gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Д.Батцоож: Бодлогоор дэмжиж охидыг малчин болгохгүй бол хөдөөд эхнэр хайсан ганц бие залуус олон байна

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
2022-04-22
6562
Twitter logo
Г.Тэгшсүрэн
6562
Twitter logo
Маргааш ажилтай
2022-04-22

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч буй залуусыг GoGo.mn танилцуулж буй.

Залуучууд хаана, хэрхэн амьдарч, юуг хийж бүтээж явна вэ? Автобусны сандал дээр суучихвал залуу нас нь буруутчихаад, алсад сурахаар од юу гэхээр хил хаагдчихаад аар саархан өдөр хоногийг өнгөрүүлж явна уу. Аль эсхүл ажлаа хийж, цалингаа аваад ав адилхан 15, 30-ныг үдэж, угтаад эв эгэлхэн амьдарч байна уу.

Үгүй ер дэлхийг эргүүлэх, эринийг манлайлах их хүсэл тэмүүлэлтэйгээр бодож, төлөвлөж, бүтээж байж болох. Аль нь ч л гэсэн хамгийн гоё нь тэд залуу байна. Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn танилцуулж буй. Энэ удаад Завхан аймгийн Цагаанчулуут сумын Дэлгэр багийн залуу малчин, 28 настай Д.Батцоожтой уулзуулж байна

Завхан аймагт малчдын зөвлөгөөн болов /2022.04.15/. Сум сумаас ирсэн 200 малчин танхимд цугларчээ. Тэдэн дундаас "Хөдөө сайхан амьдарч болж байна. Харин залууст эхнэр олдохгүй байна. Олъё гээд сум дамжин хайсан ч эмэгтэй малчин, охид алга. Аргагүйн эрхэд, эхнэртэй болохоор залуус хот явж байна. Иймд хөдөөгийн малчин айл бүр нэг эмэгтэй хүүхдээ малчин болгож залгамж, халаагаа бэлтгэх асуудлыг бодлогоор дэмжвэл яасан юм бэ" гэж асуудал дэвшүүлсэн залуу малчин бол Д.Батцоож.

-Хөдөөгийнхөн боловсролгүй, хоцрогдсон, юм мэдэхгүй, малаасаа цаашхыг хардаггүй, улс эх орны нийгэм, эдийн засгийн тухай боддог ч үгүй гэх нэг ийм нийтлэг хандлага ажиглагддаг. Яагаад малчдыг тэгж унтраах гээд байдгийг би ойлгодоггүй юм. Бас цаг үе өөр болсон гэж хэлмээр санагддаг.

Би ШУТИС-ийг автын инженер мэргэжил эзэмшиж төгссөн. Ажлын байр элбэг, өндөр цалинтай, амбиц байвал ахиж, дэвших боломж хангалттай л мэргэжил. Би хотод зургаан жил амьдарсан. Уг нь би хөдөөгийн хүүхэд л дээ. 2009-2010 оны зудаар аав, ээж маань малаа алдаад аймгийн төвд суусан юм. Би ч оюутан болоод хот явсан.

Хаа нэг аймагтаа ирнэ. Хөдөөгүүр явахаар зуны дэлгэр цагт гүүгээ барих нь ховор, ер нь адууг номхтгож, унага эдлэгдээ ашиглах нь багассан санагддаг байлаа. Тэгээд л "Би адуутай байсан бол ч" гэх бодол их төрнө. Тэгээд ер нь айлын гүүг хөлсөөр барьж өгч, унагыг нь номхтгож, айргийг нь исгэж өгч байж болох юм биш үү" гээд гэнэтхэн бизнес ухаан төрсөн. Дээр нь адуунд хайртай сэтгэл минь намайг уруу татаад ерөөсөө л нутаг явъя гээд шийдчихсэн.

Эхнэр Архангай аймгийнх. Бид хотод танилцаад амьдралаа эхлүүлэхээр Завханд 2016 онд ирсэн. Аймагтаа ирээд "Залуу малчдыг дэмжих төсөл"-д хамрагдаад таван сая төгрөгийн санхүүжилт авчихлаа. Тухайн үед мал хямдхан байлаа, нэг ямааг 70 гаруй мянган төгрөгөөр авч байсан. Дан ямаа авсан, түүнийгээ өсгөж, үржүүлээд одоо хонь, ямаа, адуу, үхэр нийлсэн 300 гаруй малтай болжээ.

Эхний гурван жил малаа тасралтгүй өсгөсөн. Би малыг хэт өсгөхийг боддоггүй учраас төл малынхаа 50 хувийг тухайн жилд нь борлуулчихдаг юм. Манай Цагаанчулуут сумтай Говь-Алтай ойрхон. Тиймээс малынхаа махыг нэг бол Говь-Алтайд, нөгөө бол Завхан аймгийнхаа төвд нийлүүлнэ.

"Малчид махаа үнэтэй зарлаа, малаа зараад л баяждаг" гэх бас хөнгөхөн ойлголттой хүмүүс бий.  Махаа борлуулах гэж их юм болно шүү дээ. Ченжүүд дундаас нь мөнгө нэмлээ гэдэг ч үнэндээ бидний ачаад орсон махыг бэлэн мөнгөө тоолоод авдаг нь тэд. Мах борлуулах тал дээр нэгдсэн арга хэмжээ, бодлого хэрэгтэй л байгаа юм, уг нь.

Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд маань нэгдүгээр анги, нөгөө хоёр нь цэцэрлэгт явна. Эхнэр сумын төвд хүүхдүүдтэйгээ байгаа. Би хөдөө гэртээ мал дээрээ ганцаараа. Залуу хүмүүс тусдаа амьдрах мэдээж таатай биш. Гэхдээ үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө амьдрахгүй гээд яах билээ. Анхны хүүхдээ цэцэрлэгт явуулаагүй, хөдөө өсгөчихсөн юм. Тэгсэн анзаараад байхад нийтэч биш, өөрийгөө илэрхийлэх чадвар нь сул, ичимхий болж өсөөд байх шиг санагдсан учраас тусдаа ч гэсэн амьдраад бага хоёрыгоо цэцэрлэгт явуулахаар шийдсэн.

Яах вэ, сургууль өвөлдөө нэг сар амрахад хөдөөнөө цугларчхаж байгаа юм. Зуны гурван сар бас хамтдаа. Тусдаа байх хугацаанд эхнэр хоол, ундыг маань бэлдээд явуулчихна. Би хольж хутгаад болгоод л идчихнэ, болж л байна. Гол асуудал нь сургуулийн амралтын хуваарийг улсын хэмжээнд ганцхан тогтоож, түүнийг бүх аймаг, сум дагаж мөрдмөөргүй санагддаг.

Жишээ нь манай хүүхдүүд энэ хавар сурагчдын амралт нь болоод гэртээ ирэхэд бог мал хэдийн төллөөд, бойжоод дуусчихсан байсан. Ингэхээр хүүхдээ малд ойр өсгөх, тэд маань төл малтай тоглож, эрхлэх боломжгүй болчхож байгаа юм. Ингээд хүүхдүүдэд маань малаа хайрлах сэтгэлгүй болчих вий гэдгийг бодож явдаг юм. Тиймээс салбарын сайд сурагчдын амралтын хуваарьт зохицуулалт хийгээд улсаараа нэг амралттай биш, тухайн сум суурин газрын сургуулийн захиргаа амралтаа хэдийд төлөвлөх вэ гэдгийг мэдэх эрхийг нээлттэй байлгамаар санагддаг. Хөдөө сумдын мал төллөх цаг өөр, өөр шүү дээ.

Манайх 100 гаруй ямаатай. Хангай нутаг тул ямаагаа самнах болоогүй л байна. Надад хөлсөөр, хүнээр ямаагаа самнуулна гэсэн ойлголт байхгүй ээ. Энэ жил ямаагаа самнаад ойролцоогоор 5-6 сая төгрөгтэй болох болов уу гэж тооцоолж байна. Болгоё гээд зүтгээд өөрөө л хөдөлж, хөдөлмөрлөж чадвал хөдөөд болохгүй юм үгүй. Гэхдээ бас цалгиж, бялхаад байгаа ч юм алга.

Харин нэг асуудал байна. Хөдөөд залуу малчин эмэгтэй, охид алга. Ганц бие залуус олон байна. Манай сумын хөдөөгийн айлын надаас дүү залуучууд бүгд эхнэргүй. Тэднийг нутагт нь юу уяж байна вэ гэвэл адуу, морь л байна. Тэр амьтанд салшгүй сэтгэлээр хайртай болохоороо л уяатай сууна. Тэдний ярьдаг зүйл "Хөдөө болохгүй юм алга. Бүх зүйл сайхан байна. Эхнэр байдаг бол амьдармаар байна. Байхгүй болохоор Улаанбаатар хотод ажил хийж эхнэртэй болъё". Ийм л зүйл ярьсан залуус байх юм. Хүн хэлэлтгүй, би ч гэсэн хот, хүрээ явж л эхнэртэй болж ирсэн /инээв.сур/.

Малчин айл өрх бүрийн нэг эмэгтэй хүүхдийг мал дээр гаргавал яасан юм бэ, үүнийг бодлогоор дэмжвэл бололцоо бий юу гэдгийг би бодож явдаг юм. Жишээ нь нэг айл 2-3 охинтой байлаа гэхэд нэгийг нь малчин болгож эмэгтэй малчны залгаж хамааг бэлдвэл болох юм шиг санагддаг.

Нэг үеэ бодвол хөдөөд юм бүхэн байдаг боллоо. Интернет байна, фэйсбүүкээс мэдээлэл аваад цаг үеэсээ хоцрохгүй байна. Зурагтаар мэдээ үзэж болно. Хэд хоногийн өмнө Сүхбаатарын талбайд болсон жагсаалыг харж, үзэж, дэмжиж л суулаа. Болгоно, бүтээнэ гэсэн сэтгэл байвал болмоор л санагдах юм.

Би чинь гүү уях, айргаа эсгэх сонирхол дүүрэн хүн. Зургадугаар сарын 20-д гаргаад л айл саахалт, хамаатан садныхаа гүүг нийлүүлээд зэллэчихнэ. Би номхруулаад өгвөл хүн бүл муутай ах, дүүс маань хэрэгтэй үедээ өөрсдөө гүүгээ барьчихна гэж бодоод тусалдаг санаатай. Айргаа хааяа зам дагуу борлуулна. Гэхдээ ихэнхийг нь би өөрөө уучихдаг юм /инээв.сур/.

Манай нутагт миний үеийн залуус олон бий. Бидэнд хотынхон шиг хөгжилдөх зав, уулзаад суух үйлчилгээний газар юу байх билээ. Сардаа 2-3 уулзаад тэр хавиараа болно оо /инээв.сур/. Бид цаашид хамтдаа хоршоо байгуулахыг хүсдэг. Тэгээд нэг нь зөвхөн адуу хариулна. Нөгөө нь ямаа, хонь гээд төрөлжүүлж маллахыг зорьдог юм. Хэдүүлээ ярилцаад, төлөвлөөд л байгаа.

Болно доо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан