“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзан, хүнд аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар тайлбар, мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Засгийн газраас Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулж, та дэд даргаар нь ажиллаж эхлээд байна. Энэ хорооны гол зорилго юу вэ, ямар төслүүд хэрэгжүүлэх вэ?
-Монгол улсын аж үйлдвэрийн хөгжил 1934 оноос эхлэлтэй. 1960-1990 он хүртэл 30 жилийн хугацаанд хүнд аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, өнөөгийн бидний өгөөжийг нь хүртээд явж буй үйлдвэрүүдийн суурийг энэ үед тавьсан. Гэвч 1990 оноос хойш 33 жил өнгөрлөө, энэ хугацаанд аж үйлдвэрийн хөгжил тун чамлалттай байлаа. Харин Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” маш зөв бодлогын баримт бичиг болсон гэж бизнес эрхлэгчид, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд таатай хүлээн авч байна.
Монгол Улсын хувьд олон салбарыг зэрэг хөгжүүлнэ гэж хүч тарамдах биш, эдийн засгийг тэтгэж, ард түмний амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр бий болгох гол дөрвөн салбарыг хөгжүүлэх ёстой.
Нэгдүгээрт: Нүүрсний гүн боловсруулалт
БНХАУ 2035 он гэхэд нийт нүүрсний хэрэглээгээ 30 хувиар, 2050 он гэхэд 78 хувиар бууруулах хөтөлбөр дэвшүүлсэн. Улмаар 2050 он гэхэд 1 тэрбум хүрэхгүй хэмжээнд хүргэж, 2060 оноос нүүрсний хэрэглээгээ тэглэнэ гэж Хятадын удирдагч Ши Жиньпин амлалаа. Гэтэл манай улсын нүүрсний нийт таамаг нөөц 173 тэрбум тонн. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т жагсдаг ч, нүүрсээ гүн боловсруулж чадахгүй бол нүүрс шороо болно.
Тиймээс Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэргэд Нүүрс гүн боловсруулах дэд хороо байгуулагдсанаас гадна ЕТГ-аас өнгөрсөн оны есдүгээр сард захирамж гаргаж, Төр хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж, даргаар нь намайг Тусгай үүргийн Элчин сайд гэж томилсон.
Дэд хороо, Ажлын хэсгийн цаад зорилго нь энэ их нүүрснийхээ нөөцөө ашиглан ирээдүйн шинэ түлш бий болгохоор судалж, хэрэгжүүлэх. Ажлын хэсэг өнгөрсөн оны аравдугаар сараас Японы талтай нэлээд эрчимтэй ажиллаж байна. Мөн энэ ажлын хэсэгт Японы талаас "Мицүй", "Юнико Интернэйшнл", "Ориентал консалтинг" гэх мэт үндэстэн дамнасан, томоохон компанийн төлөөллүүд багтсан.
Төр хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж, даргаар нь намайг Тусгай үүргийн Элчин сайд гэж томилсон.
Монголын төвийн болон өмнөд, зүүн хэсгийн нүүрснүүдэд анхан шатны судалгаа хийлээ. Япон улс 2030 он гэхэд 3 сая тонн устөрөгчийн хэрэглээтэй болно гэж тооцоолж байгаа. Тиймээс Монголын нүүрсийг гүн боловсруулж, устөрөгч гаргавал импортлох маш том сонирхол байгаа гэсэн үг. Үүнийг Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн Дэд сайд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар болсон Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн дээр албан ёсоор илэрхийлсэн байгаа юм.
Япон одоо Австралийн хүрэн нүүрсийг устөрөгчжүүлээд, -253 градуст хөлдөөн, 9000 гаруй километр зам туулж усан онгоцоор тээвэрлэж байна. Манай улсын хувьд устөрөгчийн хэрэглээ хараахан бий болоогүй. Гэхдээ ирээдүйд нүүрснээс устөрөгч гаргах ажлын эхлэлийг тавья гэж зорьсон. Ингээд судалгаагаар хоёр талын эрдэмтэн судлаачид диметилийн эфир гаргахад санал нэгдсэн.
