gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Хүний амьдрал ханилсан ханиас их шалтгаалдаг юм шүү”

Б.Нямдарь
Хүмүүс
2022-07-29
606
Twitter logo

Хүний амьдрал богинохон гэдэг. Тэр дундаа залуу нас нүд ирмэхийн зуур, киногоор бол гүйлгэсэн дүрс шиг жирэлзэн өнгөрөх шиг амьдралын нэгэн чухал үе гэлтэй. Хүмүүн ердөө ганцхан удаа мөн анх удаа амьдрахдаа юу эсийг туулж алдаж, онож, босож тэнцэж, сөрж тэмцэж эсвэл уруудан унжийж, хайрлаж дурлаж, асаж бадрах үе энэ цагт илүүтэй тохиолддог.  

Амьдралдаа залуу насыг туулаад үзчихсэн, арвин туршлагатай ахмад үеийн үгс үнэ цэнтэй.  Бид энэ удаад ахмад настны төлөөллүүдээс “Хэрэв та залуу настайгаа нүүр тулан уулзвал түүнд юу гэж зөвлөх вэ?” хэмээн асуухад хүн бүр туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагад үндэслэн өөр өөрийнхөө хариултыг өглөө. Бид энэхүү контентоор дамжуулж залууст эерэг мессеж хүргэхийг зорьж буй.

“ХҮНИЙ АМЬДРАЛ ХАНИЛСАН ХАНИАС ИХ ШАЛТГААЛДАГ ЮМ ШҮҮ”

Ахмадуудын төлөөлөл Х.Батаа:
- Дээр үед хүмүүс хамт сурч, ажиллаж бие биеэ сайн таньсны дараа үерхэж нөхөрлөн цаашлаад гэр бүл болдог байсан. Харин одоо үед Солонгосын олон ангит кинонд хэт автаж, хэлбэр хөөж үерхэж, нэгнээ сайн танихгүй салж сарних нь их байна уу даа гэж хардаг. Хэрэв би залуухан хүү Батаатай уулзвал энэ амьдралаа алдаж онохгүй авч яваарай гэж хэлнэ дээ. Хүний амьдрал ханилсан ханиас их шалтгаалдаг юм шүү. Ханиа зөв сонгоорой, өөрийн гэсэн бодолтой байгаарай. Эмэгтэй хүн хайр халамж үргэлж хүсдэг юм. Тиймээс зүгээр нэг хайртай гэж хэлэхээс илүүтэй түүнийгээ мэдрүүлж, халамжилж байх нь чухал юм шүү.  

“НҮДЭЭ АНИАД НЭЭХЭД Л ЗАЛУУ НАС ДУУСЧИХ ШИГ БОЛДОГ ЮМ БАЙНА”

Ахмадуудын төлөөлөл, МУГЖ Л.Баттуул:
- Одоо ингээд бодоход залуу насыг театр, урлаг, гэр бүлдээ л зориулаад өнгөрсөн юм билээ. Залуу байхдаа тэгж байхгүй яав даа гэх бодол заримдаа төрдөг. “Нүдээ аниад нээхэд л залуу нас дуусдаг юм байна” гэж би оюутнууддаа ч хэлдэг юм. Тиймээс залуу насанд тохиолдож байгаа инээд баясал, сэтгэлийн таашаал, сайхан нөхөрлөл, чиний сэтгэлийг өргөх зүйлсийг үзэж байгаарай гэж тэдэндээ захидаг юм. Ер нь залуу насанд таагүй зүйл болоход өөрийгөө аваад гарчих чадвар, ухаантай байх хэрэгтэй. Хүн бүрийн амьдралд жаргал, зовлон бий. Ялгаатай нь зовлонг бид хүссэн хүсээгүй эдэлж, хүн жаргалыг хүсэх юм бол мэдэрч болдог. Найзуудтайгаа уулзаад хундага дарс хуваан ууж, инээлдэн суух ч жаргал шүү дээ. Найзууд маань амралтад явъя гэхэд нь маргааш нь тоглолтдоо өмсөх хувцсаа угаах хэрэгтэй гээд татгалзаж байснаа мартдаггүй юм. Одоо бодоход найзуудтайгаа сайхан инээж хөхөрчхөөд, сэтгэл дүүрэн аз жаргалтайгаар орой нь буцаж ирээд нь угааж болох байсан шүү дээ. Гэх мэтчилэн сэтгэлийн баяр баясал мэдрэх зүйлсээс өөрийгөө бүү хол байлгаарай. Ер нь хүн дараа нь эргээд бодоход харамсахгүйгээр аль алиных нь тунг тааруулаад амьдрах хэрэгтэй юм билээ.

