Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн болон бусад албаны хүмүүс өнөөдөр (2023.02.14) Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллалаа.
Боомтын шинэчлэлийн хүрээнд 2019 оны есдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрлах хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг эхлүүлсэн.
Энэ төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 233.5 сая юань, Монгол Улсын төсвийн хөрөнгийн 30.35 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж тус боомтод шинээр зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж баригдах төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэх юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлээд тус боомтын зорчигч тээврийн цогцолборын үйл ажиллагаатай танилцаж, хилийн хяналтын албан хаагч нартай уулзлаа. Хоёр оны зааг дээр тус цогцолборын барилга байгууламж болон барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусаж, нийт 19.72 га талбайн бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээн авсан юм.
Харин тус хилийн боомтын ачаа тээврийн цогцолборын барилга байгууламж, иж бүрэн инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж, автозам талбайн барилга угсралтын ажлыг 2023 оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Замын-Үүд боомт нь Монгол Улсын импортын 40 хувь, суудлын тээврийн хэрэгслийн 76 хувийг нэвтрүүлдэг хамгийн том боомт бөгөөд боомтын бүтээн байгуулалт хийгдсэнээр өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой болжээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар