Калифорнийн их сургуулийн доктор, урлаг судлаач Ц.Уранчимэгтэй ярилцлаа. Ардын зураач Н.Цүлтэмийн охин тэрбээр Америкийн нэгдсэн улсад Монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд ханцуй шамласны үр дүнд олон жил завсарласан “Монгол судлалын төв”-ийн үйл ажиллагааг эхлүүлжээ.
БИЕ МИНЬ ХАРИЙН ОРОНД БАЙГАА Ч ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛЭЭ ААВААСАА ӨВЛӨСӨН
-Та Ардын зураач, Төрийн шагналт Н.Цүлтэмийн отгон охин болон мэндэлж, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин, Төрийн шагналт Ц.Энхжин зэрэг Монголын дүрслэх урлахуйн салбарт нэрээ дуурсгасан гавьяатнуудтай нэгэн гэрт өсөж бойжсон хүн. Багаасаа бийр, бэхний үнэрээр амьсгалсан нь магад таныг урлаг судлаач хэмээх мэргэжилд хөтөлсөн болов уу?
-Урлаг судлаач болъё гэж огтхон ч бодоогүй. Харин гадаад хэлэнд их сонирхолтой хүүхэд байлаа. Мэдээж энэ мэргэжлийг сонгоход аавын минь нөлөө их. Тэрбээр үргэлж л надад урлагийн талаар ярьж, ямар ч үзэсгэлэнг сайн, муу гэж ялгалгүй үзүүлдэг байлаа. Бас урлагийн хүрээнийхэнтэй ч уулзана. Тэр болгондоо л дагуулж явна. Аав, ах гэртээ урлантай учраас тэдэнтэй зөвлөхөөр цөөнгүй зураач ирнэ. Эгч бас Дүрслэх урлагийн дээд сургуульд сурдаг байлаа. Оюутны курсийн ажил их хийнэ ээ. Их ч зуруулсан даа. Нэг үгээр хэлбэл гэр бүлийнхийнхээ будгийн үнэрт л өссөн байна. Одоо энэ үнэр хамгаас танил байдаг. Хэдийгээр би урлагийн хүн болоогүй ч урлаг судлаач болсон байна. Бие минь харийн оронд байгаа ч эх орноо гэсэн сэтгэлээ ааваасаа өвлөсөн гэж боддог юм.
-Зураач болоогүй ч зурах дүйтэй биз дээ?
-Надад зурах авьяас байхгүй ээ. Зурах гэж ч оролдож байгаагүй. Харин ном унших дуртай, найруулан бичих сонирхолтой, гадаад хэлэндээ авьяастай л хүүхэд байсан. 1970 оноос эхлэн Англи хэлийг сонирхлынхоо дагуу сурч эхлэн Унгар руу Нийгмийн ухааны сургуульд явж байлаа. Энэ сургуульд хөл тавьсан нь мэргэжлийнхээ босгыг алхах эхлэл болсон.
-Ааваасаа салдаггүй хүүхэд байсан гэхээр их л эрх танхи байж дээ?
-Айлын бага болохоор аавтайгаа их дотно өссөн. Манай ах, эгч нар олон насны зөрүүтэй. Өөрөөр хэлбэл тэднийг оюутан байхад би жаахан байлаа. Аав бид хоёр цагийг их зугаатай өнгөрөөнө. Ням гариг алгасалгүй Лениний клубт Орос кино үзнэ. Гадаа дулаахан бол киноны дараа Хүүхдийн парк орж гулгана аа. Аав ихэвчлэн өглөө, өдөр зургаа зурдаг байсан. Тиймээс оройдоо бид бийрээ угаах ажилтай болно. Аавын хобби зураг авах. Зургаа гэртээ угаана. Тэр үед нь би юу хийх вэ дээ дэргэд нь тоглоод л сууж байна.
-Таны аав их намдуу хүн байсан гэх юм билээ. Та аав, ээжээсээ ямар чанарыг нь өвлөв?