Энэ нь устөрөгчийг гаргахын өмнөх процесс буюу нүүрсээ хийжүүлж, цэвэршүүлэх үйл явц юм. Үүнийгээ Монгол Улсын хэрэгцээнд нийлүүлж байгаад устөрөгч бий болгох, дэд бүтэц шийдэх зэргээр цааш нь хөрөнгө оруулж, улмаар Япон импортолж авах боломжтой.
Хамтарсан судалгаагаар Төв, Өмнөд, Зүүн бүсийн дотроос Зүүн бүсийн хүрэн нүүрс хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан. Маш залуу нүүрс буюу задрал амархан явагдана. Устөрөгчийн гарц өндөр. Тиймээс зүүн бүсийн нүүрс дээр төвлөрч диметилийн эфирийг эхний ээлжид үйлдвэрлэе гэж байгаа юм.
Яг өнөөдөр бол Японы талтай урьдчилсан ТЭЗҮ боловсруулах гэрээ хэлцлүүд явагдаж байна. Тун удахгүй Японы талаас санал ирнэ. Ингээд урьдчилсан ТЭЗҮ боловсруулах гэрээ зурагдвал ажил маань нэлээн эрчимтэй цаашаа явна аа. Ер нь бидний баримталж байгаа бодлого бол ТЭЗҮ-ээ боловсруулаад Монголдоо туршилтын үйлдвэрийг зүүн бүсдээ байгуулах буюу нүүрсийг хийжүүлэх процесс явагдана.
Төв, Өмнөд, Зүүн бүсийн дотроос Зүүн бүсийн хүрэн нүүрс хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан. Маш залуу нүүрс буюу задрал амархан явагдана.
Технологийн хувьд дэлхий дахинд нүүрс хийжүүлэлтийн олон төрлийн зуухууд бий болсон. Бид зөвхөн нэг зуухан дээр түшиглэн тооцоолол хийж үзэхэд 189 мянган тонн диметилийн эфир гаргах боломжтой гэж гарсан. Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлыг бууруулах, дулааныхаа хэрэгцээг хангахад 247 мянган тонн хий хэрэгтэй.
Тэгэхээр туршилтын үйлдвэрийн нэг зуухны хүчин чадлаар хотын хэрэгцээгээ нилээн дөхүүлээд хангачих бололцоо харагдаж байгаа юм. Ингээд үр дүнтэй болбол хүчин чадлыг нь нэмэгдүүлээд явах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, бид нүүрс гүн боловсруулах чиглэлд голлон анхаарч байна.
Эхний ээлжид Адуунчулуун буюу Дорнодын хүрэн нүүрсний ордуудаас гүн боловсруулах байдлаар устөрөгчийг гаргаад цааш нь Япон улсад экспортлоход Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замын асуудал яригдана. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд орчихсон байгаа энэ төсөл зайлшгүй чухал үүрэгтэй.
Гэхдээ энэ төмөр замыг өргөн буюу 1520 мм-ийн царигаар барина гэж байгаа юм байна. Харин бидний санал бол Монгол Улс экспортын маш чухал бүтээгдэхүүнтэйгээ холбогдуулаад 1435 мм буюу нарийн царигаар энэ төмөр замаа барих нь зүйтэй. Тус замын 415 км нь Монголынхоо нутаг дэвсгэр дээр баригдана.
Тэгээд шууд Зүүн Хатавч гэдэг, Бичигтийн цаадах Хятадын талын боомтоос Жинжоу гэсэн Хятадын боомт хүртэл 1,135 км явах юм. Ингээд Япон улсад очих нийт тээвэрлэлтийн зай 4,000 орчим километр болж байгаа юм. Тэгэхээр Австралиас 9,000 км тээх үү, 4,000 км тээгээд Монголоос авах уу гэдэг дээр өрсөлдөх чадварын хувьд Монголоос авах нь ач холбогдолтой.
Нөгөө талаар, химийн бүтээгдэхүүн гэдэг тэсрэх дэлбэрэх, шатах аюултай учраас шилжин ачилт гэдэг ойлголт байж болохгүй. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрыг бодлогоо өөрчилж, нарийн царигаар энэ төмөр замыг баривал Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэдэг саналыг бид тавьж байгаа.
-2014 онд Засгийн газар Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замыг нарийн царигаар барихаар шийдвэрлэсэн. Гэтэл 2020 онд УИХ яагаад энэ шийдвэрийг өөрчлөв?
