1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Зөвлөлтийн засагт их Орос улсын нийслэл Москва хотноо Орос-Монголын найрамдлын гэрээг үзэглэж хоёр улс дипломат харилцаа тогтоосон.
Энэ түүхт ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Архивын ерөнхий газартай хамтран "Монгол Оросын харилцаа: түүх, орчин үе/1911-2021/" сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.
Үзэсгэлэнд Монгол-Орос хоёр улсын харилцааны сүүлийн 100 жилийн түүхийг онцлог үеүдээр нь 5 хэсэгт багцалжээ.
Үүнд:
- 1911-1920
- 1921-1935
- 1936-1965
- 1966-1990
- 1991-2021 он болно.
Энэ талаар Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүй, удирдлагын газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Ринченноров "110 жилийн түүхийг харуулсан үзэсгэлэнд Үндэсний төв архив, Гадаад харилцааны төв архив, ОХУ-ын төрийн архивуудын баримтуудыг дэглэсэн.
Монгол-Оросын хооронд байгуулсан гол гэрээнүүдийг түшиглэн баримтуудыг түүхийн таван хэсэгт хуваасан.
1912 онд Богд Хаант Монгол улс Хаант Орос улстай анхны гэрээг байгуулсан. 1921 онд Зөвлөлтийн засагт Орос улс болон Монгол Ардын Засгийн газартай хоёр дахь гэрээг үзэглэсэн. 1936 болон 1966 онд харилцан туслалцах гэрээг байгуулсан.
Монгол-Оросын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, соёл боловсролын салбарын харилцаанд тодоор үлдсэн үйл явдлуудын гэрэл зураг, холбогдох баримт бичгүүдийг дэлгэн үзүүлсэн.
Нийт 360 гаруй баримт дэлгэснээс хоёр шилэн хоргод хосгүй үнэт дөрвөн гэрээг эх хувиар нь байршуулсан. Эх баримтуудыг ийнхүү эх хувиар нь өмнө дэлгэж байгаагүй" хэмээв.