Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа Варшав хотод болж буй “Poland Open” тэмцээнд 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр финалд хэсгийн барилдаанд дийлдсэн “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцеватай дахин хүч үзэж цэвэр ялагджээ.
Э.Сумъяа 2016 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү таван жилийн дараа дахин үзүүрлэж, хошой медальтан болов.
Өнөөдөр манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-ын жинд хүч үзнэ. Барилдаан 17:00 цагт эхлэх бөгөөд ДБНХ-ны uww.org сайтаас шууд үзэх боломжтой.