Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж эрэгтэй, эмэгтэй хөнгөн жингүүдийн барилдаанууд боллоо.
Хоёр жинд манай улсаас нийт дөрвөн жүдоч зодоглосноос эрэгтэй -60 кг жинд Э.Ариунболд мөнгөн медаль хүртэж Монгол Улсын далбаа Ташкентад мандав. Харин
- -60 кг жинд Э.Сумъяабазар шөвгийн 16-д А хэсгийг тэргүүлэгч Тайванийн Юн Вей Янд
- -48 кг жинд Г.Наранцэцэг шигшээ 32-т АНУ-ын Мариа Селиа Лабордад
- -48 кг жинд Б.Баасанхүү шигшээ 16-д Сербийн Милица Николичид тус тус ялагдаж тэмцээнээ дуусгасан.
Эрэгтэй -60 кг
🥇Алт - Наохиса Такато /Япон/🇯🇵
🥈Мөнгө - Э.Ариунболд /Монгол/🇲🇳
🥉Хүрэл - Элдос Сметов /Казахстан/🇰🇿
🥉Хүрэл - Ян Юн Вей /Тайвань/🇹🇼
Эмэгтэй -48 кг
🥇Алт - Нацүми Цүнода /Япон/🇯🇵
🥈Мөнгө - Катарина Менц /Герман/🇩🇪
🥉Хүрэл - Ассунта Скутто /Итали/🇮🇹
🥉Хүрэл - Абиба Абужакинова /Казахстан/🇰🇿
Тэмцээний тэргүүн байрын шагнал 26 мянган евро бөгөөд үүний 20 хувь нь буюу 5200 евро нь дасгалжуулагчид очих учиртай. Харин мөнгөн медаль 15 мянга (3000 евро нь дасгалжуулагчид), хүрэл медаль тус бүр 8000 еврогийн (1600 евро нь дасгалжуулагчид) шагналтай.
Өнөөдөр 14:00 цагаас эрэгтэй -66 кг (Ё.Басхүү, Г.Хэрлэн), эмэгтэй -52 кг (Б.Хорлоодой) жингийн барилдаанууд эхэлнэ. Медалийн барилдаан 20:00 цагаас болно.