Чөлөөт бөхийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн АНУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өрсөлдлөө.
Монголын эмэгтэй баг хэсэгтээ Японы бөхчүүдийг ялсан бол Украины багт 3:7-гоор дийлджээ. Улмаар тэд хагас шигшээд тэмцээн зохион байгуулагч АНУ-ын багийг 7:3-аар ялснаар хүрэл медаль хүртлээ.
Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд өмнө нь 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байв.
Харин эрэгтэй баг Гүржийн шигшээ багт ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.