“Шинэ үе” продакшнаас өрх тусгаарлаад буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаа өөрийн тэмдэглэлийн дэвтэр дэх дурсамжаараа ном бичихээр зэхжээ. Тэрээр 12 жилийн турш өдөр алгасалгүй тэмдэглэл хөтөлсөн.
Уран бүтээлийн сонин хачин, хувийн амьдрал, гомдол тунирхал, баяр баясгалан зэрэг амьдралынх нь хором бүр тэрхүү дэвтэр нь хадгалагдан үлджээ. Мөн 1986 онд “Найрамдал” зусланд амарч байхдаа хөтөлж эхэлсэн дэвтэр нь хүүхэд насных нь хамгийн нандин дурсамжууд байдаг гэнэ. Тиймдээ жүжигчин бүсгүй тэмдэглэлийн хоёр дэвтрээ нэгтгэн өөрийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх дурсамж номоо ирэх арван хоёрдугаар сард уншигчдын гарт хүргэхээр төлөвлөжээ.
Ч.Гантулга