Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн УИХ-ын Тамгын газар, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музейтэй хамтран зохион байгуулж байна.
Энэ үзэсгэлэнд 1924, 1940, 1960, 1992 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулийг анх удаа нэг дор байрлуулж, олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Мөн БНМАУ-ын Төрийн сүлд, далбаа болон Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахтай холбоотой Архивын эх баримт, Үндсэн хуулийн төслийн хувилбарууд, иргэд байгууллагаас ирүүлсэн санал, Улсын Бага хурал, АИХ-ын чуулганы хуралдааны тэмдэглэл, эд өлгийн зүйлсийг нийтийн хүртээл болгож байна.
Үзэсгэлэнгийн үзмэрүүд нь Үндсэн хуулийг олон нийт, ялангуяа хүүхэд залууст сурталчлах, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ онцлов.Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 1-р сарын 20-ныг хүртэл найман өдөр үргэлжилнэ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 1992 оны Үндсэн хуулийг уг эхээс нь гэрэл зургийн аргаар нэг хувь хуулбарлан бүтээсэн хувилбарыг Монголын Үндэсний музейд залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсныг уншиж танилцуулав.