Сүүлийн жилүүдэд гадаадад суралцах, эмчлүүлэх, аялах зорилгоор хилийн дээс давах Монголчуудын тоо ихсэж байгаа. Түүнтэй холбоотойгоор найдвартай, хямд гадаад гуйвуулгын үйлчилгээний хэрэгцээ нэмэгдсэн. Харилцагчдын энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс Төрийн банк гадаад гуйвуулгын үйлчилгээг сайжруулах, илүү хямд төсөр, найдвартай аргаар шилжүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Энэ талаар тус банкны Гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал Г.Хандцоож-оос тодрууллаа.
-Төрийн банк гадаад гуйвуулгын хэдэн төрлийн үйлчилгээг харилцагчиддаа санал болгож байна вэ?
-Юуны өмнө Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бид бусад банкуудтай адил гадаад төлбөр тооцооны үндсэн гурван төрлийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэж байна. Энэ нь /Олон улсын банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны нийгэмлэг-Social Worldwide International Financial Telecommunication/-ийн сүлжээгээр дамжуулдаг SWIFT үйлчилгээ, Western union, Faster мөнгөн гуйвуулгын үйлчилгээнүүд юм. Үүнтэй зэрэгцээд шинээр ОХУ-ын Контакт мөнгөн гуйвуулгын үйлчилгээг саяхнаас амжилттай нэвтрүүлж эхлээд байна.
-Шинээр нэвтрүүлсэн Контакт үйлчилгээгээ дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Өнгөрсөн оноос ОХУ болон Монгол Улсын хооронд визгүй болсон, ОХУ-ын рублийн ханшийн уналт зэрэг гадаад нөхцөл байдлаас үүдэж тус хоёр орны хооронд иргэд хоорондын худалдааны эргэлт огцом нэмэгдэж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд ОХУ-аас болон бусад орнуудаас гадаад мөнгөн гуйвуулгыг аль болох хурдан хугацаанд, найдвартай шилжүүлэх боломжийг банкнаас хайн КОНТАКТ үйлчилгээг бид сонгосон. ОХУ-ын тэргүүлэх мөнгөн гуйвуулгын үйлчилгээ “CONTACT” төлбөрийн систем нь анх 1999 онд үүсэн байгуулагдсан бөгөөд эдүгээ ОХУ болон олон улсын 900 гаруй банк, санхүүгийн хамтрагч байгууллага, 400,000 гаруй үйлчилгээний цэгүүдээр дамжуулан, дэлхийн 170 гаруй улс орнуудад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
-Энэхүү үйлчилгээ нь ОХУ-даа Western Union мөнгөн гуйвуулгын үйлчилгээний дараа ордог бөгөөд тус үйлчилгээг явуулах эрх бүхий РАПИДА байгууллагатай Төрийн банк “Корреспондент сүлжээг ашиглан хувь хүний мөнгөн гуйвуулгыг шилжүүлэх үндсэн гэрээ”-нд 2015 оны 4 дүгээр сарын 28-нд гарын үсэг зурж хамтран ажилахаар болсон юм. ОХУ-ын тал ч манай банктай хамтарч ажиллаж байгаадаа таатай байгаа бөгөөд КОНТАКТ-ийн дэд ерөнхийлөгч Елена Гафаровагийн хэлснээр энэхүү үйлчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа нь ОХУ, Хятад, Монгол, Казакстан, Хамтын Нөхөрлөлийн Орнуудын хэрэглэгчдийн хооронд гадаад гуйвуулгын хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа нөхцөл байдлыг хангах, Азийн өсөн нэмэгдэж байгаа зах зээлд орох боломжийг олгож байгаа гэж онцолсон.
-Контакт үйлчилгээний давуу тал?
-Ер нь аливаа мөнгөн гуйвуулгын үйлчилгээний хувьд, үйлчлүүлэгч мөнгөө аль болох хямд, найдвартай, шуурхай, хялбараар шилжүүлэх, хүлээн авах нь хамгийн чухал байдаг. Тэгвэл Контакт үйлчилгээ нь харилцагчийн эдгээр хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахаас гадна ам.доллар, евро, рубль гэсэн 3 валютаар илгээж, хүлээн авах боломжийг бас давхар олгож байгаа. Харилцагч гадаад орон руу мөнгө илгээх гэж байгаа бол банкны салбарт ирж мөнгөө шилжүүлээд, гүйлгээний нууц дугаарыг хүлээн авагчдаа өгнө. Харин мөнгө хүлээн авах гэж байгаа бол шилжүүлэгчээс авсан гүйлгээний нууц дугаараа мэдэж байх шаардлагатай бөгөөд өөрийн бичиг баримттай банкны салбар (34 салбар нэгжээс) дээр ирэхэд болно.
-Контакт мөнгөн гуйвуулгын үйлчилгээг авахад танай банкинд заавал данстай байх хэрэгтэй юу?
-Үгүй ээ, Манай банкинд дансгүй байсан ч энэ үйлчилгээг авах боломжтой. Эхний ээлжинд иргэдэд зориулан зөвхөн мөнгөн гуйвуулгын үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд цаашид Contact-ын олон боломжит бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Контакт үйлчилгээний шимтгэл хураамж хэд вэ?
-Бидний хэнд ч гадаадад ажиллаж, амьдарч, суралцдаг аав ээж, ах дүү, үр хүүхэддээ цаг алдалгүй мөнгө шилжүүлэх /хүлээх авах/ шаардлага гардаг. Энэ шаардлагыг хангахад хамгийн боломжийн шимтгэлтэй байх нь олон сонголтоос сонгох голох үзүүлэлтийн нэг болдог. Энэ үйлчилгээний хувьд харилцагчийн гуйвуулах гэж буй мөнгөний дүн, валют болон гуйвуулга илгээх улсаас хамааран харилцан адилгүй шимтгэл төлнө. Гэхдээ ижил төрлийн Western union, Moneygram зэрэг үйлчилгээтэй харьцуулахад 2 дахин хямд шимтгэлтэй байгаа нь давуу тал болж байгаа юм.
-Контакт үйлчилгээг Төрийн банкны хэдэн салбараас авч болох вэ?
-Одоогоор, Улаанбаатар хотын 9 салбар, нэгж, орон нутгийн 24 салбар, нэгж нийт 33 салбар, нэгжээр дамжуулан энэ үйлчилгээг авах бүрэн боломжтой. Цаашид хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн Төрийн банкны бусад салбаруудаар дамжуулна. Энэ үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг банкны 1800-1881 лавлах утсаар холбогдож авч болно.
-Баярлалаа танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.