Цэвэр агаар- дээд хэмжээний чуулга уулзалт үргэлжилж байна.
Чуулганаар агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, туршлага хуваалцах, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд 53 орны 200 гаруй төлөөлөл санал солилцож байгаа юм.
Тус дээд хэмжээний уулзалт нь таван хэлэлцүүлгээс бүрдэж байгаа юм. Үүнд
• Агаарын чанарын менежментийг сайжруулах
• Агаарын чанарын мониторинг
• Сайн туршлага хуваалцах
• Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа
• Ази Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл сэдвийн хүрээнд болох юм.
Өнөөдөр эхний хоёр сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, хамтран зохион байгуулагчаар Зүүн Хойд Азийн Цэвэр Агаарын Түншлэл болон Зүүн Азийн Хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ ажиллаж манай улсад анх удаа зохион байгуулж байгаа юм.