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр УИХ-ын тогтоолыг өөрчилдөг, цуцалдаг тогтолцоо нэг хэсэг үргэлжилсэн. Үндсэндээ төмөр замын ганцхан стандарттай байна гэсэн бодлогоос шалтгаалан төмөр замын нарийн царигийг өргөн болгож өөрчилсөн санагдаж байна. Бидний далайд гарах эхний гарц Замын-Үүд-Тяньжин. Хэрвээ Чойбалсан руу 1435 мм-ын царигаар төмөр зам тавибал далайд гарах хоёр дахь гарц нь Зүүн Хатавч-Жинжоу болох боломжтой.
Ингэснээр Чойбалсан транзит ачаа, тээвэр ложистикийн асар том олон улсын төв болох бүрэн боломж бий. Тийм учраас царигийн асуудлыг яаралтай шийдэх ёстой. ОХУ БНХАУ-тай нарийн царигийн төмөр замаар хэдийнэ холбогдчихсон. Тэгэхээр Монгол улс төмөр замаа яаж барихаа өөрсдөө шийдэх ёстой. Бид өргөн, нарийн царигаас гадна тухайн зам дээр явах хөдлөх бүрэлдэхүүнээ ч нарийн тооцоолох шаардлагатай.
Цар тахлаар бид Замын-Үүд боомт хаагдахад юу болох, ямар эрсдэлүүд үүсдэгийг тодорхой харлаа. Ялангуяа, Монгол улсын эдийн засагт гацаа үүсгэхгүйн тулд хоёр гарцтай байх нь ямар чухал ач холбогдолтой болохыг бид сайтар ойлгож авсан. Төмөр замаа шийдчихвэл Дорнод бүсийг маш сайхан ирээдүй, хөгжил хүлээж байна. Нүүрс химийн аж үйлдвэр гэдэг бол маш том мега төсөл. Маш олон ажлын байр бий болж, дэд бүтэц хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой.
Төвийн бүсийн хөгжил:
Үүнээс гадна, Төвийн бүс орчимд бас нүүрс-химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Урьдчилсан байдлаар хүрэн нүүрсний хангалттай нөөцтэй Чойр орчимд туршилтын үйлдвэр байгуулж, үр дүнтэй байвал нүүрсээ хийжүүлэх, диметилийн эфир боловсруулах, цаашид үе шаттайгаар олон салбар үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж бүрдэхээр байгаа юм. Устөрөгч үйлдвэрлэнэ, химийн үйлдвэрээс ялгарсан нүүрсхүчлийн хийгээ ахин урвалд оруулж метанол үйлдвэрлэх, метанолоосоо АИ-92 бензин үйлдвэрлэх, хуванцрын түүхий эдүүдийг үйлдвэрлэж болж байна. Энэ бол ирээдүйг харсан маш том төсөл юм.
Үүнээс гадна, дэлхий даяар үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл тасралтгүй хийгдэж байна. Ердийн цахилгаан станцын ашигт үйлийн коэффицент 33 хувь байдаг. Супер ултра критикал технологи нэвтэрснээр ашигт үйлийн коэффицентийг 47 хувь хүртэл нэмэгдүүлж байна. Ашигт үйлийн коэффицент нэг хувиар өсөхөд цахилгаан станцаас ялгарах нүүрсхүчлийн хий 2-3 хувиар буурдаг. Тэгэхээр ердийн цахилгаан станцын АҮК-ийг үндсэндээ 14 хувиар нэмэгдүүлж, 40 орчим хувиар нүүрсхүчлийн хийг бууруулж байна.
Мөн цахилгаан станцын яндангаас нүүрсхүчлийн хийг барьж хадгалах, хадгалсан хийг газрын тосны олборлолтод ашигладаг технологи нэвтрээд байна. Нүүрсхүчлийн хийг түүхий эд байдлаар дахин бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү бас технологиуд хөгжчихсөн. Энэ чиглэлээр Монголд аж үйлдвэрийг хөгжүүлэх боломжууд байгаа гэж харж байна. Цаашид Монгол улс эрчим хүчээ хамгийн хямд өртгөөр шийдвэрлэх гол эх үүсвэр нь нүүрс.
