gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     4.26
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 6
Зурхай
 4.26
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 4.26
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Захиалагчийнхаа бие, сэтгэлд бүрэн нийцсэн биеийн бүс хийхийг эрмэлздэг”

Б.Нямдарь
Гарааны бизнес
2015-10-01
0
Twitter logo

Ганболдын Мэргэн гэх залуу хүсэл сонирхлоороо залууст зориулсан бүтээгдэхүүнийг өөрийн гараар хийдэг.

Энэ нь монгол залуусын дунд төдийлөн түгээгээгүй, одоо л дэлгэрч байгаа “биеийн бүс” юм. Биеийн бүсийг анх харахад хэрэглээ нь зөвхөн нуугдмал мэт байхаар санагдавч өдөр тутамдаа, гангараанд буюу хувцасны гадуур өмсөж болохоор аж. Ингээд биеийн бүсний талаар ярилцахаар түүнийг Гарааны бизнес буландаа урьж ярилцсанаа хүргэе.

-Өөрийнхөө талаар танилцуулаач.
-Намайг Ганболдын Мэргэн гэдэг. Монголд дунд сургуулиа дүүргэн МУИС-д суралцаж байгаад Куба улсын Кухае олон улсын архитектурын их сургуульд дөрвөн жил суралцаж төгссөн.

Нэг талаараа би хүмүүст зориулж хийдэг мэт боловч өөрийнхөө маш их хүслээр бүтээлээ гаргадаг.

Одоо ШУТИС-ийн архитектурын ангид суралцдаг. Мөн санаа нийлсэн залуустай хамтраад хувиараа архитектурын компани ажиллуулж байна.

-Яагаад заавал ийм төрлийн зүйл урлах болсон юм бэ?
-Их сургуульд байхад зураг их зурдаг байсан. Ялангуяа загварын зургууд зурж заримдаа дизайны чиглэлээр суралцаж байгаа хүүхдүүдэд хувцасны загвар гаргаж өгдөг байсан. Гэхдээ тэрийгээ нуудаг. Учир нь эрэгтэй учраас тэр (инээв). Дараагаар нь арьсаар бугуйвч хийдэг болсон. Онцлог нь би бугуйвчийнхаа загварыг дахин давтахгүйгээр зөвхөн ганцыг л хийдэг байсан. Нийт 70-аад бугуйвч хийсэн байх.

Бугуйвч хийхээ ч больдог юм бил үү гэсэн бодолтой байхад манай нэг найз “үдэшлэгт оролцох гээд мөрөвчтэй ширэн бүс хэрэг болоод байна, хийгээд өг” гэсээр орж ирсэн. Тэр нь одоо миний хийдгээс хамаагүй энгийн загвартай, бүсний бэлхүүс нь өргөн, хоёр мөрөвчтэй.

Тэгээд түүнийг нь хийж өгөөд удаагүй байтал найзын минь найзууд гэж хэд хэдэн хүн залгаад дахин хийж өгөхийг хүссэн. Хийж өгөхдөө би яг тэр загварыг дахин хийхийг хүсээгүй учраас шинэ загвараар өөр өөрийг хийсэн. Би ер нь цор ганц зүйлд л дуртай. Тэгээд л хэд хэдийг хийсээр байгаад бүр улайраад байнга л хийдэг болсон доо.

-Та загварынхаа санаагаа хаанаас авдаг вэ?
-Интернетээс заримдаа харна. Гэхдээ өөрийнхөө санааг дээр нь мэдээж нэмж оруулна. Мөн даавуун бүсний загваруудаас санаа авна. Гэхдээ даавуу резин болон шир хоёр адилгүй учир тухайн хүндээ тааруулж хийхэд нарийн тооцоотой хандах шаардлагатай байдаг. Монголчуудын биеийн харьцаа бусдынхаас ондоо байдаг учир загвар хараад л шууд хийх биш харьцааг нь чухалчилж хийдэг.
 
-Эдгээр савхин тоноглол, бүс зэрэг нь анх хаанаас гарал үүсэлтэй, юунд зориулагдсан юм бол?
-Энэ талаар ерөөсөө судалж байгаагүй. Зүгээр л хийх дуртай болохоороо л хийдэг юм. Гэхдээ миний бодлоор дундад зууны үед гладиаторуудыг харуулсан кино зэргээс харахад хувцас загварт нь ийм төрлийн зүйлс ажиглагддаг. Тэгэхээр энэ зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан зүйл биш юм.

-Хэзээнээс эхлэн биеийн ширэн бүс хийх болсон бэ. Одоогоор хэдийг хийгээд байна?
-Одоогийн байдлаар нийт 50 арай хүрэхгүй байх, 40 гаруй биеийн бүс хийгээд байна. Францад дэлгүүр ажиллуулдаг нэг хүүхэн саяхан тавыг захиалж хийлгүүлж аваад явсан. Жил гаруйн өмнөөс л хийж эхэлсэн дээ.

Захиалагчид маань 16-58 насныхан байдаг.

-Ийм төрлийн зүйл хийдэг танаас өөр хүн байгаа юу?
“Bizzarre” гэсэн нэрээр нэг эмэгтэй цөөн хэдэн загвараар олон ширхгийг хийдэг юм байна лээ.

-Монголд төдийлөн хөгжөөгүй, олонд дасал болоогүй энэ зүйлд хүмүүс хэрхэн хандаж байна?
-Иймэрхүү зүйлийг манайхан хүлээж авахын хувьд бол хурдан. Харин даанч өө их хайдаг юм шиг санагддаг. Тэр нь л хэцүү. Жишээ нь нэг хүн гоё гэж байхад нөгөө нь муухай гэхээр нөгөөгийнхөө үзэл бодолд автаад сөрөг бодолтой болчихдог. Манайхны зарим нь өөрийнхөө үзэл бодолд бага зэрэг үнэнч бус гэх юм уу даа. Заримд нь маш их таалагддаг ч найз залуу, нөхөр нь болиулчихдаг. Харин бүр зарим эрчүүд ирж уулзан “би найз охиндоо, эхнэртээ ийм зүйл хийлгүүлэх гэсэн юм. Чи ямархуу загвар сонирхож байгааг нь намайг гэж мэдэгдэхгүйгээр өөрөөс нь асуугаад өг. Би бэлэг барих гэсэн юм” гэсэн ч залуус ирдэг.

Мөн ажлын шаардлагаар бүс захиалж хийлгүүлдэг хүмүүс байна. Тайзан дээр гардаг, бүжиглэдэг хүмүүс авдаг. Сүүлд тайчигч гурван орос бүсгүй захиалж хийлгүүлсэн.

-Үүнийг анх харсан хүнд бол “Fifty Shades Of Grey” киног санагдуулах байх. Тэгэхээр зөвхөн тийм зүйлд л зориулж өмсөх ёстой гэсэн бодол бусдад байгаад байх шиг?
-Түүнтэй огтхон ч адилгүй шт (толгой сэгсрэв). Биеийн бүсийг өмсүүлээд гарт нь ташуур бариулчихвал бараг л мөн юм шиг харагдавч гэхдээ тийм сонирхолтой хүмүүс бол огт өөр хувцас, тоноглол өмсдөг. Тэгээд ч “Fifty Shades Of Grey” кинон дээр гарч байгаа үйл явдлын чиг хандлага нь өөрөө шал ондоо шд. Анх бүтээлийнхээ зургийг сошиалд тавихаар хүмүүс яг ингэж асуудаг байсан. Одоо бол багагүй ойлголттой болоод байх шиг байна лээ.

Зургаас бас их зүйл шалтгаална л даа. Жишээ нь моделийн нүцгэн бие дээр бүсээ өмсгөөд авахуулсан зургийн дор хүмүүс “муухай байна” энэ тэр гээд л байдаг хэрнээ тухайн бүсийг хувцсан дээр өмссөнтэй харьцуулахаар хувцасгүй өмссөн зурагт нь илүү их лайк өгсөн байдаг. Тэгэхээр хүмүүс цаанаа сонирхож байгаа мэт боловч түүнийгээ ил гаргаж ирж чаддаггүй юм болов уу даа гэж би боддог.

Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

    -Ихэвчлэн хар байгаад байх шиг харагддаг. Өнгөний сонголт байдаг юм болов уу?
    -Улаан, шаргал, бор, улбар шар зэрэг өнгөөр хийж болно л доо. Гэхдээ арьс нь хуучраад ирэхээр нь эргээд гоё болгож болдоггүй. Хар өнгийн ширийг сэргээж, арчлахад өнгөлгөө сайн авдаг юм. Хийж өгсөн хүмүүстээ энэхүү үйлчилгээг 2-3 удаа үнэгүй хийж өгдөг.

    Захиалагч маань миний хийсэн зүйлийг өмсөж үзээд толинд харан мишээх тэр үе л гоё санагддаг даа.

    Ер нь ч би хар өнгийг илүүд үздэг, хараар хийх дуртай. Нэг талаараа би хүмүүст зориулж хийдэг мэт боловч өөрийнхөө маш их хүслээр бүтээлээ гаргадаг. Ингэх нь ч надад урамтай санагддаг. Дуртай дургүй нэг юм хийчихдэг, нөгөө хүндээ таалагдахгүй бол дараа нь сэтгэлд сэвтэй шүү дээ.

    -Нэг бүтээгдэхүүний үнэ ойролцоогоор хэдэн төгрөг вэ?
    -Миний бүснүүд бусдынхыг бодвол харьцангуй үнэтэй. Учир нь нэгд, загварын хувьд дээд тал нь гурав, заримдаа цорын ганц гардаг, хоёрт тухайн хүний биеийн харьцаанаас хэмжээ авч зөвхөн түүнд зориулж хийдэг, гуравт зүсэлт будалт гээд бүх юм нь үйлдвэрийн стандартаар явдаг.

    Энгийн нэг бүс багадаа 160-180 мянган төгрөг, ихэвчлэн 200-350 мянган төгрөгийн хооронд байдаг. Сүүлд таван бүс авсан франц эмэгтэй нэг бүрийг нь 500 мянгаар авсан. Учир нь тэрхүү загвараар дахиж биеийн бүс урлахгүй байхаар тохиролцоод арай илүү мөнгө төлсөн юм.

      “НЭГЭНТ Л ТЭР ХҮН МӨНГӨӨ ТӨЛӨӨД АВЧ БАЙГААГААС ХОЙШ ТҮҮНИЙ БИЕ БОЛООД СЭТГЭЛД 100 ХУВЬ ТААРСАН БҮТЭЭГДЭХҮҮН Л ХИЙХ ЁСТОЙ”

      -Хүмүүс биеийн бүс хэр их захиалан хийлгүүлж байна?
      -Хэн захиалж хийлгэсэн бэ гэдгээсээ л хамаараад байх шиг санагддаг. Өөрөөр хэлбэл найзууд дундаа гол нэг эмэгтэй надаар хийлгүүлэхэд түүний хэд хэдэн найз захиалга өгөх жишээтэй. Нэг хүний цаана дахиад дөрөв таван хүн давхар захиалга өгөх боломжтой байдаг гэх үү дээ.

      Мөн өөрийнинстаграм хуудаст зургуудаа оруулахад хүмүүс их сонирхдог.Фэйсбүүк хуудас байдаг ч түүндээ бол идэвхтэй бус байдаг. Надад инстаграм хөтлөх нь илүү хялбар, товчхон бөгөөд хүнд хүрэх нь илүү ойр юм шиг санагдаад байдаг юм.

      -Хэдэн насны хүмүүс ихэвчлэн авдаг вэ?
      -Янз бүр дээ. Захиалагчид маань 16-58 насныхан байна. Саяхан 58 настай нэг эгч биеийн бүс хийлгүүлсэн. Анх ирээд сонирхоход нь би эхлээд охиндоо эсвэл дүүдээ хийлгүүлэх гэж байна гэж бодож байсан. Тэр эгч өөрөө Европт олон жил амьдарчихсан, стилист мэргэжилтэй, их чөлөөтэй сэтгэдэг хүн байсан.

      Ер нь бол хүмүүсийн ойлголтыг эвдэхээр зүйл л дээ. Учир нь биеийн бүсийг гоё сайхан, туранхай, залуухан хүн өмсөх албагүй, ялгаа ч байхгүй. Зарим хүмүүс “Би хүүхэд гаргачихсан, турж байгаад хийлгэе” л гэдэг юм.

      Ихэнх хүмүүсийн ойлголт тийм байгаад байх шиг байгаа юм. Ямар ч эмэгтэй хүн дэлгүүрт ороод гоё хувцас авахыг хүсдэг шүү дээ. Тэр үед биеийн галбир огтхон ч чухал биш байдаг шүү дээ. Яг л түүнтэй адил. Харин биеийн бүс өөрөө одоогоор шинэ зүйл байгаа учир хүмүүс шууд тэгж хандахгүй байна.

      Ийм төрлийн зүйл хийдэг болохоор намайг эмэгтэйчүүдтэй их харилцаа холбоо тогтоон танилцдаг "гар" гэж зарим хүн боддог юм шиг байна лээ. Гэтэл би үнэндээ огт тийм хүн биш шүү дээ

      -Цаашдын зорилго юу вэ. Магадгүй биеийн бүсний өөрийн брэндийг гаргах ч юм уу?
      -Тэгж бодсон зүйл бий. Өөр бусад ч бодсон зүйл зөндөө байгаа. Биеийн бүсний хийцтэй адилхан мөн цүнх урлаж болдог. Одоо ихэнх нь цүнхнүүд оёдол, наалттай байдаг. Харин угсарч, хаддаг, оньсон загвараар цүнх хийе гэсэн бодолтой, нөөц бололцоо ч хангалттай байгаа. Учир нь манай гэр бүл арьсан эдлэлийн жижиг урлантай, тоног төхөөрөмж, нөөц бололцоо хангалттай бий.

