Уламжлалт сэтгэхүйгээр авч үзвэл аливаа амьтны чулуужсан үлдэгдэлд тухайн амьтны эд эс ширхэг ч үлдээгүй гэж үздэг. Харин Палеонтологичид чулуужсан үлдэгдлийг судалсаар, шинэ сонин зүйлс илрүүлсээр.
ДНК-ийн код хэдхэн сая жилийн дараа ор сураггүй алга болдог
Тэгвэл 75 сая жилийн настай үлэг гүрвэлийн чулуужсан яснаас эрдэмтэд цусны улаан эс, коллаген зэргийг илрүүлжээ. Яг ямар төрөл нь мэдэгдэхгүй ч хоёр хөл дээрээ явдаг, махан тэжээлт үлэг гүрвэлийн сарвууны чулуужсан үлдэгдэл дунд цусны улаан эс байсан аж.
Хэрвээ энэ цусны эсийг шинжилж чадаад, хэрэгцээт мэдээллээ гарган авбал удаан хугацаанд үргэлжилж буй хүйтэн, бүлээн цустай байсан гэх маргааныг тасалж болох юм.
Зарим эрдэмтэд үлэг гүрвэлүүдийг одоогийн шувуудтай адил халуун цустай байсан гэж үздэг байхад үлдсэн хэсэг нь хэвлээр явагчидтай адил хүйтэн цустай байсан гэж үздэг.
Цусны эс жижиг байх тусмаа халуун, томрох тусам хүйтэн цустай амьтных болохыг илэрхийлдэг бөгөөд одоо олдоод байгаа цусны улаан эс нь энгийн эснээс ч жижигхэн байгаа аж.
Тиймээс нэг бол тухайн амьтан халуун цустай байсан эсвэл олон сая жилийн хугацаанд жижгэрсэн байж болох юм. Лондоны Байгалийн түүхийн музейд зуу гаран жил хадгалагдсан чулуужсан үлдэгдэлд шинжилгээ хийж байгаа ч Юрийн Галавын цэцэрлэг уран сайхны кинон дээр гардаг шиг генийн код олдоогүй ажээ.
Өнөөдрийн бидний мэдэж байгаагаар аливаа амьд биетийн ДНК-ийн код хэдхэн сая жилийн дараа ор сураггүй алга болдог юм байна.
Эх сурвалж: CNN