Монголын сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр "Уран ган" групп болон "TG Sports" компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Талууд 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг хүртэлх гурван жилийн хугацаанд хамтран ажиллах бөгөөд сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид "Уран ган" группийн "UG Arena" спорт цогцолборт бэлтгэлээ хангаж, TG Sports-ын хувцсыг өмсөх аж.
Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Г.Батцэнгэлээс тодрууллаа. Тэрээр "Үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллах болсонд баяртай байна. Шигшээ багийн хувьд эхний ээлжид 25 залуу тамирчдыг дуудсан. Гурван дасгалжуулагч болон шигшээ багийн дарга нар хамтран бэлтгэл хийсний дараа тэмцээнд явах 12 тамирчны нэр тодорно. Тухайн тамирчдын ур чадвараас гадна багийн тоглогчдын уялдааг нь харна.
Азийн аваргын урьдчилсан шатны эхний тойргийн тоглолтууд Шри Ланка улсад зургаадугаар сар болно. Удирдах зөвлөлтэй хэлэлцэж, дээд лигийн дасгалжуулагчидтай зөвлөлдөн, тамирчдаас санал авсны дүнд ерөнхий дасгалжуулагчаар Ч.Ижилболд, туслах дасгалжуулагчаар Ц.Чинзоригт, н.Алтан-Очир нарыг бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн тэмцээн явахаар болсон. Аливаа тэмцээнд явахдаа шигшээ багийн бүрэлдэхүүн, удирдлагын багийг тухайн үед сонгож явуулна. О.Баярцогт дасгалжуулагчийн хувьд хувийн шалтгааны улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болсон. Холбооны бодлогын хүрээнд цаашдаа шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчийн нээлттэй уралдаан явуулж сонгоно. Энэ бүх дасгалжуулагч нарт нээлттэй байх болно.
Монгол улс олон жилийн дараа өндөр зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцох нь чухал. Хувь хүний гэхээс илүү багийн, Монгол улсын хувьд чухал тэмцээн байх болно. Хүн болгон хувийн ашиг сонирхлоосоо илүү багийн болон улсынхаа төлөө ажиллана гэдэгт итгэж байна. Д.Баясгалан, Ш.Энхийн-Од нар ирэх долоо хоногоос шигшээ багтайгаа нэгдэнэ гэж найдаж байна" гэв.