УИХ-ын намрын чуулганы нээлтийн ажиллагааны дараагаар УИХ-ын 75 дахь гишүүний тангараг өргөх ёслол болно хэмээн хэвлэлийнхэн хүлээж байлаа. Гэвч чуулганы танхимд гишүүдийн дундах үл ойлголцол үүсэв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы нээлт дууссаныг зарлахад МАХН-ын бүлгийн гишүүд хуралдааны танхимыг орхитол Ардчилсан намын бүлгийн гишүүд гайхан хоцорлоо.
Уг нь С.Эрдэнэ тангарагаа өргөхөөр өнөөдөр чуулганы нээлтэнд ирсэн байв. Улмаар Ардчилсан намын гишүүд түргэн авч бүлгийн хуралдааныг хийсэн юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс тодруулахад
“УИХ-ын дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн эхний өдрийн хуралдаанаар тангараг өргөнө гэж заасан байдаг.
Өнөөдрийн хуралдаан дуусаагүй байна. МАХН-ын бүлгийн ахлагчтай уулзаад УИХ-ын чуулганыг үдээс хойш дахин зарлан хуралдуулъя гэсэн шийдвэр гарсан. Энэ саналаа одоо УИХ-ын даргад танилцуулна. Хэрвээ энэ саналыг хүлээж авахгүй бол УИХ-ын дарга хууль зөрчсөн явдал болох юм” гэлээ.
Мөн энэ талаар УИХ-ын МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцангаас тодруулахад “сая УИХ-ын нээлт боллоо. Одоо нэгдсэн чуулганы хуралдаан эхлэхээр С.Эрдэнэ тангараг өргөх боломжтой болох байх аа” гэсэн юм.
Харин энэ тухай УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоос тодруулахад “Бид өнөөдөр нээлтийн дараагаар С.Эрдэнийг тангараг өргүүлэх бэлтгэлийг базаагаад байсан. Чухам яагаад тангараг өргүүлээгүйг мэдэхгүй байна. С.Эрдэнийн өрөө зэргийг бид бэлдчихсэн байгаа” хэмээлээ.
Тэгэхээр өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж С.Эрдэнийг тангараг өргүүлэхгүй бол УИХ дэгээ зөрчсөн явдал болох нь.
УИХ-ын ХМА-тай холбогдон УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр үдээс хойш хуралдах эсэх талаар тодруулахад “одоогоор асуудал тодорхой болоогүй байна” гэсэн юм.
Бэлтгэсэн: Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn