Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хуурамч будаатай холбоотой асуудал болон цахим сүлжээгээр зарагдаж байгаа витамин, хаяг шошгын зөрчилтэй эм, бүтээгдэхүүний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.
Цагааны будааны тухайд
Нэр бүхий компаний импортоор оруулж цагаан будаа усанд хийсний дараа шохой шиг үйрч байсан мэдээ, зураг нийгмийн сүлжээгээр тараад байсан билээ. Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нийслэлд худалдаалж байсан 11 нэрийн цагаан будаанаас 14 дээж авч, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.
14 дээжийг:
- МХЕГ-ын ХАБҮЛЛ-д хорио цээрийн, чанарын үзүүлэлт /өнгө, үнэр, амт, чийглэг, гадны хольц, эвдэрсэн үр, эмтэрсэн үр, болц/, хүнд металлын үлдэгдэл
- НМХГ-ын Төв лабораторид аюулгүй байдлын үзүүлэлт /хор, пестицидийн үлдэгдэл, нитрат, хөгц мөөгөнцөр/-ийн шинжилгээнд тус тус хамруулснаас шинжилгээний дүнгээр 14 бүтээгдэхүүний дээж ургамлын эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан байна.
Харин усанд хийсний дараа шохой шиг үйрч байсан будааны талаар НМХГ-аас тайлбарлахдаа хугацаа нь дууссан, хадгалах горим алдагдсан цагаан будаа байсан гэлээ.
Тухайн цагаан будааг импортоор оруулж ирж буй компаниуд үйлдвэрлэсэн биш савласан хугацааг бүтээгдэхүүний сав, баглаан дээр бичсэнээс энэ асуудал үүссэн байна.
Хойшид дахин ийм асуудал гаргахгүйн үүднээс цагаан будаа импортлогч компаниудад шаардлага хүргүүлжээ.
Цахим сүлжээгээр худалдаалагдаж буй эм бэлдмэлийн тухайд
Иргэдээс хүлээн авсан мэдээллийг үндэслэн цахим сүлжээгээр дамжуулан худалдаалж буй эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнд Мэргэжлийн хяналтын байгууллагын эм биобэлдмэлийн байцаагч нар хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ авч, шийдвэрлэсэн байна.
2015 оны байдлаар НМХГ эм биобэлдмэлийн чиглэлээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналтанд нийт 289 байгууллагыг хамруулан 635 зөрчил илрүүлээд байгаа бөгөөд дийлэнх зөрчил нь байгууллагын дотоод журам мөрдөөгүй, түүнд хяналт шалгалт тавьж хэрэгжүүлээгүйтэй холбоотой байжээ.