Увс аймгийн Улаангом сумын VIII багийн нутаг Бага нуур хэмээх газарт есдүгээр сарын 19-ний өдөр гэрийнхээ гадаа тоглож байсан хоёр настай эмэгтэй хүүхэд сураггүй алга болжээ. 15.00 цагийн орчимд алга болсон хүүхдийг гэрийнхэн нь хайгаад олоогүй тул орой нь аймгийнхаа Онцгой байдлын газарт мэдэгдэж, тусламж хүссэн байна. Аврагчид болон сумын цагдаа, захиргааныхан, нутгийн иргэдийн хамт шөнийн турш хүүхдийг хайсан боловч олж чадалгүй үүр цайлгав.
Маргааш нь эрлийг үргэлжлүүлж байтал хүүхэд гэрээсээ 8 км зайтай газарт явж байсныг ойролцоох малчин айл олж, эрлийн багийнханд мэдэгджээ. Хоёрхон настай нялх хүүхэд намрын сэрүүн унасан энэ үед хээр хонож эсэн мэнд олдсон нь сайн мэдээ. Хүүхэд ямар байдалтай олдсон талаар эрлийн багийг ахалж ажилласан Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, Аврах ажиллагааны зааварлагч, Дэслэгч Б.Баярсайхантай ярилцлаа.
-Хүүхэд хээр хоносон ч, эсэн мэнд олдсонд баяр хүргэе. Та бүхэн хүүхэд алга болсон тухай дуудлага хэзээ авсан бэ?
-Есдүгээр сарын 19-ний 19.50 цагт дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, нэг эрэлч нохой, нэг автомашинтай гарсан. Улаангом сум 12 багтай, наймдугаар баг нь аймгийн төвөөс 90 км алслагдсан малчид голдуу нутагладаг газар.
Бид 20.25 цагт гарч, 00.20 цагт хүүхдээ алдсан айлд очиход сумын цагдаа, ЗДТГ-ынхан цугларсан байсан. Ингээд эрлийн ажлын төлөвлөгөө гаргаж, гэрээс нь 3 км-ийн радиуст нэгжлэг, эрэн хайх ажиллагааг шөнийн турш явуулсан ч хүүхэд олдоогүй.
-Тэр айлд нутагладаг газрын ойр хавьд модтой юу?
-Айл байгаа газраас хойшоо өндөр өндөр дэрс харганатай, хоёртой хүүхдийн толгой харагдахааргүй дэрстэй. Дэрснээс цаашаа 300 метр явахад тал газартай. Гэрийнхээ зүүн урд битүү мод харганатай, урагшаа мөн мод, шалбаагтай. Овон товон ихтэй, дэрстэй ийм газарт хоёр настай хүүхэд 3 км-ээс хол явж чадахгүй байх гэж тооцоолж, эрлийн багийнхан гэрээс тал тал тийш гурван км-ийн радиуст самналт хийсэн. Бид хүүхдийг нэрээр нь дуудаж, бас чимээ чагнаж явсан ч ямар нэг ул мөр олдоогүй.
Эрэлч нохойд хүүхдийн хувцсыг үнэрлүүлсэн боловч тас харанхуйд нохой сайн явж чадаагүй. Гэрээс 300 метрийн зай дотроо газрын бартаа саад ихтэй тул явган болон морьтойгоор, 300 метрээс цааш машин, мотоциклтой явж эрэл хийсэн.
-Та нар хүүхэд хаана байж болно гэж тооцоолсон бэ?
-Хүүхэд өдөр 15.00 цагийн үед алга болсон учир ядраад унтсан байх магадлалтай гэж ярилцсан. Энэ нутаг чонотой гэж нутгийнхан хэлсэн учир үргээх зорилгоор шөнийн турш машин, мотоциклынхоо гэрлийг асааж, дуу чимээ гаргаж үүр цайлгасан. Эрлийг 03.00 цаг өнгөрөөж түр зогсоогоод, 06.00 цагт эрлийг үргэлжлүүлсэн. Морьтой, явган хүмүүс мод руу, машин мотоциклтой хүмүүс нь тал руу явсан.
Ээжийнх нь өгсөн мэдээлэл зөрүүтэй байсан учир цагдаа нар ар гэрийнхнээс нь дахин мэдүүлэг авч, дүн шинжилгээ хийж эхэлсэн.
