Улаанбаатарын утаа униараас хэсэг ч болов холдож, цэвэр агаарт, дотнын хүмүүстэйгээ өдөржин гулгаж буй улаа бутарсан хацартаа, жаргалтай инээмсэглэл тодруулсан хүмүүс Скай Ресорт баазад “Мазаалай” өвлийн наадамд цуглажээ. Гурван ес тачигнаж буй хэдий ч хүүхэд, томчуудын эерүү уур амьсгалд бүчигдэн дулаахан байх аж.
Багачууд илүү том мөсөн гулгуурт гулгаж буйдаа баярлаж байв. Харин томчууд ховордож буй амьтныг цас, мөсөөр бүтээсэн нь онцгой сонин байгаагаас гадна цэвэр агаарт хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлж буйдаа талархалтай байсан юм.
Манай улс “МАЗААЛАЙ” олон улсын мөсний баяраа Геннисийн шинэ амжилттай хамтатган өчигдөр нээсэн. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэ баярын онцлох үйл явдал нь олон улсын мөсөн урлалын тэмцээн. Монголд анх удаа олон улсын чанартай зохиож буй энэ тэмцээнд нийт долоон орны 12 баг “Мазаалайг хайрлая” уриан дор бүтээлээ урлаж байна. Оролцож буй улсууд:
- ОХУ
- Якут
- Хятад
- Тайланд
- АНУ
- Франц
- Монгол

Якут улсаас оролцогч, Бид бөөгийн шашинтай, од эрхсээ шүтдэг. “Мазаалайг хайрлая”-уриатай энэ тэмцээнд шашнаараа дамжуулж нэн ховор уг амьтныг хамгаалъя гэж од эрхэстээ даатган хүсэж буйгаар бүтээлээ урлаж байна. Заавал мазаалайн дүрсийг оруулалгүй, илүү өвөрмөц байдлаар илэрхийлэхийг зорьсон гэв.
Монгол улсаас оролцогч Ч.Оргилболд, Би өнгөрсөн жилээс цас, мөсний сийлбэр сонирхон, урлаж эхэлсэн. Анх Якутад цас, мөсөн сийлбэрийн тэмцээнд оролцон, цасан сийлбэрийн төрөлд тусгай байр эзэлсэн.
Оны дараа Харбин хотод зохион байгуулсан олон улсын тэмцээнд мөсөн сийлбэрийн төрөлд гуравдугаар байр, цасан сийлбэрийн төрөлд тусгай байрын шагнал хүртсэн. “Мазаалайг хайрлая” хэмээх уриатай Монголд зохиож буй анхны олон улсын энэ тэмцээн юм. Алган дээр буй мазаалай гарын салаагаар элс болон урсаж буйгаар энэ амьтны тоо толгой цөөрч байна гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон гэлээ.
“Мазаалай” мөсний баяр энэ сарын 14-17-ны хооронд үргэлжлэх юм.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд
Гэрэл зургуудыг Г.Өнөболд