-Тийм шүү. Аав их тайван, дуугүй, удаан хөдөлгөөнтэй хүн байсан. Харин ээж эсрэгээрээ түргэн, шалмаг, яриасаг. Гэрт ээжийн л дуу хангинахаас аавынх сонсогдоно гэж үгүй. Ээж Хөгжим бүжгийн коллежид багшилдаг байсан бөгөөд ажлаасаа тарж ирмэгцээ сургууль дээр болсон явдлуудаа илэн далангүй ярьдаг байв. Тэр үед аав чимээгүйхэн сонсоод л толгой дохин суудаг байлаа. Хүнийг их сайн сонсож, бусдад мэргэжлийн зөвлөгөө өгдөг байсан санагдана. Аавын минь тэрхүү эерэг зан чанар надад байдаг болов уу гэж боддог.
-Өндөр гэгээн Г.Занабазарын хосгүй бүтээлүүдийг дэлхийд таниулан, сурталчлахад Ардын зураач Н.Цүлтэм агсан гол үүрэг гүйцэтгэсэн юм билээ?
-Би XX зууны үеийн урлаг тэр дундаа аавынхаа тухай бичих ажилд ханцуй шамлаж байна. Одоо Монгол зургийн талаар өгүүлэл бичиж хэвлүүлэх ажилдаа ороод байна. Миний хувьд аавынхаа “Талын айл” бүтээлд нь дуртай. Төрийн шагнал авсан, алдартай бүтээл гэдэг утгаар нь биш Монгол ахуй, байгалийг урласан болохоор л тэр. Бас Уран зургийн галерейд хадгалагдаж буй “Үүлсийн чуулган” бүтээл байна. Уг бүтээлийг сайтар ажвал үүлсийн цаана Улаанбаатар хот хөхрөн харагддаг юм. Энэ бүтээлд нь гаргалгаа хийж Монгол зургийн талаар бичих юмсан гэж боддог. Аав минь Монгол зургийн үндсийг тавьсан шүү дээ.

БАРУУНД МОНГОЛЫН УРЛАГИЙГ МЭДЭХГҮЙГЭЭС ГАДНА МОНГОЛД УРЛАГ БАЙНА УУ ГЭЖ АСУУДАГ
-Өмнөх яриандаа хоёулаа урлаг судлалын мэргэжлийн талаар цухалзуулаад өнгөрсөн. Таны мэргэжил нийгэмдээ ямар нөлөө үзүүлэх ёстой вэ. Урлагийн хөгжилд урлаг судлаачид голлох үүрэгтэй гэдэг?
-Би энэ асуултад үнэхээр баярлаж байна. Миний мэргэжлийн талаар сонирхон асуудаг хүн цөөн. Амжилтуудыг минь мэдээлдэг ч урлаг судлалын талаар асуудаг нь ховор. Урлаг судлаач бол хүмүүнлэгийн мэргэжил. Философитой ойрхон. Социализмийн үед хөгжсөн ч хөгжил нь удаашралтай явагдаж байгаа. Манайд урлаг судлаачдад байр суурь байдаггүй. Ямар мэргэжил байдгийг нь ч хүмүүс ойлгодоггүй. Энэ мэргэжлийн хүн заавал зураг зурж, баримал урлах шаардлагагүй. Онол, шүүмжлэл, түүхийн хүрээнд урлагийн тухай өгүүлэх ёстой. Урлагаар дамжуулан хүн, нийгэм, улс төрийн тухай ойлгохыг урлаг судлалын ажил гүйцэтгэдэг. Би Азийн урлагийн сэдвээр Докторын зэрэг хамгаалсан боловч Монголынхоо урлагаар дагнан ажилладаг. Мөн Монголын буддын шашны урлагийн сэдвээр зэрэг хамгаалсан. 1997 оноос хойш Монголын орчин үеийн урлагийн талаар идэвхтэй ярилцаж, арав гаруй үзэсгэлэнгийн куратороор ажилласан.
-Та гадаадад маш олон үзэсгэлэн зохион байгуулсан хүн. Монголын анхны кураторуудын нэг байх аа?