Нүүрсний нөөцдөө тулгуурлан эдгээр нөхцөлүүдийг хангаж чадвал зөвхөн дотоод хэрэгцээ гэлтгүй экспортлох боломж бий гэж харж байна. Ирээдүйгээ харсан эрчим хүчний эх үүсвэр, гүн боловсруулалтын чиглэлд голлон анхаарах шаардлага бидний өмнө тулж ирээд байна.
Хоёрдугаарт, Нүүрсний дараа эдийн засгийг тэтгэх ашигт малтмалын нөөц бол яах аргагүй зэс. Монгол улс 37 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй гэсэн геологичдын судалгаа бий. Эрэл хайгуулын үр дүнд энэ тоо өсөх магадлалтай. Учир нь манай улсад судлагдаагүй газар их. Тийм учраас зэс рүүгээ чиглэсэн бодлогыг Монгол Улс хэрэгжүүлэх ёстой. Энд хуулийн ганцхан заалт гацаа болдог.
2009 онд “Оюутолгой”-той Тогтвортой байдлын гэрээ байгуулахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу рояалтиг дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн өөрчлөлтөөс үл хамааран тогтвортой 5% гэж зааж өгсөн. Гэтэл үүнийхээ эсрэг хуулийг УИХ 2010 онд баталсан. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтөөс хамааран рояалтыг тогтоох ба тонн зэсийн суурь үнэлгээ нь 5000 доллар хүртэл 5%, 5001 цент буюу нэгхэн цент өсөхөд 5+ 11, 6001 цент болоход 5+12 гээд 5+15 хүртэл буюу нийт борлуулалтын орлогын 20 хувийг АМНАТ аваад явчхаж байгаа юм. Энэ заалтын улмаас зэсийн эрэл хайгуулд хэн ч хөрөнгө оруулахгүй байна.
Эдийн засгийн үр өгөөж бага тул хэн ч санхүүжилт өгөхгүй. Хөрөнгө оруулалтыг чөдөрлөсөн энэ заалт 13 жил хэрэгжиж байна. Тиймээс Монгол улсынхаа эрх ашигт нийцүүлэн эрх зүйн асуудлыг боловсронгуй болгохгүй бол энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах боломж тун хомс байна.
-“Цагаан суварга”-ын зэсийн төсөл хэзээ ашиглалтад орох вэ?
-Жилд 320 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх тооцоотой Цагаан суваргын төслийг 2025 оны эцсээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төсөл бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлбэл 100-150 компани туслан гүйцэтгэгчээр ажиллана. Үүнээс гадна, Хармагтайн төсөл нэлээд эрчимтэй явагдаж байна. Эрдэнэт, Оюутолгой нийлээд ойрын ирээдүйд энэ дөрвөн орд нийт 2.7 сая орчим тонн баяжмал үйлдвэрлэхээр байна.
Энэ үед зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Монгол Улсад зайлшгүй барьж байгуулах асуудал гарч ирж байгаа юм. Жилд нэг сая тонноос давсан зэсийн баяжмал үйлдвэрлэдэг бол зэс хайлуулж, цэвэршүүлэх үйлдвэр барьдаг олон улсын жишиг бий. Энэ нь ч эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үздэг. Тэгэхээр Монгол улсын хувьд энэ төрлийн үйлдвэр байгуулах цаг хугацаа түүхий эдийнхээ хувьд хэдийнэ болсон гэж үзэж байна.
Үйлдвэр байгуулснаар нэмүү өртөг шингэсэн зэс утас, кабел, чип гээд бүх төрлийн бүтээгдэхүүнийг хийнэ. Зэсийн хэрэгцээ дэлхий даяар эрчимтэй өсөж байгаа энэ үед Монгол Улсын хөгжлийн дараагийн салбар болох зэсийг боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хийсэн байх ёстой.
