Цагаан сарын шинийн нэгэн энэ жил хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна. Цар тахлын тархалтын улмаас 2020, 2021 онд үндэсний уламжлалт цагаан сарыг өнжих шийдвэрийг Засгийн газар, УОК-иос гаргасан. Энэ жилийн тухайд цар тахлын байдал өмнөхөөс дээрдээгүй ч хатуу хөл хорио тогтоохгүй гэдгээ Засгийн газар, УОК-иос мэдэгдсээр байна.
Хатуу хөл хорио иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг учир ийм байр суурь баримталж буй аж.
Төрөөс “Цагаан сарыг энэ жилдээ өнжье” гэсэн албан ёсны шийдвэр гарахгүй бол айл өрхүүд баяраа тэмдэглэнэ, золгодгоороо золгоно, халдвар тархдагаараа тархана.
Манай улсын хувьд дархлаажуулалт эрчимтэй явагдсанаар 2021 оны III улирлаас эхлэн коронавирусийн халдвар тогтвортой буурсаар арванхоёрдугаар сард хоногт халдвар авсан хүний тоо хамгийн доод түвшиндээ буюу дунджаар 200-д хүрээд байв. Гэтэл шинэ жилийн баярын арга хэмжээ, бөөгнөрлийн үр дүнд байдал хүндрэх талдаа орлоо.
“Халдвар авсан нь батлагдсан хүний тоо 2021 оны сүүлийн долоо хоногийнхоос 2022 оны эхний долоо хоногт дөрөв дахин өслөө. Энэ хэрээр эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж байна” гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлсэн.
Манай улсад дотоодод өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтэд хурдацтай тархаж буй омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдлээ. Омикрон уу, дельта хувилбар уу? мэдэхгүй. Юутай ч сүүлийн хоёр өдөрт халдварын тоо эрс нэмэгджээ. 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 1206, 12-нд 1818, өнөөдөр бүр 2279 тохиолдол болж халдварын тоо огцом нэмэгдсэн энэ өдрүүдэд монголчууд сар шинийн бэлтгэлээ базааж, олон нийтийн газрууд хөл хөдөлгөөн ихтэй байна.
GoGo.mn сайт уншигчдынхаа дунд “Сар шинийн баярыг тэмдэглэх нь зөв үү?” гэсэн асуулт бүхий санал асуулгыг явуулж байна. 24 цаг хүрэхгүй хугацаанд 1-р сарын 13-ны 12.00 цагийн байдлаар санал асуулгад 2661 хүн оролцсоноос:
- 2369 нь буруу буюу сар шинийн баярыг тэмдэглэхгүй
- 246 нь зөв буюу баяраа тэмдэглэе
- 46 нь мэдэхгүй гэж хариулжээ.
Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь “Сар шинийн баярыг энэ жилдээ өнжье” гэжээ. Коронавирусийн IV давлагаа манай улсад эхэлсэн бөгөөд халдвар нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэн буюу цагаан сарын өдрүүдэд оргилдоо хүрнэ гэсэн анхааруулгыг УОК, ЭМЯ-наас өгсөөр байна.
Нөгөө талаас хил хаалттай, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан энэ үед сар шинийн бэлтгэл базаахад иргэдийн санхүүгийн боломж ч тааруу байна. Төрөөс “Цагаан сарыг энэ жилдээ өнжье” гэсэн албан ёсны шийдвэр гарахгүй бол айл өрхүүд баяраа тэмдэглэнэ, золгодгоороо золгоно, халдвар тархдагаараа тархана.
Нөгөө талаас хил хаалттай, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан энэ үед сар шинийн бэлтгэл базаахад иргэдийн санхүүгийн боломж ч тааруу байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ жил Төрийн золголт хийхгүй, ард иргэд баяраа гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэе гэж уриалсан. Нэгэнт хориглоогүй учир айлууд сар шинэдээ бэлтгэхээс аргагүй. “Халдварын тархалт их байна. Энэ жил манайх цагаан сар тэмдэглэхгүй өнжинө” гэсэн нэгнийдээ заавал очно гэж хүндрэл учруулж байгааг иргэд цахим хуудаснаа бичсэн харагдана.
Цагаан сар бол монголчуудын үндэсний уламжлалт баяр учир мартагдахгүй. Гурван жил дараалан баяраа тэмдэглээгүй ч Монгол хүн монголоороо л үлдэнэ. Айл өрхүүд гэртээ идээ, цагаа, мах шүүсээ зэхээд, баярлаж болох ч нийтээр тэмдэглэхийг энэ жилдээ хориглож, өнжвөл яасан юм бэ, Ерөнхий сайд аа!
Төр засгаас шийдвэрээ гаргавал иргэд ойлгоно, цагаан сарын бэлтгэл хангаж гадуур явах шаардлагагүй болно. Тэр хэрээр халдвар дамжих эрсдэл ч буурах биш үү!