Японы Засгийн газраас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгөв.
Арга хэмжээнд Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар оролцлоо.
Төслийн хүрээнд онцгой байдлын үед ашиглах зорилгоор эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай “Ниссан Патрол” маркийн долоон автомашин гардуулав. Эдгээр нь хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг шаардлагатай бүх хэрэгслээр тоноглосон, төв, орон нутгийн ялангуяа өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд коронавируст халдварын эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
Түүнчлэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтын бүсэд шуурхай очиж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх, осолдсон, гэмтсэн иргэдийн амь насыг аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлтгэл, бэлэн байдал дээшилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.