"Amazon.com"-ийн хувьцааны ханш доод түвшинд хадгалагдсаар байвал зах зээлийн үнэлгээ нь 240 тэрбум ам.доллароор буурах төлөвтэй байна.
"Amazon.com" компанийн пүрэв гарагийн орой гаргасан орлогын тайлангийн үзүүлэлт тааруу байсны улмаас зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллароос доошлох эрсдэлд оржээ.
Тайлан гарсны дараа тус компанийн хувьцааны ханш 21 хүртэл хувиар унаж, 87.59 ам.доллар болсон байна. Энэ нь тус компанийн дотооддоо гаргасан IV улирлын орлогын төсөөлөл шинжээчдийн таамагтай харьцуулахад бага байсантай холбоотой аж.
Хэрэв өнөөдрийн арилжаагаар "Amazon.com"-ийн хувьцааны ханш ийнхүү доод түвшинд хадгалагдсаар байвал зах зээлийн үнэлгээ нь 240 тэрбум ам.доллароор буурах төлөвтэй байна. Энэ нь тус компанийн 2006 оноос хойших хувьцааны ханшийн хамгийн том уналт болох бөгөөд пүрэв гарагийн биржийн хаалтын үеэр зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 1.13 их наяд ам.доллар байжээ.
Цар тахлын улмаас цахим худалдаа нэмэгдэж, өнгөрсөн онд "Amazon.com"-ийн үнэлгээ хамгийн ихдээ 1.88 их наяд ам.доллар хүрч байсан аж. Эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбоотойгоор тус компанийн хувьцааны ханш оны эхнээс өнгөрсөн пүрэв гараг хүртэлх хугацаанд 33 хувиар буураад байна. Тус компанийн захирал Жефф Безос нэгэн үе дэлхийн хамгийн чинээлэг эрхэм байсан бол өнөөдөр тэрбумтнуудын жагсаалтын гуравдугаарт бичигдэх боллоо.
Сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй инфляцын өсөлтийн улмаас АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ удаа дараа нэмэгдүүлсэн нь технологийн компаниудад хүндээр тусжээ. Үүнтэй холбоотойгоор нэг их наяд ам.доллароос илүү зах зээлийн үнэлгээтэй компанийн тоо энэ онд эрс буураад байна. Эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэл, нийлүүлэлтийн хэлхээний саатал, БНХАУ-ын COVID-19-ийг Үл тэвчих бодлого болон Украины дайн зэрэг асуудлаас үүдэн технологийн салбарын "Nasdaq 100" индекс өнгөрсөн оны дээд түвшнээсээ 30 хувиар буурчээ.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla" компанийн зах зээлийн үнэлгээ оргил үедээ 1.2 их наяд ам.доллар хүрч байсан бол өнөөдрийн байдлаар 710 тэрбум ам.доллар болоод байна.