-Охин айлын хэд дэх хүүхэд вэ?
-Гурван хүүхэдтэй залуу гэр бүлийн дундах нь, нэг жаахан дүүтэй. Энэ үед охины аав аймгийн төв рүү яваад эзгүй байсан. Эргэн тойрондоо нэг л айлтай зэлүүд газарт нутагласан малчин айл юм.
-Хүүхдээ анх яагаад алдсан юм бол?
-Ээж нь ойролцоо нутагладаг авга ахындаа охиныг захиж үлдээгээд тугалдаа явсан. Хүүхэд гэрт зурагт үзэж байгаад ээжийнхээ явснаас хойш 15 минутын дараа араас нь гарсан. Энэ айлын буурь дэрснээс 300 метр зайтай байсан юм билээ. Охин өдөртөө дэрс гэрийн хооронд ямарч асуудалгүй явдаг. Гэтэл хүүхэд алга болохын өмнөх өдөр дэрснээс 150 метрээр холдуулж бууриа сэлгэсэн гэж ээж нь хэлсэн. Тэгэхээр хүүхэд тооцоо алдаж, төөрсөн байх магадлалтай.
-Хүүхдийг хэн олсон бэ?
-Бид тал тал тийш хуваагдан эрлийг үргэжлүүлж байхад 11.00 цагийн үед эрлийн багийн нэг хүний утсаар “Хүүхдийг оллоо” гэж хэлсэн. Гэрээсээ 8 км-ийн зайд 08.00 цагийн үед малчин Баттулга гэж айлын ойролцоо дэрсэн дотор явж байхад нь гэрийн эзэн анх харсан. Дэрсэн дотор толгой нь шоволзоод байхад юу юм бол! гээд очтол жаахан хүүхэд байсан. Тэр үед Баттулгынх хүүхэд алга болсон тухай мэдээ дуулаагүй байсан юм билээ. Охиныг авах гэхэд нөхөрт нь очихгүй байсан гэсэн. Эхнэр нь аваад гэртээ оруулж цайнд боорцог хөшиглөн идүүлсэн байсан. Өмнөх өдөр нь гэрээсээ гарсан хүүхэд өлссөн байх нь аргагүй дээ.
-Хүүхэд ямар байдалтай олдсон бол. Хээр хоносон учир айж цочсон байв уу?
-Биднийг очиход хүүхад айж, цочирдсон шинжгүй, маш тайван цай ууж суусан. Биед нь эхний үзлэг хийхэд шалбарсан, гэмтсэн, хайрагдсан зүйл байгаагүй. Баттулгынх хүүхэд олохын өмнөх өдөр тэр нутагт буусан, дөнгөж нэг хоноод өглөө нь энэ явдал болсон. Ингээд хүүхдийг гэрт нь хүргэсэн дээ.
-Намрын сэрүүн орчихлоо, шөнөдөө чамгүй хүйтэн хонож байгаа байх. Хүүхэд ямар хувцастай олдсон бэ?
-Хоёр давхар цамцтай, ноосон өмдтэй, буриад гуталтай гэрээс гарахдаа өмсөж явсан хувцас нь бүрэн бүтэн олдсон. Хувцас нь урагдаж ханзраагүй. Манай нутагт намрын сэрүүн орсон, нялх хүүхэд байтугай том хүн ч хээр бээрч хонохоор сэрүүн байна. Хөдөөний хүүхдүүд өлчир өсөж байгаагийн шинж болов уу. Гэхдээ бага насны хүүхдийг хараа хяналтаасаа салгахгүй байхыг сануулмаар байгаа юм.
-Хүүхдийг гэрт нь аваад очиход аав, ээжийгээ хараад уйлж байна уу?
-Уйлаагүй. Гэрээсээ төөрснөөс хойш бүтэн хонож, 17-18 цагийн үед ирж байгаа гэхэд маш тайван хүүхэд юм. Аав, ээж, ахан дүүс, нутгийн зон олон хүүхдээ олоод бөөн баяр болцгоосон, хангай сайхан нутагтаа талархацгаасан даа. Танай сайтаар дамжуулан хүүхдийг эрэн хайх ажилд оролцсон нутгийн зон олондоо баярлаж, талархсанаа илэрхийлмээр байна.
Гэрэл зургуудыг Дэслэгч Б.Баярсайханаас авав.