хуулийн дагуу Януковичийг төрийн эрхийг барьж байх үеийн буюу 2010 оны хоёрдугаар сарын 25-аас 2014 оны хоёрдугаар сарын 22-ны хооронд алба хашиж байсан төрийн бүх албан хаагчид, орон нутгийн удирдлагад ажиллаж байсан албан тушаалтныг ажлаас нь халж цаашид төрийн алба хашихыг хориглоно.
Тус хууль нь баталсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болсон юм.
Эх сурвалж: ВВС