Дэлхийн түүхэд арванхоёрдугаар сарын 04-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1533 оны арванхоёрдугаар сарын 04. Догшин Иваныг Москвагийн хунтайжаар өргөмжлөв
Москвагийн хунтайж Гуравдугаар Василий нас барсны дараа түүний хүү Иваныг 1533 оны арванхоёрдугаар сарын 04-нд Москвагийн хунтайжаар өргөмжлөв.
Догшин Иван хэмээн алдаршсан хүү хунтайж болохдоо гурван настай байсан бөгөөд түүний ээж Елена Глинская 1538 онд нас барах хүртлээ хүүгийнхээ өмнөөс төр барьжээ.
Иван төвлөрсөн захиргаатай, хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан бөгөөд нас ахих тусам нэмэгдсэн уур хилэн, тогтворгүй байдлаас нь үүдэн догшин хэмээн нэрлэсэн байна.
1952 оны арванхоёрдугаар сарын 04. Лондонгийн утаа 4000 хүний аминд хүрэв
1952 оны арванхоёругаар сарын 04-нд Английн Лондон хотыг бүрхсэн утаа тав хоног үргэлжилж 4000 хүний аминд хүрчээ.
Лондон хотын голоор урсдаг Темза голын хөндийн дээр өндөр даралттай агаар бүрэлдсэн нь агаарын урсгалыг зогсонги байдалд оруулсан байна. Улмаар агаарын хэм огцом унаснаас үйлдвэр болон гэр хорооллын иргэдийн ялгаруулах нүүрсний утаа нэмэгджээ.
Энэ нь автомашины утаа болон, тортог, тоосонцортой нийлэн хотыг бүрхэн давхарга бий болгож тав хоногийн турш нарыг халхалсан байна.
Утааны улмаас үзэгдэх орчин 5 метр хүртэл буурснаар галт тэрэгний осол гарсан бөгөөд нас барсан иргэдийн ихэнх нь арванхоёрдугаар сарын 4-ний шөнө унтаж байхдаа амьсгал хураажээ.
2012 оны арванхоёрдугаар сарын 04. Бофа хар салхи Филиппинд хүрэв
Тавдугаар зэргийн хүчтэй Бофа хар салхи 2012 оны арванхоёрдугаар сарын 04-нд Филиппинд хүрч 1900 орчим хүний аминд хүрчээ.
280 км/цаг хурдтай салхи Филиппиний хоёр дахь том арал Минданаогийн тосгодоор дайрч, үерийн улмаас хэдэн мянган айл гэр оронгүй болжээ.
Гамшгийн улмаас 190 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба тухайн үеийнхээ ханшаар 1.16 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.