Манай улс сард 80 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Трэйдэр буюу зуучлагч компаниудын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр гарчээ. Үүний улмаас манай улсад дизель түлш түр тасарсан.
Мөн зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих явцад Ангарскийн үйлдвэрт саатал гарсан. “Роснефть” үйлдвэр гэрээнд заасны дагуу түлшээ нийлүүлж байна. 11 хоногийн буюу нийт 11 мянган тонн түлшний нөөц байна. Ирэх сараас нийлүүлэлт хэвийн болно.
ОХУ-д энэ онд дотоодын нөхцөл байдлын улмаас түлшний хэрэглээ өмнөх жилүүдийнхээс өссөн нь мөн нөлөөлөв.
БНХАУ-аас ойрын хугацаанд 8000 тонн түлшийг манай хувийн хэвшлийн компаниуд оруулж ирнэ. Ер нь бид яагаад урд хөршөөс бага түлш импортолдог вэ гэхээр үнэ өндөр. АИ-92 тасраагүй, харин зарим ААН дотоод асуудлын улмаас нийлүүлэхгүй байна. Би нэр дурдаж болохгүй байна гэв.