Булган аймгийн Могод сумын Баянгол багийн нутагт өчигдөр 08:35 цагт газар хөдөлсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Могод сумаас урд зүгт 33 км-т “Түлээ уул” гэдэг газар 4.5 магнитутын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогч Б.Батцэнгэлээс тодруулахад 1 минут орчим нүргээнтэй дуу чимээ гарсан. Ямар нэгэн хохирол байхгүй гэж мэдээлэв.