-Куратор гэх байр суурь Өрнөдийн музей галерейд аль хэдийнэ тогтсон. Өөрөөр хэлбэл үзэсгэлэн зохион байгуулдаг, онол, сэдвийн хувьд тогтоодог мэргэжлийг куратор гэдэг. Монголд ийм мэргэжил байгаагүй, одоогоор дөнгөж эхлэл төдийхөн л байна. Өнөөдөр мэргэжлийн хүн бус уран зургийн галерей, музей нь л үзэсгэлэнгээ зохион байгуулдаг. Эсвэл зураач нар өөрсдийнхөөрөө шийдэж үзэсгэлэнгээ гаргадаг. Өрнөдийн ертөнцөд үзэсгэлэн гаргахад ямар санаа дэвшүүлэх, ингэхдээ ямар бүтээл тавих вэ гэдэгт нухацтай хандаж зохион байгуулалттайгаар ажилладаг. Тиймээс куратороор ихэвчлэн урлаг судлаач нар ажилладаг. Тэд өөрийнхөө түүх, урлагийн ертөнц, зураач нарыг мэддэг учраас цаг үедээ тааруулан ямар сэдвээр шинэлэг тэсрэлтийг хийх вэ гэдэгт анхаарал хандуулдаг. Би 1997 онд анх кураторын үзэсгэлэнгээ Японд зохион байгуулсан. “Цукуба” хотноо “Монголын орчин үеийн урсгалууд” нэртэй 15 уран бүтээлчийн үзэсгэлэнг гаргаж байлаа.
-Куратор мэргэжлийн онцлогийг би тухайн уран бүтээлчдийн бүтээлийг дотоод төдийгүй гадаадад гаргахад их ач холбогдолтой мэргэжил гэж харсан?
-Уран бүтээлчид зөвхөн өөрийнхөө уран бүтээлийг л хардаг. Сүүлийн үед шинийг эрэлхийлсэн маш олон уран бүтээлч гарч ирж байна. Гадаадад амьдарч буй куратор миний хувьд Монголыг гадаадад таниулах сонирхол их. Энэ нь тийм ч амархан зүйл биш. Яагаад гэвэл Өрнөдийн урлагийн хөгжил өндөр хэмжээнд хүрчихсэн явна. Бидний шинэ гэж бодсон бүхэн гадаадад хэдийнээ хуучирсан байдаг. Тэгэхээр куратор энэ асуудалд анхаарал хандуулж аль нь шинэ байж болохыг түрүүлэн харах юм. Монгол бол харь гаригийн юм шиг хаягдсан, Чингисийн 800 жилийн түүхтэй зэлүүд газар биш орчин үетэй хөл нийлсэн, ардчилал аль хэдийнэ хөгжсөн улс гэдгийг таниулмаар байна. Үнэндээ гадаад ертөнцөд манайхыг орчин үеийн соёл иргэншилтэй орон гэж хардаггүй. Өнөөх л хоцрогдсон, түүхчилсэн байдлаар л төсөөлдөг. Арга ч үгүй биз. Бидэнд орчин үеийн соёл, иргэншлээ дүрсэлсэн кино ч байхгүй юм чинь. Баруунд Монголын урлагийг мэдэхгүйгээс гадна Монголд урлаг байна уу гэж асуудаг. Тийм болохоор миний зорилго урлагаар дамжуулан Монголыг барууны орнуудад таниулахыг зорьж байна.
БИД ДЭЛХИЙД ӨӨРСДИЙГӨӨ ТАНИУЛАХДАА ИМИЖ БУЮУ ХЭВ МАЯГАА БУРУУ ТОДОРХОЙЛООД БАЙНА
-Та 2008 онд өгсөн ярилцлагадаа яг энэ талаар ярьж байсан. Гэтэл тэр үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхийд Монголын урлагийн талаар жаахан ч гэсэн ойлголттой болсон уу?
-Хамгийн ахицтай зүйл бол 2008 онд миний нэр дэвшүүлсэн уран бүтээлч Д.Дорждэрэм Сингапурын урлагийн музейн шагналыг хүртсэн явдал байв. Энэ бол амжилт. Гадаадын шагналд бидний зүгээс лоббидох боломж үнэндээ байхгүй. Энэ уралдаанд хэд хэдэн номинацид хүмүүсийг дэвшүүлcний үр дүнд тэрбээр шагнал хүртсэн юм. Бас 2011 онд намайг Конг Конгийн “Ханнарт” галерейгаас Монголын үзэсгэлэн гаргая гэх урилга ирсэн. Анх удаа тус улсын таван дүүрэгт маш өргөн бүрэлдэхүүн буюу 22 уран бүтээлчийн үзэсгэлэнг зэрэг дэлгэсэн. Үнэндээ Монголоор амьсгалсан өдрүүд болсон л доо. Конг Конгийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тус галерей нь Хятадын урлагийг баруунд гаргасан төв юм билээ. Бас 2012 онд “Фукуовакийн музей” надтай холбогдоод “Бид Монголтой холбоо тасарчхаад байна. Та сэргээж өгөөч ээ” гээд уулзсан. Тус газраас Монголд ирж уран бүтээлчдийн бүтээлийг үзээд н.Нандин-Эрдэнэ, н.Баасанжавыг “Фукуовакийн музей”-д аваачсан. 2015 онд Орчин үеийн урлагийг дэмжих холбооноос урилга ирж Монголын уран бүтээлийг гадаадад толилуулах том арга хэмжээ зохион байгуулсан. Энэ нь Венецийн Бенналид үзэсгэлэн гаргах эрх байлаа. 89 орон уран бүтээлчид бүтээлээ дэлгэж 8000 сурвалжлагч уг наадмыг сурвалжилсан. Монгол улс орчин үеийн урлагт далбаагаа мандуулсан гэсэн үг. Энэ хугацаанд бид дээрх амжилтыг үзүүлжээ. Харин дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх асуудал одоо тулгарч байна.
-Дэлхийн тавцанд Монголын урлагийн талаар ямар ч ойлголтгүй байдаг гэлээ. Энэ нь юутай холбоотой вэ. Монгол жижиг улс болоод тэр үү, Монголын уран бүтээлч чадваргүй байна уу.
-Манайд имижээ таниулсан гадаад бодлого байхгүй. Энэ асуудалд гадаадынхан л Монголыг үл ойлгочхоод байгаа юм биш. Тэд биднийг “Чингис”-ээс өөр юмгүй “говь”, “хүйтэн”, “зуд” гэх ойлголтоор л төсөөлдөг болчхож. Бид дэлхийд өөрсдийгөө таниулахдаа имиж буй хэв маягаа буруу тодорхойлж цацаад байна. Гадаадын орнуудад улсын имижээ сурталчлах бодлого байдаг. Энэ талаар би өгүүлэл бичиж байлаа. Монгол хөөмэйгээс гадна орчин үеийн дуу байгааг, Буддын шашнаас илүүтэй урлаг бийг имижээрээ харуулахгүй байна. Буш ирэхэд л Монгол цэргүүд жагсаж угтаад л, Монголын тал нутгаар аялуулаад л… Тэр зургууд нь интернет сайтуудаар цацагдахаар дэлхий нийт Монголын талаар ямар бодолтой байх вэ. 2008 онд л тэр зургууд цахим ертөнцөөр цацагдаж байхыг харсан. Тэгээд Цончинболдогийн Чингисийн хөшөөгөө л гаднын төлөөлөгч нарт үзүүлнэ. Тэгэхээр дэлхий нийтэд Монголын тухай гэхээр өнөөх Чингисийн баримал л харагдах жишээтэй. Гэтэл өч төчнөөн соёлын имиж байна. Бүхнээ л “Чингис” гэж нэрлэчхэж болохгүй биз дээ. Монголд ямар хоол байдаг вэ, хэчнээн үзэсгэлэнгийн танхимтай вэ гэж гаднынхан асууна. Тэдэнд Монголд соёл иргэншил бий гэх ойлголт огт байхгүй мэт.
Хоёрдугаарт монголчуудын дунд хагарал үүсчихсэн. Дотроо олон бүлэглэлтэй болохоор нэгдэж чаддаггүй. Зураач нарын дунд олон бүлэглэл байна. Хоорондоо зөвшилцөхгүй бие биетэйгээ ойлголцохгүй, сав л хийвэл гүтгэдэг хандлага их. Гадаадаас урилга ирлээ гэхэд нөгөө талын хүмүүс ээ үгүйсгэж миална. Гэтэл тэд хоорондоо холилдсон, хагаралдсан, нулимсан энэ байдалд дургүйцээд л буцна шүү дээ. Ийм зүйл сүүлийн таван жилд байнга тохиолдож байна. Гадныхан “Монголчуудтай ажиллах их хэцүү” гэдэг. Тиймээс зураач нар маш нэгдэлтэй байх хэрэгтэй. Бие биенээ урамшуулж дэмжих хэрэгтэй. Бүлэглэл, нэгдэл болж хоорондоо хагарвал хэн нь ч гарч ирэхгүй.
-Тэгвэл зураачдын чадварын хувьд?
-Харин чадварын хувьд би маш өөдрөг үзэлтэй байдаг. Чадвар үнэхээр сайн. Ямар ч чиглэлийн уран бүтээлч чадвартай. Мэдээж олон дунд болоогүй хүмүүс бий. Сайн нь ч бий, саар нь ч бий. Тэднийг үгүйсгэж буй ганц шалтгаан бол хагарал.
-Манайхан багаар ажиллах чадвар муутай байдгаас шалтгаалдаг юм болов уу?
-Тийм ээ. Улс төрд фракц байдагтай адил зураач нарын дунд ч бий. Бие биенээ муулж, мууг нь үзэх гээд л уралдана.

МОНГОЛ УЛС БАЙГАА ХЭРНЭЭ МОНГОЛ СУДЛАЛ НЬ УСТЧИХСАН...
-Таныг Калифорнийн их сургуулийн программаас олон жил хасагдаад байсан Монгол хэл судлалын хичээлийг заах төдийгүй Монгол судлалын төв байгуулахаар ажиллаж байгаа гэж сонссон?
-Монгол хүн бүр л Монголоо дэлхийн тавцанд гаргахыг хүсдэг байх. Харин зам нь хаана вэ гэх асуудал тулгарна. Би олон жил урлаг судлалын чиглэлээр гадаадад ажиллаж Монголын соёл урлагийг дэлхийд гаргах асуудалд толгой гашилган явна. Энэ хүрээнд сүүлийн арван жилд чиглэсэн ажил бол Монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарал хандуулсан явдал. Энэ чиглэлээр зорьж ажиллаж байгаа учраас дэлхийд Монголын соёл, урлагийг мэдэхгүй яваад нь их харамсдаг. Үнэндээ миний зүтгэл далайд дусал болчхоод байна. Калифорнийн их сургуулиа судлаад үзэхээр их сонирхолтой түүх байгаа юм. Америкт хамгийн анх энэ сургууль Монгол хэлийг зааж байсан юм билээ. 1890 оноос эхлээд Дорнын хэл соёлоос зааж эхлэн,1935 онд Монгол хэлний хичээл явуулсан байгаа юм. Германы дайн эхлэх үед АНУ-руу ирсэн нэгэн хүн Монгол хэлийг зааж эхлээд толь бичиг гаргаад 1920-иод оны үед Монголоор аялж цуглуулсан бүх ном бичвэрээ Калифорнийн их сургуульд өвлүүлжээ. Тэр нь одоо болтол сургуулийн харанхуй өрөөнд хэвтэж байна. Намайг 2002 онд очиход Монголын талаар ямар ч хичээл орохоо больсон байсан. Тэр үе хүртэл Монгол, Манж, Төвд хэлийг Джеймс Боссон, эзэнт гүрний үеийн түүхийг Жон Смитт багш, Монголын буддын шашныг Луис Ланкастр зэрэг багш нар заадаг байж. Харин тэд тэтгэвэртээ гарснаар энэ хичээлүүд зогсох болжээ. Тэд 1960-1996 он хүртэл дээрх хичээлүүдийг заасан байна. XX зуунд тэр чигтээ манай улсын тухай хичээл ордог байж. Энэ хугацаанд Монголын толь бичиг цөөнгүй гарсан. Бүр 1967 онд Ерөнхий сайд Амарын Монголын хураангуй түүхийг Калифорнийн их сургууль Монголоор хэлээр хадмал орчуулгатайгаар гаргаж байжээ. Энэ мэтээр Монгол судлалын талаар их сайхан суурь байгаа ч XXI зуунд Хятад судлал түрж, Төвд судлал хөгжсөн. Одоо бол Төвд, Хятад судлалын маш том төвүүд байдаг. Харин Монгол судлал л байхгүй болчихсон. Төвд улс байхгүй байхад судлал нь өндөр хөгжсөн. Гэтэл Монгол улс байгаа хэрнээ Монгол судлал нь устчихсан. Гэсэн ч би ганцаараа Монгол судлалыг бий болгохоор зүтгэж байна. Өөрийнхөө хичээл дээр ч Монголын тухай онцгойлж ярьдаг. Үүний хүчинд АНУ-д сууж буй үе үеийн элчин сайд нар болгон манай сургууль дээр ирсэн. Mонгол эрдэмтдийг жил болгон аваачсан.
-Миний ойлгож байгаагаар олон жил тасраад байсан Монгол судлалын төв Калифорнийн их сургуульд үүдээ нээсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. 2013 оноос өмнө Монгол судлалын төв байгуулах саналыг сургууль дэмждэггүй байв. Өөрөөр хэлбэл тус улсад Монгол судлал нь төв байгуулах хэмжээнд хөгжөөгүй гэж үзсэн. Монгол судлал энд хэр хөгжсөн бэ, Монгол судлаач энд хэд байна вэ гэх асуултууд тулгарч байлаа. Яг үнэндээ АНУ-д Монгол судлал хоцронгуй байгаа. Харин Европ, Хятад, Японд илүү хөгжжээ. Би тэдгээр багшид хөгжөөгүй гэхийн оронд хөгжүүлэхээр зүтгэе гэж хэлсэн. Эхний ээлжид Монголын тухай хичээлүүдийг нэвтрүүлье, Монгол хэл зааж эхэлье гэсэн. Хэчнээн оюутан сонгохыг харъя гэсэн. Түүний үр дүнд 2013 онд дэлхийд нэртэй тус сургууль нь Монгол судлалын төв нээх хариуцлагыг өөртөө авсан. Тэр хариуцлагыг үүрнэ гэдэг монголчууд бидэнд үнэхээр баярлууштай зүйл. Мөнгөө бариад очсон болгонд ч ийм боломж гардаггүй юм.
-Жишээ нь?
-Арменчуудын жишээ байна. Тэд маш эв нэгдэлтэй улс. Тэд сая долларын хөрөнгө оруулалт хийж хүсэлт илгээсэн ч одоо бие даасан төв болж чадаагүй. Armenian Studies Program хөтөлбөр хичээллэж байгаа. Гэтэл бидэнд маш хариуцлагатай үе иржээ. Энэ боломжийг алдаж болохгүй гэдгийг олон дахин хэлмээр байна. Монголчууд үүнд хөрөнгө оруулалт хийх ёстой, Монголын төр харж үзэх ёстой. Калифорнийн их сургуулиас зөвшөөрөл өгсөн энэ мөчийг алдалгүй бид ханцуй шамлан зүтгэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол хоёр жил яваад л хаагдахад ойрхон байна. Өнгөрөгч есдүгээр сарын 26-нд Монгол судлалын эхний шатны үйл ажиллагаа болох Монгол хөтөлбөр нээлтээ хийсэн. Энэхүү үйл ажиллагаанд АНУ-ын Баруун эргийн монголчууд, Монголчуудын холбоо, Гэр сургууль идэвхи гарган оролцсонд бид их баярласан.
МОНГОЛ СУДЛАЛ АМЕРИКТ ХЭРЭГГҮЙ, БИДЭНД Л ХЭРЭГТЭЙ
-Монгол судлалын төв АНУ-д байгуулахад манай төрөөс ямар дэмжлэг үзүүлсэн бэ?
