ФИФА-гийн Ёс зүйн хорооны хуралдаанаас тус холбооны ерөнхийлөгч Йозеф Блаттер, дэд ерөнхийлөгч, УЕФА-гийн дэд ерөнхийлөгч Мишель Платини, ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке гурвыг албан тушаалаас нь 90 хоног түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр болжээ. Дээр нэр дурдсан 3 хүн хоёр хоногийн хугацаанд багтаж гаргасан шийдвэрт гомдол гаргаж болох ажээ.
Түр түдгэлзүүлсэн хугацааг зөвхөн 45 хоног сунгаж болох юм байна.
Дээрх шийдвэр гаргаснаар, нэр дурдсан гурван хүн ФИФА-г ямар ч байдлаар төлөөлж болохгүй төдийгүй ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ч төлөөлж болохгүй юм.
ФИФА-гийн Дүрэм ёсоор, ерөнхийлөгчийг огцруулсан тохиолдолд түүнийг үүрэгт ажлыг ахлах дэд ерөнхийлөгч гүйцэтгэнэ гэж заасан байдаг.
Африкийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, ФИФА-гийн Гүйцэтгэх хорооны гишүүнээр 1990 оноос хойш ажиллаж байгаа Исса Хаяту хашихаар болжээ.
Тус хуралдаанаас ФИФА-гийн ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшээд байсан БНСУ-ын тэрбумтан Чхон Мон Жуныг хөлбөмбөгийн спорттой үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь 6 жилээр хасаж 100 мянган швейцар франкийн торгууль ногдуулсан байна.
Бэлтгэсэн Д.Өлгийсайхан