Нүүрсний нийлүүлэлт буурч, үнэ огцом өсөөд байгаа энэ үед БНХАУ интервенц хийхээр судалж байна.
Ийнхүү үнийн өсөлтийг хязгаарлаж, хомсдолыг бууруулахаар зорьж байгаа ч төдийлөн ахиц гарахгүй байгаа юм. Энэ нь эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хэмжээний асуудал болж байна. БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо үнийн интервенц хийх арга хэмжээ авахаар судалж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн зах зээлд худал мэдээлэл тараагчдыг "үл тэвчинэ" хэмээн анхааруулжээ. Тус агентлагаас мэдээлснээр нүүрсний гарцаа өдөрт 12 сая тонн болгож нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Эрчим хүчнийхээ тал хувийг нүүрснээс гарган авдаг БНХАУ есдүгээр сард өдөрт дунджаар 11.1 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь долоодугаар сард 10.1 сая тонн байсантай харьцуулахад өндөр дүн болж байна.
Нүүрсний фьючерс үнэ Жөнжоугийн Таваарын биржид 4.4 хувиар буурч, тонн нь 1835 юаньд хэлбэлзэж байна.