- “Эрдэнэс цагаан суварга” ХХК, ХБНГУ-ын “Аурубис” хувьцаат компани хоорондын зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ,
- “Монголын алт” корпораци болон ХБНГУ-ын “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.
Тус гэрээнд “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт, “Аурубис” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Тим Курт, “Монголын алт” корпораци болон “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Ферростаал” компанийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Клаус Лескер, “Евро хан” ХХК-ийн ерөнхийлөгч Оливер Шноор нар гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Дашрамд дурдахад энэ сарын 13-нд “Эрдэнэс цагаан суварга” ХХК Уул уурхайн яамтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор тус компани Цагаан суварга ордыг эргэлтэд оруулан, 24 жилийн турш дөрвөн төрлийн татварыг тогтвортой хувь хэмжээгээр төлөх юм. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.