“УХААНТАЙ БАЙГААРАЙ, ОЛЗВОЙ МИНЬ”

Ахмадуудын төлөөлөл Ц.Олзвой:
- “Ухаантай байгаарай, Олзвой минь” л гэж хэлнэ дээ. /инээв/ Амьдралын зам чинь их хэцүү. Сайн сайхан, муу муухай их л юм үздэг юм байна. Таарсан янз бүрийн зүйлийг зөв туулж гараарай. Хамгийн гол нь үнэнч, шударга байх ёстой. Энэ бол зөвхөн залуу насанд гэлтгүй хүний амьдралдаа зайлшгүй мөрдөж явах ёстой зарчим юм. Хэзээ ч, хэнээс ч бүү урваарай. Хүн шиг л байгаарай гэж захина даа.

“АЛИВААД ҮНЭНЧ, ШУДАРГА БАЙХАД Л БОЛОО ДОО”

Ахмадуудын төлөөлөл Х.Цэвэлмаа:
- Бүх зүйлд үнэнч, шударга байгаарай гэж хэлнэ. Би одоо ч энэ зарчмаар явдаг. Ажил хөдөлмөр, найз нөхөд, хань ижил гээд ямар ч үед үнэнч байх нь чухал. Мөн аливаад хар муу санаагүй, зөв сайхан сэтгэлээр ханддаг байгаарай. Хүн ер нь эрхэлж байгаа ажил хөдөлмөртөө дуртай, сайхан найз нөхдөөр хүрээлүүлсэн байхад л болчихдог юм даа.

“АЛДСАН ЦАГ ХУГАЦАА ДАХИЖ ОЛДДОГГҮЙ ЮМ ШҮҮ”

Ахмадуудын төлөөлөл Б.Батсайхан:
- Залуу нас хүний амьдралын ид сайхан үе л дээ. Хүн энэ үеийг алдаж болохгүй, үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй. Боловсролоо дээшлүүлж, нийгэмтэйгээ хөл зэрэгцүүлж, илүү сайхан өөдрөг сэтгэлээр амьдралаа авч явахыг эрмэлзэх хэрэгтэй. Тиймээс элдэв дэмий зүйлд алтан цагаа үрэхгүй, өөртөө хэрэгтэй гэсэн зүйл хийх хэрэгтэй. Хүний алдсан цаг дахиж эргэж олдохгүй, маш үнэ цэнтэй зүйл юм шүү.

“ХҮН САЙХАН АЖИЛ, САЙН ХАНЬТАЙ БАЙХАД Л АЛЗАХГҮЙ ДЭЭ”

Ахмадуудын төлөөлөл Б.Даваа:
- Үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлээрэй. Тэднийг гэр орондоо тустай, элдэв муу зуршилгүй, сайн боловсрол, сайхан ажил төрөлтэй болгож өсгөх нь чухал. Амьдралыг сайхан аваад явчих чадвартай байх хэрэгтэй. Одоо цагт гэр бүлийн салалт их болжээ. Тиймээс залуус тогтвортой гэр бүлтэй байхын тулд ханиа зөв сонгох нь чухал болоод байна. Хүн ер нь сайхан ажил, сайн ханьтай байхад л алзахгүй дээ. Мөн ажлыг голохгүй хийх хэрэгтэй. Наймаа хөөж, гадаадад сургуульд явах нь элбэг болжээ. Мал малласан ч яадаг юм бэ. Одоо залуус малчин болж хөдөө гарч байна шүү дээ. Тэдэнд энэ нь илүү амар тайван, үр хүүхдэд нь эрүүл орчин гэдгийг мэдрээд эхэлсэн нь сайшаалтай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан