- Энэ өвөл улсын хэмжээнд 188 мянга гаруй малчин өрхөд урьдчилсан байдлаар 122.5 сая толгой мал өвөлжихөөр байна
Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зарим аймаг, сумдын нутгаар цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр нийт нутгийн 30 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа аж. Тухайлбал: Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Өмнөговь аймаг эрсдэл их, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймаг эрсдэл дунд зэрэглэлтэй гарсан байна. Түүнчлэн сүүлийн 10 хоногт цас ахиу орсон Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгийн зарим нутгаар зудын эрсдэлийн зэрэг нэмэгджээ.
Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймагт зуншлага тааруу, малын тарга хүч муу, хадлан бэлтгэл хангалтгүй байгаагийн улмаас өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж. Эдгээр аймгийн малчид сум орон нутгаасаа өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадахгүй, гангийн эрсдэлийн түвшин дээгүүр гарсан байна. Зуд болох магадлал өндөр байгаа учраас өвс, тэжээлийн нөөцөө Төв, Булган, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгаас бэлтгэж байгаа ажээ. Сэлэнгэ, Булган аймаг өвс, тэжээлийн захиалга авч, хүндэрч болзошгүй аймгуудад туслахаа илэрхийлээд байгаа юм. Гэвч худалдан авах үйл явц удаашралтай байгаа аж. Өвөлжилтийн бэлтгэл ажил дуусахад аюулгүй байдлын нөөцөө бүрэн хангаж чадахгүй байх магадлалтай байгааг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам мэдээлж байв. Өвөрхангай, Архангай, Баян-Өлгий аймаг өвлийн бэлтгэлээ 50 хувь базаасан бол бусад аймаг 50-иас доош хувьтай байна.
Өвс тэжээлийн үнэ аймаг бүрд харилцан адилгүй өөр үнэтэй, өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдээд байгаа аж. Тухайлбал: өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа Завхан аймагт нэг килограмм өвс 14-15 мянга, ногоон тэжээл 17-18 мянга төгрөгөөр худалдаалагдаж байна.
Энэ жилийн хувьд улсаас гамшгийн эрсдэлийн нөөцийг бүрдүүлэхгүй. Тухайн орон нутаг дотооддоо нөөцөө бүрдүүлнэ гэсэн шийдвэр гараад байгаа юм.
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр аравдугаар сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд өвс тэжээлийн бэлтгэл ажил 70 орчим хувьтай байгаа бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 15.5 мянган тонн өвс, 4.8 мянган тонн тэжээл бэлтгээд байгаа аж. Түүнчлэн малын тэжээлийн хураалт 73.3 хувьтай явагдаж байгаа буюу 49.8 мянган га-гаас 129.7 мянган тонн тэжээлийн ургамал хураан авсан байна. Түүнчлэн малчид орон нутагтаа 878.8 мянган тонн өвс, 3.4 мянган тонн сүрэл, 16.9 мянган тонн ногоон тэжээл 7.2 мянган тонн, үйлдвэрийн тэжээл, 23.6 мянган тонн гар тэжээл, 2.5 мянган тонн дарш, 38.9 мянган тонн хужир, шүү бэлтгэжээ.

Энэ өвөл улсын хэмжээнд 188 мянга гаруй малчин өрхөд урьдчилсан байдлаар 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжихөөр байгаа аж. Үүнээс 19.1 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцоолоод байгааг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.
Үүнээс гадна улсын хэмжээнд 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Зудын эрсдэлтэй аймгийн малчид отор нүүдэл хийх нь өмнөх жилийнхээс ихсэж, одоогоор зургаан чиглэлд 9.5 сая мал отроор өвөлжүүлэх урьдчилсан тооцоо гарчээ. Малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр, малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац багтаамж жилээс жилд багасаж байгаагаас шалтгаалан отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдээд байгаа юм. Тухайлбал: өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аймгуудын малчид өөрийн сумын нутагт мал сүргээ онд эсэн мэнд оруулах боломж муу байгаа тул хил залгаа аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэрэгт эртнээс анхаарч, зөв зохицуулалт хийх шаардлагатай байгаа аж. Малын тоо хэтэрсэн тохиолдолд ямар хуваарилалт, зохицуулалт хийхийг тухайн орон нутгийн захиргаа шийдэж, гэрээ хийж малаа хүлээж авах юм байна. Энэ жилийн хувьд отрын бүсэд 800 гаруй мянган мал оторлох боломжтой байгаа аж. Отрын бүсийн захиргаанд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн малчдаас хоёр сая гаруй малаа оторлуулах хүсэлт өгчээ.
Улсын онцгой комиссын өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Отроор яваа малчдад зөвлөн тусалж, иргэд хооронд буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх”-ийг орон нутгийн удирдлагуудад анхааруулаад “Отор нүүдэл хийж буй иргэдийг хөөж туудаг, хүлээж авахгүй гэдэг асуудал байх ёсгүй. Отор нүүдэл, бэлчээртэй холбоотой авлига, дарамт шахалтыг таслан зогсоох хэрэгтэй”-г онцоллоо. Мөн “Өвөлжилтийн бэлтгэл ажил бол дан ганц малчин өрхийн асуудал биш, улсын эдийн засгийн суурь асуудал. Тиймээс эн тэргүүнд өвөл, хаврыг хамтын хүчээр өнтэй даван туулах нь чухал байна. Аймаг, орон нутгууд уялдаа холбоогоо сайжруулж, сум, багийн удирдлага малчидтайгаа ойр ажиллаж, мэдээлэл зөвлөмжөөр хангах хэрэгтэй байна” гэсэн юм.