-Тийм ээ. Монгол судлалын төв нээх зорилготой Монгол хичээлийн программ боловсруулж эхэлсэн. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын хөгжүүлэх сангаас санхүүжилт баталж “Mongolia Initiative” нэртэй энэ программыг Калифорнийн их сургууль дээр эхлүүлэх болсон юм. Энэ ажилд УИХ-ын гишүүн М.Батчимэг маш хариуцлагатай хандсан. 2013 онд энэ төслийг боловсруулаад Боловсрол шинжлэх ухааны яамд хандахад хариу өгөхгүй удаасан. Харин энэ асуудал унтарсан байхад М.Батчимэг гишүүн маш идэвхтэй тусалж Монгол судлалыг дэмжих 300 сая төгрөгийг төсөвт суулгаж өгсөн. Санхүүжилтийн тал нь ороод ирчихсэн. Энэ мөнгөөр бид нээлтээ хийж дөрвөн судлаачийг аваачсан. Үйл ажиллагаагаа эхлээд Монгол хэл зааж, хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл манайхаас хариу байхгүй, тал санхүүжилтээ ч хийгээгүй байна. АНУ-ын эрдэмтэн багш нар, сургуулийн захирлууд ийм нөхцөлд амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлгүй байна. Үнэнийг хэлэхэд АНУ-д Монгол судлал хэрэггүй шүү дээ. Монгол судлал Монголд л хэрэгтэй. Хамгийн түрүүнд төв байгуулагдах нь хэнд хэрэгтэй вэ гэдэг асуултыг л тавьж үзэх хэрэгтэй.
-Монгол судлалын тасралтгүй үйл ажиллагааг явуулахад хэчнээн хэмжээний зардал шаардлагатай вэ?
- 3.5 сая долларын асуудал байгаа юм. Энэ өртөгийг суурилуулахад хүүний эргэлтээр хамгийн багадаа зуун жил Монгол судлалын төв ажиллана. Гол зорилго нь орчин үеийн Монголыг л судлах. Би өөрийнхөө нүдээр өнөөдөр Солонгос судлал хэрхэн хөгжсөнийг харсан. 2002 онд энд ирэхэд Солонгос судлал хоцронгуй хөгжилтэй байсан юм. Манай дээд курст Солонгос урлаг судалдаг нэг оюутан байсан. 2009 онд төгсөхөд нь түүнд ямар ч ажил байгаагүй. Тиймээс надад ч түүнд ч ажил байгаагүй учраас Азийн урлагийн хичээл л заадаг байв. Гэтэл тус улсаас санхүүжилт хийгдэж өнөөдөр маш хурдацтайгаар Солонгос судлалын төв АНУ-ын том сургууль болгонд бий болж хөгжсөн.
-Одоо Монголын талаар ямар хичээлүүд зааж байгаа вэ?
-Би урлаг судлалын тэнхимдээ ирэх намраас Монголын соёлын хичээлүүдийг зааж эхэлнэ. Энэ жил орчин үеийн Монгол хэл, Монгол бичиг, Монголын буддын шашны түүх, Монголын орчин үеийн антропологи сэдвээр хичээл орно. Хэрэв санхүүжилт байхгүй болбол бидний эхлүүлсэн ажил эргээд л зогсоно гэсэн үг. Энэ нь Уранчимэгийн, Калифорнийн их сургуулийн асуудал бус Монголын хөгжилд эерэгээр нөлөөлөх, бодлогын асуудал гэдгийг хэвлэл мэдээллээр онцлон хэлмээр байна. Ер нь Төвд, Хятадын өнцгөөс бус Монголын өнцгөөс харж судлахыг л Монгол судлал гэнэ. Монголоо төлөөлж судлахыг Монгол судлал гэж байгаа юм. Энийг хөгжүүлэхийн тулд л зүтгэж байна. Харин энэ зүтгэлд минь Сан Франциско хотын консул Д.Баярхүү болон Консулын газрынхан маш их сэтгэл гарган тусалж байдагт их баярлаж явдаг даа.
-Ярилцсанд баярлалаа.