Токиогийн олимпд хөнгөн атлетикийн 4х400м-ийн гүйлтийн төрөлд өрсөлдөх Германы тамирчин Алика Шмидт олны анхаарлыг татаж, цахим орчинд түүний талаарх мэдээллийг түгээж байна.
Тэрээр Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнээс 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль тус тус хүртэж байсан юм. 2017 онд Busted Coverage спортын сэтгүүл түүнийг Дэлхийн хөнгөн атлетикийн спортын хамгийн дур булаам тамирчнаар нэрлэж байсан удаатай. Тэрээр үүнд тайлбар хэлэхдээ "Намайг яагаад тэгж тодорхойлсныг мэдэхгүй байна. Спорт бол миний хувьд хэзээд хамгийн чухал нь байдаг" гэжээ. Түүний инстаграм хуудас өдгөө 1,9 сая дагагчтай ба шаргал үст тамирчин бүсгүй спортын алдарт брэнд Puma-тай хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийг нь сурталчилдаг. Тэрээр 1,76 метр өндөртэй юм.
Мөн алдарт Playboy сэтгүүлд зураг авахуулах саналыг Шмидтэд тавьж байсан удаатай. Мэдээж залуу тамирчин бүсгүйд илүү том зорилго бий учир эелдгээр татгалзаж байжээ.
Өдгөө 22 настай тамирчин бүсгүйн хувьд энэ нь анхны олимп бөгөөд Токиогийн олимпд хурдаа сорих эрхээ авсныхаа дараахан "Одоо ч итгэж чадахгүй байна. Спортын замналаа эхлүүлснээс хойш мөрөөдөж байсан зүйлээ мэдрэхэд маш их талархаж, баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.