Гуравдугаарт, маш өндөр чанарын гангийн үйлдвэрийг байгуулах хэрэгтэй. Энэ чиглэлээр Аж үйлдвэржилтийн үндэсний хороон дээр Дэд хороо байгуулагдан ажиллаж байгаа. Эхний ээлжид хаягдал төмрийг боловсруулдаг, Япон улсын барьж өгсөн гангийн үйлдвэрт технологийн шинэчлэл, өргөтгөл хийх шийдэлд хүрч байгаа. Дотооддоо ган үйлдвэрлэдэг болчихвол гадагш урсах валютын урсгалыг зогсоохоос гадна, цаашид автомашины эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх боломжтой болно гэж үзэж байгаа.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дагуух лицензтэй компаниуд хүндэвтэр буюу чанар нь ахисан тосны нөөц илрүүлсэн.
Дөрөвдүгээрт, Нефтийн хэрэгцээг хангах 2 эх үүсвэрийг бий болгох боломж бидэнд байна. Алтанширээ дээр 1.5 сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийг байгуулж байгаа. Нөгөө талаас Дорноговь, Өмнөговийн өмнөд хэсэг, Хэнтий, Сүхбаатарын хэсэгт газрын тосны бүтээгдэхүүн хуваах 13 гэрээ бий. Эдгээр гэрээг эргэж харан, шинэчлэх шаардлагатай. 13 гэрээний заримыг дотоодын компаниудтай байгуулсан бол газрын тосны хайгуулын лиценз авчихсан гаднын компаниуд ч бий.
Тэгэхээр нэн түрүүнд Алтан ширээгийн нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг найдвартай хангахад анхаарах шаардлагатай юм. Татварын бодлого болон хуулийн зарим заалтуудыг уян хатан болгож, бүтээгдэхүүн хуваах 13 талбайн геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.
Нэг сайн тал нь Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дагуух лицензтэй компаниуд хүндэвтэр буюу чанар нь ахисан тосны нөөц илрүүлээд байна. Энэ чиглэлд төрөөс уян хатан бодлого барьж, эдийн засгийн хөгжилд анхаарч чадвал нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарч, цаашилбал экспортлох боломж бүрдэх юм.
Энэ дөрвөн салбарыг барьж авч, яаралтай хууль, эрх зүйн асуудлыг боловсронгуй болгон хэрэгжүүлэх бүтцээ анхаарах шаардлагатай.
-Энэ онд Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд, нүүрсний хулгай гэх мэт авлигын шинжтэй хэргүүд ар араасаа ил болж, олон нийтийн төрд итгэх итгэлийг ганхуулав. Төрийг авлигаас яаж ангижруулах ёстой вэ?
- Төр өнгөрсөн 30 гаруй жил бизнесүүдтэй өрсөлдөх гэж их үзлээ. Төр өмчтэй байсан цагт авлига, хулгай, алдагдал буурахгүй. Төр цэвэршинэ гэж үзэж байгаа бол өмчөөс нь холдуулах ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит үйлдвэрүүдийг үе шаттай хувьчлах, менежментийн өөрчлөлт хийх цаг болсон.
Ингэхгүйгээр өнөөдрийн энэ авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэг тэг болохгүй. Тиймээс алдагдалтай ажилладаг төрийн өмчит компани, үйлдвэрүүдийг яаралтай зоригтой хувьчлах ёстой. Үр дүнд нь засаглал, хяналт сайжирна. Нийтээрээ, ард иргэдээрээ шаардаж байж хувьчлалын асуудлыг зөв зохистой явуулах, эдийн засгийн үр өгөөжтэй аж үйлдвэрүүд бий болно. Хувийн хэвшлүүд нэг үеэ бодвол өндийсөн. Бид хамтарч, нэгдэл эсвэл консерциум байгуулан шинээр байгуулагдах, Монгол улсын эрх ашигт нийцсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалт татах боломжтой байна.
Хамгийн бага хөрөнгө оруулалтаар эдгээр бүтээн байгуулалтууд хийгдэж, хамгийн шилдэг техник технологиуд нэвтэрнэ. Эцсийн дүндээ бүтээн байгуулалтын цаг хугацаа хурдан, шуурхай байх зэргээр олон талын ач холбогдолтой. Монголчууд цөөхөн учраас хөгжлийг бид өөрсдөө л хийх ёстой. Хэн нэгэн гаднын улсууд ирээд Монголыг үнэхээр хөгжилтэй болгочихлоо, та нар одоо аваад яв гэдэг юм байхгүй шүү дээ. Монгол хүн, монгол аж ахуйн нэгж л Монгол Улсынхаа хөгжлийг бий болгоно.
