Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн -63 кг, эрэгтэйчүүдийн -81 кг жингийн барилдаанууд явагдлаа.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн -63 кг жинд барилдсан ОУХМ, Олимпийн шагналт V байр, Их дуулгын мөнгө, хүрэл, Азийн аварга Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа хүрэл медал хүртсэн. Ингэснээр Монголын баг тамирчид 3 хүрэл медальтай болж чансааны есдүгээр байрлуу дэвшсэн юм.
Харин жүдо бөхийн эх орон Японы баг тамирчдаас эрэгтэйчүүдийн -81 кг жинд барилдсан "World Masters"-ийн алт, Их дуулгын хошой алтан медальт залуу бөх Таканори Нагасэ дэлхийн аварга болж Наран улсын энэ дэлхийн аваргын дөрөв дэх алтан медалийг авчирсан юм.
Ийнхүү дөрвөн өдрийн дараах байдлаар Японы баг тамирчид 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтайгаар багийн дүнгээр илт тэргүүлж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70 кг, -78 кг жингийн барилдаанууд болно.
Улс | Алт | Мөнгө | Хүрэл | 5-р байр | 7-р байр | ||
1. | Япон | 4 | 2 | 3 | 0 | 0 | |
2. | Казахстан | 1 | 1 | 0 | 1 | 0 | |
3. | БНСУ | 1 | 0 | 3 | 1 | 1 | |
4. | Аргентин | 1 | 0 | 0 | 0 | 0 | |
4. | Словени | 1 | 0 | 0 | 0 | 0 | |
6. | Франц | 0 | 2 | 1 | 0 | 0 | |
7. | Румын | 0 | 2 | 0 | 0 | 1 | |
8. | ОХУ | 0 | 1 | 0 | 0 | 1 | |
9. | Монгол | 0 | 0 | 3 | 3 | 1 | |
10. | Бразил | 0 | 0 | 2 | 2 | 0 |