Булган аймгийн Булган сум, Жаргалантын аманд сайхан зун болж байна.
Гүүн зэлэн дээр хүрээтэй загасан тамгатай хээр, зээрд зүсмийн голдуу адуу хураажээ. Уяан дээр сартай хонгор үрээ ижлийн зүг үүрсэнэ. Энэ шүдлэнг өнөөдөр сургахаар өглөө адуунаас барьжээ. Аргамжаанд мөн толин сартай цавьдар хязаалан байх бөгөөд түүнийг өчигдөр сургаж, номхруулсан аж.
Гэрийн хананд суран бугуйл өлгөжээ. Өмнө нь суран сагалдарга, мөнгөн баавартай, тоноглол чамбай эмээл харагдана. Унинд хөхөл, дэлийн боолттой, хадагтай хусуур зүүжээ. Ширээн дээр шар тос хөвсөн, ваар дүүрэн айраг мэлтэлзэж, адуу сураглаж буусан нутгийн хүнд хул цалгиулж аягалав.
Энэ гэрт ээж, хүү хоёр хамт амьдарна. Ээж нь өдгөө 50 гаруй настай бол хүү ирэх намар 29 хүрнэ. Хүү унагаа татаж, ээж гүүгээ саана. Ээж эзгүй зарим өдөр хүү өөрөө гүүгээ саана. Хоолоо хийнэ. Адуундаа мордоно. Эмнэгээ сургана...
Түүнийг Г.Занабазар гэдэг.