УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь гарчээ. Ирэх долоо хоногт даваа гарагт УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодын хуралдаанаар
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
- Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай,
- Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Худалдааны тухай зэрэг хуулийн төслийн холбогдох шатны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.
Мөн ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д өргөн барьсан
- Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай,
- Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай,
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай,
- Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон байна.
Түүнчлэн зарим олон улсын гэрээ конвенцид нэгдэх асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс товложээ.
Б.Туул