      Манай аав арьс ширэн эдлэл олон жил хийсэн туршлагатай хүн бий. Тэгэхээр дэргэд тийм хүн байхад мэдэхгүй, чадахгүй зүйлээ асуугаад хийчихдэг нь надад их сайхан санагддаг.

      -Таны эхлүүлсэн энэ бизнесийг аав ээж чинь их дэмждэг гэсэн үг үү?
      -Ээж бол энэ тал руу оруулах дургүй. Өөрийн сонгосон мэргэжлийнхээ дагуу л ажлаа хийгээсэй гэж хүсдэг юм. Харин аав бол ээжийн үзэл бодлыг илт эсэргүүцдэггүй ч өөрийнх нь ур чадвар, ажлыг авж үлдээсэй гэсэн харцтай, тийм хандлага цаанаа байгаа нь надад мэдрэгддэг юм (инээв). Тиймдээ ч би ажлынхаа хажуугаар өөрийнхөө сонирхлын дагуу биеийн бүс, бугуйвч зэргийг хийдэг юм.

      -Таны хамгийн их цаг зарцуулж, бусдаасаа илүү их сэтгэл гаргаж хийсэн биеийн бүс байгаа юу?
      -Ер нь бол бүгдийг нь сэтгэлээсээ хийдэг. Өгөхийн өмнө ч асуудаг, “зуун хувь таалагдаж байна уу” гэж. Хэрэв “Үгүй” гэвэл би дахин хийж өгдөг. Нэгэнт л тэр хүн мөнгөө төлөөд авч байгаагаас хойш түүний бие болоод сэтгэлд зуун хувь таарсан бүтээгдэхүүн л хийх ёстой шүү дээ.

      Харин бусдаас илүү сэтгэл гаргаж хийсэн бүс бол охин дүүдээ зориулж хийсэн нь байх. Өдөржин шөнөжин, бүтэн нэг өдөр сууж хийсэн. Тэр өөрөө бас сүүлийн таван цаг яг миний дэргэд сахиж суугаад “энийг нь яг ингэ, тэг” гээд л хийсэн болохоор нэлээн удсан (инээв). Гэхдээ захиалагч нар ч мөн биеийн бүсийг нь хийж байх явцыг ирж үзэж болдог л доо. Тэр бол нээлттэй.

        -Найз охиндоо хийж өгсөн үү?
        -Би найз охингүй бараг гурван жил болж байна (инээв). Ийм төрлийн зүйл хийдэг болохоор намайг эмэгтэйчүүдтэй их харилцаа холбоо тогтоон танилцдаг "гар" гэж зарим хүн боддог юм шиг байна лээ. Гэтэл би үнэндээ огт тийм хүн биш шүү дээ (инээв). Зөвхөн ажлаа л хийж байгаа хүн.

        -Та өөр ажил хийдэг хэрнээ бүсээ хэдийд нь хийдэг юм бэ?
        -Би чинь өдөр нь архитектурын ажлаа хийгээд орой үүнийгээ хийдэг. Эмэгтэйчүүд “захиалга өгье, очиж үзье” гэхэд нь биеийн бүс хийх миний ажлын цаг оройгоор буюу 20 цагаас хойш байдаг учир тэр үед хүрээд ир гэхээр “тийм харанхуй шөнө үү” гээд айгаад байдаг юм. Миний урландаа ажиллах цаг нь л тэгж таараад байдаг юм шүү дээ, уг нь (инээв).

        -Та түрүүн зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан зүйл биш гэлээ. Тэгэхээр эрчүүдэд зориулсан биеийн бүс гэж байх уу?
        -Тийм. Надаар биеийн бүс хийлгүүлж байсан эрэгтэй хүмүүс бий. Гэхдээ ийм төрлийн зүйлийг хүлээж авахад монгол залуус бэлэн биш байна. Харин үүнтэй төстэй хэдий ч өдөр тутамдаа өмсөж болохоор түрийвч, гар утсаа хийх боломжтой, цагдаа нарын гар бууны мөрөвчтэй бүс шиг харагддаг тийм загварыг хэд хэдийг гаргаж байгаа удахгүй үйлдвэрлэнэ.

        -Та юунаас урам авдаг вэ?
        -Захиалагч маань миний хийсэн зүйлийг өмсөж үзээд толинд харан мишээх тэр үе л гоё санагддаг даа.

        -Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

        Twitter logoPost
        gogo logo
        gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

        © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан