Технологийн тэргүүлэгч “Samsung” Электрониксийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар, “Броадбэнд” компанийн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураг ёслол өчигдөр буюу арванхоёдугаар сарын 21-ний өдөр The One Event Hall-д боллоо.
Ингэснээр дэлхийн стандарт бүхий чанартай ЛЕД дэлгэц, мэргэжлийн түвшний угсралт суурилуулалт, өвөрмөц шийдэл, найдвартай ажиллагааг “Samsung” компанийн албан ёсны дистрибьютор “Броадбэнд” компани Монголд нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм.
“Броадбэнд” компани нь 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж, 2012 оноос ЛЕД дэлгэцийн сурталчилгаа, худалдаа, түрээс зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа ажээ.
Ёслолын ажиллагаанд “Samsung” Цэнтрал Евразиа албан ёсны төлөөлөгчийн газрын байгууллага хариуцсан менежер М.Бадрах, Броадбэнд компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар оролцон санамж бичигт гарын үсэг зурж, батламж бичиг солилцов.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангаас “Samsung”-ийн ухаалаг гадна, дотор зориулалттай LED дэлгэцийг худалдаж авснаар Монголчуудад ямар боломж нээгдэж байгаа талаар асуулаа.
Энэ үеэр “Samsung” компанийн Ази дахь албан ёсны төлөөлөгчийн газраас Монголд ЛЕД дэлгэц борлуулах албан ёсны дистрибьютор компанийн сонгон шалгаруулалт явуулсан. ЛЕД дэлгэцийн худалдаа түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд дундаас хүний нөөц, ажлын туршлага, компанийн дотоод бүтэц зохион байгуулалт, менежмент зэрэг олон шалгууруудыг харгалзан үзэж манай компанийг сонгон авсан. Харин өнөөдрийн ажиллагааны тухайд Samsung компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар ирэх 2016 оноос эхлэн Samsung-ийн гадна дотор ухаалаг ЛЕД дэлгэцүүд манай зах зээлд нэвтрэх эрх нь нээгдэж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн компаниуд байгууллагынхаа үүдэнд ЛЕД дэлгэц ихээр суурилуулах болсон. Эдгээр дэлгэцүүдийн дийлэнх нь БНХАУ-аас гарал үүсэл нь тодорхойгүй орж ирдэг бөгөөд худалдан авалтын дараах албан ёсны эрхтэй баталгаат үйлчилгээ байдаггүй. Түүнчлэн дэлгэцийг ажилуулах мэргэшсэн мэргэжилтэн дутмаг, контент менежмент хийдэг боловсон хүчин байхгүй. Чанарын баталгаагүй хамгийн хямд зардлаар гадна, дотор дэлгэц худалдан авснаар тухайн компанийн зарцуулсан хөрөнгө эргээд маш богинохон хугацааны дараа өгөөжгүй үхмэл хөрөнгө болж хувирдаг. LED дэлгэц нь өөрөө онцгой бүтээгдэхүүн учраас чанартай бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь тухайн компанийн маркетинг, медиа сурталчилгааны үр өгөөж өсөх чухал ач холбогдолтой хүмүүсд хүрдэг медиа суваг юм. Иймээс Samsung болон манай компанийн хамтын ажиллагааны хамгийн чухал хэсэг нь харилцагчид худалдан авалт хийхээс өмнөх мэргэжлийн судалгаа шинжилгээн дээр суурилсан зөвлөгөө, техникийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг санал болгох бөгөөд худалдан авалтын дараах үйлчилгээнд дэлхийн хаанаас ч 24 цагийн турш техникийн мэргэжлийн зөвлөгөө , үйлчилгээг авах боломжтой.
Samsung компанийн ухаалаг ЛЕД дэлгэц Монгол орж ирснээр ЛЕД дэлгэцний салбарт томоохон өөрчлөлт гарах юм. Учир нь “Samsung” -ийн бүтээгдэхүүнүүд бусад ЛЕД дэлгэцтэйгээ харьцуулахад эдэлгээ удаан, улам найдвартай болсон ба дэлгэцийн салбарт нэвтэрч буй хамгийн сүүлийн үеийн ухаалаг чадамжуудыг шингээж өгсөн нэр хүндтэй бүтээгдэхүүн юм. Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчилж, Нью-Йорк, Хонконг, Сингапур зэрэг дэлхийн томоохон хотуудтай энэ зэрэгцэхүйц өнгөлөг, гэрэлтэй хот болох үүд хаалга нээгдэнэ гэж ” Броадбэнд компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан хэллээ.
Мөн энэ үеэр уг дэлгэцний технологийн давуу талын талаар “Samsung” Цэнтрал Евразиа Монгол дахь төлөөлөгчийн газрын байгууллага хариуцсан менежер М.Бадрах
“Samsung электрониксийн хувьд сүүлийн зургаан жил LED болон LCD дэлгэцээр дэлхийд тэргүүлж байна.
Энэ оны гуравдугаар сард бид АНУ-ын Yesco электрониксийг худалдаж авсан. Энэ компани нь 1988 оноос хойш өдийг хүртэл зөвхөн ЛЕД дэлгэцээр дагнаж ажиллаж байгаа.
Тийм ч учраас Samsung, Yesco электроникстой хамтран ажилласнаар дүрсний өндөр чанартай, ямар ч нөхцөлд тэсвэртэй дэлгэцийг бүтээж байна.
Хамгийн гол нь эрс, тэс уур амьсгалд (+40 , -40) тогтвортой ажиллаж чадах тийм дэлгэц гаргаж байгаа” гэв.
Yesco электроникс компанийн анх Лас Вегасын бүгчим халуунд тэсвэртэй, 24 цаг тасралтгүй ажилладаг дэлгэц үйлдвэрлэж байсан бөгөөд анхны худалдан авагчид нь Казиногийн эзэд байжээ.
Тус компаниуд ийнхүү хамтран ажилласнаар дэлхийн шилдэг ухаалаг ЛЕД дэлгэцүүд Монголчуудад илүү ойр боллоо.
“SAMSUNG” -ИЙН ДЭЛГЭЦИЙГ СОНГОХ ЗУРГААН ШАЛТГААН
1.Чанар. Дэлхийд танигдсан өндөр чанар. 25 жилийн түүхтэй ЛЕД дэлгэцийн салбарын тэргүүлэгч компанийн бүтээгдэхүүн таньд нэр төр, чанарын баталгааг 100 хувь өгч чадна.
2.Техникийн өндөр хүчин чадал. Маш хурц нарны халуун туяа, өндөр чийгшил зэрэг цаг агаарын онцгой нөхцөлийг даах бүрэн чадвартай.
3.ЛЕД процессор. Мэргэжлийн түвшинд дэлгэцийг ажиллуулах нэмэлт өндөр үнэтэй процессор авах шаардлагагүй. Дэлгэцийн өөрийн процессор нь контентийг нарийн дүрслэлтэй, мэргэжлийн түвшинд гаргах бүрэн боломжтой.
4.Мэргэжлийн зөвлөгөө. Судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн олон талт өвөрмөц шийдэл, захиалагчийн үйл ажиллагааны онцлог, байршилд тохирсон техникийн үзүүлэлт бүхий дэлгэцийг мэргэжлийн баг танд зөвлөх болно.
5.Борлуулалтын дараах үйлчилгээ. “Samsung”-ийн сүлжээний оператор 365 хоногийн 24 цагт техникийн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг.
6.Эко бүтээгдэхүүн. Ердийн ЛЕД дэлгэцээс 2-3 дахин бага цахилгаан зарцуулдаг ба үйл ажиллагааны зардлыг 2-3 дахин хэмнэх боломжтой.