Турк улстай тогтоосон цэргийн харилцаа холбоогоо зогсоож байна хэмээн ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Шуурхай албаны дарга, дэслэгч генерал Сергей Рудской мэдэгдлээ.
Оросын Су-24 сөнөөгч онгоц Сирийн нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байхдаа Туркийн F-16 онгоцоор сөнөөгдсөн. Тухайн үед Оросын онгоц Сири дэх босогчдын байрлалд цохилт өгөхөөр албан үүргээ гүйцэтгэж явсан гэлээ.
Сөнөөгч онгоцны хоёр нисгэгч осолдохоос өмнө онгоцноос гарч чадсан байсан. Гэвч газраас тэдэн рүү гал нээсний улмаас нэг нисгэгч амиа алдсан гэж Рудской хэллээ.
Түүнчлэн Су-24 сөнөөгч онгоцны нисгэгчийг хайх, аврах ажиллагаанд хоёр Ми-8 нисдэг тэргийг илгээсэн байна. Эрлийн ажиллагааны явцад нисдэг тэрэг Сирийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоогоод буй алан хядагчдын халдлагад мөн өртөж, ослын буулт хийсэн байна. Үүний улмаас нэг нисдэг тэрэгний нисгэгч амиа алджээ.
عاجل شاهد | تدمير الجيش الحر طائرة مروحية لقوات الأسد في جبل التركمان بريف #اللاذقية اليوم الثلاثاء.
Posted by Shahba Press Agency on 24 ноября 2015 г.
Су-24 сөнөөгч онгоцны нисгэгчийг эрэн сурвалжлах, аврах ажиллагаа үргэлжилж байна.
ОХУ-ын агаарын баазын аюулгүй байдлыг хангахын тулд Зэвсэгт хүчний жанжин штабаас хэд хэдэн арга хэмжээг авахаар болж байгаа юм. Үүнд:
- Турк улстай тогтоосон цэргийн харилцаагаа зогсооно.
- Хариу цохилт өгөх бүх ажиллагааг зөвхөн сөнөөгч онгоцнууд гүйцэтгэнэ.
- ОХУ-ын агаарын хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ. Үүний тулд агаарын довтолгооноос хамгаалах "Форт" системээр тоноглогдсон онгоцнуудыг Сирийн Латакия хотын бүс нутагт байрлуулна.
- Аюул, заналхийлэл учруулж болзошгүй гэсэн бүх байг устгана гэдгийг анхаарууллаа.
Эх сурвалж: RT