-Компанийн эзэд хүний нөөцийн дутагдал, ур чадварын хомстлын талаар их ярьдаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Боловсон хүчнээ үе шаттай бэлтгэх ёстой. Ингэхийн тулд ЕБС төгссөн хүүхдүүдээс сонгон шалгаруулалт хийж, өөрсдийнх нь хүслийн дагуу мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургах хэрэгтэй. Гэвч Аймаг бүрт, хотуудад МСҮТ-үүд байна. МСҮТ өнөөг хүртэл ер нь бодлогогүй явж ирсэн. Улсын хөгжлийн аль салбар түлхүү явж байгаатай уялдуулж мэргэжлийн боловсон хүчнээ бэлдэх ёстой.
Нөгөө талаар МСҮТ төрийн мэдэлд байх нь буруу тогтолцоо. Оройтоогүй дээр нь менежментийнх нь багт менежментийн хувьчлалаар өгчих ёстой гэж үзэж байгаа. Удирдах зөвлөлд нь томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хувьцаа эзэмших байдлаар биш, оролцуулчих хэрэгтэй. Ингэвэл бид өөрсдийн чиглэлийн, бульдозерчид, баяжуулагч нарыг бэлтгэхэд тусалж, бүрэн ажиллаж байгаа ч хуучирсан техникүүдийг сургалтын баазад нь өгөх, нарийн мэргэжлийн багш, сургагч нарыг гэрээ байгуулаад сургаж өгөх гээд олон талаар уялдаатай ажиллах боломжтой. Ингэснээр төгсөж байгаа залуус нь нэлээд ур чадвартай төгсөнө.
Нарийн Сухайт бол хайгуулын ганц л лиценз байсан бол өнөөдөр ашиглалтын 5 лиценз болоод хувирчихсан. Нэг л орд. Тийм учраас энэ тавыгаа нэгтгээд 1 лиценз болгооч, нийгэмд буруу ойлголт яваад байна.
-МАК компанийг олон лиценз эзэмшдэг гэсэн сөрөг хандлага байдаг. Нийт 34 тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж үнэн үү? Хэрхэн ашиглаж байгаа вэ?
-МАК-ийн 34 лиценз яасан олон юм, Монголын бүх баялгийг авчихсан гээд байдаг. Үр өгөөжтэй, ажлын байр бий болгоод, боловсруулах үйлдвэрүүд байгуулаад, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлүүдийг дараагийн шатанд хийгээд явахад 34 битгий хэл хэдэн зөвшөөрөл ашигладаг нь чухал биш. Тооны араас хөөцөлдөөд байдаг энэ нэг буруу хандлага байна. Бидний хувьд тийм олон гэж ерөөсөө үздэггүй. Жишээлбэл, геологи хайгуул гэдэг маань нэлээд урт хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан хайгуулын ажлууд явагддаг. Тэгээд Монголд бол өвлийн цагт өрөмдлөгийн ажил таг зогсдог. Зөвхөн урин дулаан цагт л геологи хайгуул хийдэг. Тиймээс аль болох тухайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс эхний ээлжид тогтоогдсон нөөц дээрээ үйл ажиллагаа явуулаад эхэлж байгаа юм.
Ашиглалтын лиценз аваад нөөцөө батлуулаад үйл ажиллагаа явуулаад эхэлдэг. Жишээ нь Нарийн Сухайт бол хайгуулын ганц л лиценз байсан бол өнөөдөр ашиглалтын 5 лиценз болоод хувирчихсан. Нэг л орд. Тийм учраас энэ тавыгаа нэгтгээд 1 лиценз болгооч, нийгэмд буруу ойлголт яваад байна аа гэж байгаа юм. Тэгэхлээр хууль эрх зүйн орчин байхгүй ээ гэдэг.
Цементийн үйлдвэр л гэхэд шохойн чулуу, гөлтгөнө, нүүрс, шавар, төмрийн хүдэр гэсэн таван түүхий эд бүрдэж байж цемент болно. Тэгэхээр МАК-ийн баримталдаг бодлого бол өөрсдийнхөө бүтээгдэхүүний чанар, өртөг хямд байх талаа бодож өөрсдөө лиценз авч, хайгуул хийж, олборлолтоо явуулдаг. Түүнээс биш, хэн нэгнээс худалдаж авах юм бол зах зээлийн бас эрсдэлд орно. Нэг бэлтгэн нийлүүлэгч компани үнээ хэт өсгөөд байвал бид асуудалд орно.
Тиймээс аль болох үйлдвэрийнхээ түүхий эдийг бид өөрсдөө лицензээ авч, оновчтой үйлдвэрлэл явуулж, хамгийн бага өртгөөр хамгийн чанартай техник технологи ашиглаж чанартай бүтээгдэхүүн гаргадаг. Үйлдвэрлэлийн стандарт шаардлага хангасан түүхий эдийг нийлүүлэх хүрээнд шохойн орд гэхэд л гурван лиценз байна. Блокын үйлдвэрлэлд мөн таван төрлийн эрдэс түүхий эд ордог. Эндээс хөнгөн цагааны пудр гэдэг түүхий эд Монголд байхгүй тул бид импортолж авдаг. Бусад дээр нь МАК өөрөө лиценз эзэмшиж үйлдвэрлэдэг. Элсний л гэхэд гурван лиценз байх жишээтэй. Энэ бүгдийг иргэд ойлгож, ийм компаниа дэмжих ёстой гэдэг үүднээс хандах ёстой болов уу.
Тагнуулд байхдаа Монголын баялгийн лицензүүдийг авсан гэж бас яриад байдаг. Нэгдүгээрт 1980-1984 онд байхдаа би огт өөр чиглэлээр ажиллаж байсан. Энд Монголын ашигт малтмалын талаарх мэдээлэл мэдлэг байгаа ч үгүй, байсан ч 1990 онд нийгэм өөрчлөгдөнө, 1990 онд Монголын бүх нөөц дэлхий дахинд нээлттэй болно гэж хэн ч мэдэхгүй шүү дээ.
-Н.Номтойбаяр ирэх сонгуульд нэр дэвших үү. Танай гэр бүл Ногоон намыг худалдаж авчээ гэсэн яриа тархсан нь үнэн үү?
-Н.Номтойбаяр УИХ-д хоёр удаа сонгогдон ажилласан, ХНХ-ын сайдаар ажилласан. “Ногоон нам”-ыг худалдаж авсан, эсэхийг би мэдэхгүй. Нам худалдаж авахыг хуулийн заалт манай улсад байхгүй шүү дээ. Намд элсэх тухай л яригдана. Н.Номтойбаяр МАН-ын гишүүн биш. Намаас хассан хөөсөн, одоо гишүүн бус, аль нэг намд харьяалагддаггүй. Улс төрийн намууд янз бүрийн санал тавьж байгаа эсэхийг үгүйсгэхгүй.
Одоо Н.Номтойбаяр хөгжлийн бодлогын чиглэлээр Оксфордод богино хугацааны сургалтад хамрагдаж байна. Өмнө нь Кэмбрижид мөн сурсан. Анх улс төрд ороход нь л аав хүний хувьд нэг заагласан асуудал байдаг. УИХ-ын гишүүн гэхээр бизнесмэн ч юм шиг, нэг харахад улс төрч юм шиг харагдаад, ишиг хурга холилдсон юм шиг яваад байна аа. Тийм учраас энэ байдлыг арилгаж, цэвэр байх нь Монголын нийгэмд, улс төрч хүний хувьд чухал асуудал. МАК компанийн дотоод үйл ажиллагаа, болж байгаа асуудал руу хамаагүй, оролцох хэрэггүй гэж ялгаж салгасан.
Цэвэр улс төрч байж, хөрсөндөө суусан улс төрийн, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэл рүүгээ явах ёстой гэж захисан. Иймд бизнест ямар асуудал тулгарч байгааг бид хэлдэг ч үгүй. Мэдээж улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох асуудал Монгол Улсын хувьд зайлшгүй. Сошиалаар янз бүрийн юм явдгийг үгүйсгэхгүй. Бид өөрсдийнхөө зорилго, хийх хэрэгжүүлэх юмандаа анхаараад л явдаг, тийм л улс.
-Танд баярлалаа.